Олон улсын музейн өдөр (ICOM)-ийг тохиолдуулан Төв аймгийн музейн үзэсгэлэнгийн танхимд  АСЕМ буюу Ази-Европын дээд түвшний 11 дэх удаагийн чуулга уулзалтад зориулж бүтээсэн, Монголын Урчуудын эвлэлийн шагналт, уран бүтээлч, зураач А.Чадраабалын  туурвисан дэлхийн таван тивийн олон үндэстэн эх дэлхийгээ хайрлан хамгаалах, хүн төрөлхтний шинжлэх ухааны нээлт ололт, оюун санааны эв хамтын ажиллагааны харилцаа холбоог илтгэж, нүүдэлчин монголчуудын өнө эртний түүх соёл урлагийн өвөөс дүрсэлсэн “ТЭНГЭРИЙН ӨРХ”  уран бүтээлийн  үзэсгэлэнгийн нээлт 2017 оны 05 сарын 18-ны өдрийн 11 цагт боллоо.

Тус үзэсгэлэнгийн жаврыг үргээж  Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит “Монгол туургатан” театрын уран бүтээлч, Соёлын тэргүүний ажилтан, морин хуурч н.Нямдагва, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Н.Аясуу нар “Жаахан шарга” уртын дуугаар ая дууны мэнд хүргэв. “Тэнгэрийн өрх” уран бүтээлийн үзэсгэлэнд Төв аймгийн ИТХТэргүүлэгчдийн дарга Ц.Энхбат, ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл, НБХэлтэсийн дарга Д.Мөнхцэцэг, мэргэжилтэн Б.Тунгалаг, Санхүү төрийн сангийн дарга Ю.Бямбацогт, Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга С.Цогбаяр, Зуунмод сумын засаг дарга Г.Мөнхбадрал, БСУГазарын дарга Ч.Цэцгээ, Музейн захирал асан Н.Дашлэгцэгмаа, Д.Нацагдоржийн нэрэмжит Нийтийн номын сангийн дарга А.Ням-Од, АНЭ дарга н. Оюунцэцэг, ЭМГ-ын дарга н.Мөнхтуяа, Биеийн тамир, спортын газрын дарга Г.Лхагва, МУЭ-н нэрэмжит шагналт, зураач Н.Адъяабазар, гэргий Д.Янжинлхам болон төрийн албан хаагчид урилгаар ирж оролцлоо.

Тус үзэсгэлэн нь бүтэн 06 дугаар сарын 20 ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд иргэд, хөдөлмөрчид та бүхнийг хүрэлцэн ирж үзэхийг хүсье.