2017.03.23-ний өдөр сумдын соёлын төвийн эрхлэгч нарын  мэдлэг, ур чадварыг дээшлүүлж, музейн сан хөмрөгийн улсын тооллогыг  орон нутагт чанартай зохион байгуулах зорилгоор “Түүх,  соёлын өвийн хадгалалт,  хамгаалалт ,  музейн сан хөмрөгийн тооллогыг орон нутагт зохион байгуулах нь ” сэдэвт сургалтыг аймгийн Боловсрол, соёл урлагийн газартай хамтран зохион байгууллаа.

Сургалтанд 2015 оны Түүх соёлын үл  хөдлөх дурсгалын улсын тооллого, үр дүн /Музейн эрдэм шинжилгээний ажилтан/, Соёлын өвтэй холбогдох  улс, аймгийн бодлогын  баримт бичгүүд, түүний хэрэгжилт /Музейн арга зүйч С.Сувдаа/, Музейн сан хөмрөгийн улсын тооллогын бэлтгэл хангах  тухай /Музейн бүртгэл мэдээллийн санч/, Номын сангийн ном унших орчинг  сайжруулж, уншлагыг дэмжих нь  / Д.Нацагдоржийн нэрэмжит  аймгийн нийтийн номын сангийн захирал А.Ням-Од/, Соёл урлагийн  салбарт хэрэгжиж буй  бодлого шийдвэр,  түүнийг хэрэгжүүлж ажиллах тухай /Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн  дарга Д.Мөнхцэцэг/, Соёлын үйлчилгээний чанар хүртээмж /Аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн Соёл, Спорт, ТББ хариуцсан мэргэжилтэн Б.Тунгалаг/,  Соёл урлагийн байгууллагуудын  өнөөгийн байдал,  тайлагнах  соёл,  байгууллага,  хувь хүний   соёл /Аймгийн БСУГ-ын  соёл хариуцсан мэргэжилтэн  Д.Эрдэнэтогтох/ сэдвийн хүрээнд сургалт хийж, цаашид тулгамдаад байгаа асуудлын хүрээнд харилцан ярилцлаа.

АЙМГИЙН МУЗЕЙ