2016 оны 3-р сарын 14-17-ний өдрүүдэд Монголын Үндэсний музейгээс зохион байгуулж буй “Музейн менежмент” сургалтанд Эрдэнэзуу музей, Дорнод аймгийн Халх гол музей, Хархорум музей, Хөшөө цайдам музей, Монголын театрын музей, Өвөрхангай, Төв, Баянхонгор, Хэнтий, Булган, аймаг зэрэг нийт 10 музейн гуч гаруй ажилтнууд хамрагдсанаас манай музейгээс арга зүйч, сан хөмрөгийн эрхлэгч, эрдэм шинжилгээний ажилтан нар оролцлоо.


“Музейн менежмент” сургалтаар Музейн төлөвлөлт, Үзмэр цуглуулгын бодлого, Музейн бүртгэл, Сан хөмрөгийг олон нийтэд хүргэх, Музейн бичвэр тайлбар, үзүүллэг зохион байгуулалт үндсэн чиглэл, цуглуулгын зохион байгуулалт, үзмэртэй харьцах ерөнхий зарчим, бөс даавуун эдлэлийг арчлах, Сан хөмрөгийн орчин нөхцөлийг сайжруулах арга зам, Үндэсний музейд хэрэгжүүлсэн сан хөмрөгийн төсөл, Бизнес төлөвлөгөө боловсруулах гэх мэт хичээлд сууж ГЭРЧИЛГЭЭ гардан авлаа. Мөн сургалтын үеэр Үндэсний музейн үйл ажиллагаа, үзэсгэлэнгийн танхим, музейн дохиолол хамгаалалт, сан хөмрөгийн нөхцөл байдалтай танилцаж туршлага солилцлоо.