Төв аймгийн музей нь үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Дархан-Уул аймгийн музейтэй хамтран 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс “Манзуширийн хийд ба цам” гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэж, Дархан нутгийн зон олны хүртээл болгож байна.

Буддын шашин тухай үеийн ард түмний зан суртахуун, ухамсар сэтгэхүй, нийгэм, түүх, соёлын амьдралд ихээхэн өөрчлөлт дагуулсан,  эрдэм боловсролын түвшингээрээ эрэмб зэрэгтэй олон зуун хуврагын давхрагыг бий болгож, нүүдлийн соёл иргэншлийг хотжуулан төвлөрүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн Манзуширын хийдийн түүхийг харуулсан 66 түүхэн гэрэл зургаас бүрдсэн тус үзэсгэлэн нь ирэх сарыг хүртэл үргэлжилнэ.

Төв аймгийн үүх түүхийг сурталчлан, соёлын өвийг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулж буй Дархан-Уул аймгийн музейн хамт олонд талархал илэрхийлье.

2017.03.21