Музейг сурталчлах сарын аяны хүрээнд 5 сарын 18-наас 6 сарын 13-ны байдлаар “Хүмүүн цогцолбор” сургууль, 5-р сургууль, 4-р сургуулийн сурагчид, мөн цэцэрлэгийн хүүхдүүд болон эцэг эхчүүд, Насан туршийн боловсролын төв, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Хот тохижуулах, аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Эрүүл мэнд- нийгмийн даатгалын хэлтэс, Аймгийн шүүх, “Төв Чандмань” ХХК зэрэг нийт 1655 төрийн албан хаагч, ажилтан, иргэд аймгийн Музейгээр зочилон, үйл ажиллагаатай танилцсан байна.

 

Мөн Аймгийн Цэргийн штаб  цэргийн дүйцүүлэх албанд алба хааж байгаа 50-н цэргийг аймгийн музейг үзүүлж хамтран ажиллаа.

Төрийн байгууллагууд Музейг сурталчлах сарын аянд идэвхтэй оролцоорой. Хүндэтгэсэн Аймгийн Музей