Музейн захирлын 2017 оны 04 дүгээр  сарын 03-ны өдрийн №А/10  тоот тушаалаар музейн 4 дүгээр танхимын шилэн хоргыг шинэчлэлээ. Тус шилэн хоргонд Төв аймгаас төрсөн Монгол улсын баатар, генералууд, Халх голын дайнд гарамгай амжилт гаргасан партизанууд болон Нийгмийн салбар дахь Боловсрол, Эрүүл мэнд, Санхүүгийн салбараас төрсөн алдар гавьяатны судалгаанд тулгуурлан үзмэр үзүүллэгийг шинэчлэн дэглэж, үзэгчдийн хүртээл болгож байна. 

Энэхүү үзмэрийг үзэж сонирхсоноор дээрх салбаруудаас төрсөн алдар гавьяатнуудтай танилцах, тус салбарын үүсэл хөгжлийн түүхээр аялах болно.

Төв аймгийн иргэд, хүүхэд залуус та бүхнийг манай музейгээр хүрэлцэн ирж,  зочлохыг урьж байна.

2017.04.13  АЙМГИЙН МУЗЕЙ