Төв аймгийн нутаг нь газар зүйн хувьд Монгол орны Зүүн хойд төв хэсэгт орших бөгөөд Хангай Хэнтийн уулархаг муж, Дорнод Монголын талын мужид хамаарагдана. Тиймээс байгалийн болон Түүх соёлын дурсгалт газар элбэг. Үүний нэг нь Төв аймгийн Сэргэлэн сумаас урагш 63км зайтай Авдарын уулын өвөр дор орших 1,7м өндөртэй байгалийн өвөрмөц тогтоц бүхий “Ээж хайрхан” юм. Энэ хайрхныг нутгийн ард түмэн эмэгтэй савдагтай Дамдингийн îðîí хэмээн нэн эртнээс тахин шүтэж ирсэн нь дараахи домгоос үүдэлтэй.
Эрт цагт гурван хөх ямаатай нэгэн эмгэн амьдардаг байжээ.
Гурван хөх ямаагаа өвөл, зунгүй саадаг тул ямааныхаа сүүгээр амьдарч, тэр байтугай ойр хавийн ядуу зүдүү айлд илүүчилдэг байв.
Хүмүүс ихэд баярлан буянт ээжтэйгээ адилтган, “Ээж” гэж авгайлан дууддаг байжээ. Тийнхүү байсаар эмгэн нэгэн шөнө суугаагаараа бурхан болжээ. Түүний бие нь газраас хэзээ ч үл хөндийрөх ургаа чулуу болон хувирч, гурван хөх ямаа нь эзнийхээ хажууд чулуу болон тогтсон гэдэг. Буяныг нь хүртэж байсан нутгийнхан ихэд харамсан гашуудахдаа “Ээж хад, “Авгай хад” хэмээн хүндэтгэн дуудах болжээ.

Eej Khаirkhan

Near the village of Khoshigiin Ar in the sum (district) of Sergelen, 15km South of Zuunmod, is the sacred lock known as Eej Khairkhan, or Mother Rock. This is granite rock as a sitting person with height of 1.7 meters on the little stream channel of the Avdar Mountain and Mongolians especially inhabitants of this place have been worshipping it and it has enjoyed folk protection, building house and yard around it.
Аялал жуулчлалын маршрут:
УБ-Зуунмод-Сэргэлэн-Ээж хайрхан-Зуунмод-Манзушри хийд-УБ

Ээж хайрханд очихдоо анхаарах зүйл:
Зан үйл – Эрт дээр үеэс Зуны эхэн сард, лусын буулттай өдөр цагаан идээ, шүүсээр тахидаг байсан байна. Архиар сэржим өргөдөггүй. Нутгийн ард түмэн уг хайрхныг 3 жилд нэг удаа тахидаг бөгөөд өглөө эрт ирж, тахилгад оролцдог. Тахилгын үеэр бага насны адуу уралдуулж ээжийгээ баярлуулаад Сандуйн Жүд Ногоон дарь-эх, Говийн лха зэрэг уншлага ном хурдаг байна.
Тухайн газартай холбоотой хорио цээрийн ёс: Ээж хайрханд ирж золгосон ямар ч хүн дахин 2 жил ирж золгох учиртай бөгөөд ойр хавьд өвөлжөө хаваржаа барьдаггүй/, улай хийх, түүхий мах тавих, ан амьтныг нь хороох, архи хэрэглэх, ууж идсэн зүйл, хог хаягдлаа хаяж явахыг цээрлэдэг.