2017 оны 05 сарын 02-нд Төв аймгийн Төрийн албан хаагчдын “Урлагийн анхдугаар наадам” 2017 –д  Боловсрол, соёл урлагийн газар, Биеийн тамир спортын газар, Д.Нацагдоржийн нэрэмжит нийтийн номын сантай хамтран гоцлол дуу, дуэт дуу, гадаад дуу, хамтлаг бүжиг, гоцлол хөгжим, язгуур урлагийн төрлүүдээр амжилттай оролцлоо.

  1. Гадаад дууг БСУГ-ын Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн Б.Оюунсайхан
  2. Гоцлол дууг БСУГ-ын Хяналт үнэлгээ, дотоод аудит хариуцсан мэргэжилтэн Р.Энх-Амгалан
  3. Дуэт дууг Аймгийн музейн бичиг хэрэг Ц.Цэрэнчимэд, жижүүр Ж.Энх-Амгалан
  4. Гоцлол хөгжимийг БСУГ-ын Ахлах мэргэжилтэн Ж.Пүрэвсүрэн
  5. Хамтлаг бүжгийг Музейн мэргэжилтэн Т.Алтантөгс, Ц.Цэцэгжаргал, бичиг хэрэг Ц.Цэрэнчимэд, Биеийн тамир спортын газрын бичиг хэрэг н.Энхцэцэг, Нийтийн номын сангийн нягтлан бодогч н.Ариун-Уянга
  6. Язгуур урлагийн төрөлд Боловсрол, соёл урлагийн газар, Биеийн тамир спортын газар, Музей, Нийтийн номын сангийн хамтарсан хамтлаг оролцсон бөгөөд өнөөдөр урлагийн наадмын гала тоглолт нь 16 цагт Зуунмод сумын Монгол туургатан театрт болж байна.