“Музейн шинэчлэл” төслийн хүрээнд төв музейн засварын ажлын зураг төслийн дагуу 1-р танхимын хана, тааз, багана зэрэгт  засвар хийгдсэн. Музейн шинэчлэл төслийн хүрээнд хийгдэж байгаа нэгдүгээр танхимд Төв аймгийн түүх, түүхэн хугацаанд онцлох үйл явдал, төв нутгаас төрсөн алдартнуудыг алдаршуулсан мэдээ мэдээлэл, холбогдох үзмэрийг шинээр дэглэн үзэсгэлэн гаргалаа.  Төв аймагчууд та бүхнийг манай үзэсгэлэнг ирж үзэхийг урьж байна.