Төв аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэсийн харьяа агентлагуудаас төрийн үйлчилгээг сурталчилах, түргэн шуурхай хүртээмжтэй хүргэх,  мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, иргэдтэй уулзах, тэдний санал хүсэлтийг сонсож  шийдвэрлэх зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Баян сумын Цант багт 2017 оны 4 дүгээр сарын 20 өдөр зохион байгуулж 70 орчим иргэдэд хүрч үйлчиллээ.

Тус өдөрлөгөөр аймгийн музейгээс дараахи үйл ажиллагааг явууллаа.

  1. Баян сумын иргэдэд музейн 2016 оны үйл ажиллагаа, 2017 оны 1-р улиралд хийж гүйцэтгэсэн бүтээлч ажил болон  Баян сумын түүхэн замнал, тус сумын нутаг дэвсгэрт орших Түүх соёлын үл хөдлөх дурсгалын талаархи мэдээллээр шторк бэлтгэн танилцууллаа.
  2. Манзушир хийдийн 1920-иод оны үеийн түүхэн гэрэл зургаас бүрдсэн “Манзушир хийдийн түүх” нүүдлийн үзэсгэлэнг гаргаж иргэдэд сурталчилсан.
  3. Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч Баян сумын иргэн н.Дархижав нь ҮЕЛЗҮҮР бүжиг бүжиглэж сумын иргэдэд үзүүллээ.
  4. Соёлын өвийн мэдээ мэдээллийг багтаасан “Төв аймгийн музей”, “Халх Монголын Ар Утай Манзуширийн хийд”, “Tov province museum” зэрэг гарын авлага, сурталчилгааны материалыг тараан, иргэдээс сумын ОНСТанхим болон түүх соёлын хөдлөх болон үл хөдлөх дурсгал, биет бус өвийн талаархи санал асуулга авсан.

 

АЙМГИЙН МУЗЕЙ