2017.04.26

Төв аймгийн засаг даргийн захирамжаар 7 хоног бүрийн Лхагва гаригийг “НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨР” болгон шийдвэрлэсэний дагуу энэ удаа Боловсрол, соёл урлагийн газар, Насан туршийн боловсролын төв, Нийтийн номын сангийн хамтарсан эрүүл мэндийн өдөрлөгт Музейн хамт олон оролцож өглөөний дасгал, бүх нийтийн нарны алхалт, өглөөний цай болох чацарганы шүүс, эрүүл мэндийн сурталчилгаанд идэвхтэй оролцлоо.  

Мөн Дэлхийн бүжгийн өдөрт зориулан аймгийн Монгол туургатан театр төрийн байгууллагуудын албан хаагчдад  “Флаш моб” бүжгийн хөдөлгөөнийг зааж сурган, энэ өдрийн 13 цагт Мөнх алдарын талбайд Зуунмодны иргэд, төрийн албан хаагч нарт бүжиглэж үзүүллээ. Уг арга хэмжээнд манай музейн албан хаагчид хамрагдсан юм.

Олон улсын дэлхийн бүжгийн өдрийн мэнд хүргэе.

 

 

АЙМГИЙН МУЗЕЙ