2017 оны 03 дүгээр сарын 31-ны өдөр Төв аймгийн музейн  шашны 3-р танхимын өмнө дэглэгдсэн үзмэр үзүүллэгийг захирлын тушаалын дагуу буулган сан хөмрөгт оруулж, үзмэр үзүүллэгийн танхимд дэглэгдээгүй үзмэр үзүүллэгийг гарган шинэчлэн дэглэлт хийлээ. Төв аймагчууд та бүхэнийг хүрэлцэн ирж үзэхийг урьж байна.     

 

 

 

 

Та манай музейд ирсэнээр XIX-XX зууны үеийн шашны үзмэр болох Бурхан багш, Ногоон дарь эх, Цагаан дарь эх /гүнгэрваатай/ , Ногоо, Цагаан дарь эх /танка/, Ганзай зээгт наамал, XIX зууны эхэн үеийн шашны багаж болох газар уул усаа тахиж тайхад хэрэглэдэг Лянганы багаж,  Мөн бөөгийн дээл, малгай буюу оргой, хэнгэрэг зэрэг музейн танхимд өмнө нь дэглэгдээгүй үзмэрийг та үзэх болно.