Төв аймгийн музей нь Билгийн тооллын XVII-р жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн шинийн дөрөвний билэгт сайн өдөр ахмад настнууд, албан хаагчид сар шинийн нэгдсэн золголт хийж, ахмад настнууддаа хүлээн авлаа. 

Дэлгэр сайхан сэтгэлтэй

Дээл бүсэн гоёлтой

Дэлхий тэнийм баясгалантай

Дээдэс нялхаст бэлэгтэй

Хоймортоо нарны бурхантай

Хажуудаа насны бурхантай

Эрүүл энх саруул сайхан

Сар шинэдээ сайхан шинэлээрэй