“Монгол бахархлын өдөр”-т зориулсан арга хэмжээний төлөвлөгөөний дагуу аймгийн музейн ажиллагсад бүгд 09:00 -18:00 цагийн хооронд иргэдэд үнэгүй, тайлбарт үйлчилгээ явуулж, монгол хувцас өмсүүлэн музейн 7-р танхимд дэглэгдсэн “Монгол гэр”-ийн үзэсгэлэнгийн дэргэд гэрэл зураг авч, аймгийн TBS телевизэд энэ өдрийн үйл ажиллагаа үйлчилгээний талаарх мэдээ тайланг нэвтрүүлэгт оруулсан.