Аймгийн цагдаагийн газрын хүсэлт, байгууллагын үйл ажиллагаанд тусгагдсан төлөвлөгөөний дагуу 27 сумын Хэсгийн төлөөлөгч, цагдаа нарт 2015 онд хэрэгжүүлсэн Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын улсын тооллогын явцад илэрсэн эрүүгийн шинжтэй зөрчил дутагдлуудыг танилцуулах, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцох зорилгоор “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалт ба эрүүгийн эрх зүй” сэдвээр сургалт, мэдээлэл хийсэн. Тус сургалтад нийт 48 цагдаа, Хэсгийн төлөөлөгч хамрагдсан байна.