Өчигдөр буюу 2017 оны 7 дугаар сарын 25-нд аймгийн Засаг дарга тамгийн газрын хурлын танхимд “ҮЗЭСГЭЛЭНТ САЙХАН ЛЯОНИН МУЖ” – БНХАУ-ын Ляонин муж, Төв аймгийн уран бүтээлчдийн хамтарсан уран зургийн үзэсгэлэн сайхан болж өндөрлөлөө.

Арга хэмжээнд  аймгийн засаг дарга тамгын газрын дарга Ч.Сарангэрэл нээж, Ляонин мужийн Соёлын хорооны нарийн бичгийн дарга Gai Chengli мэндчилгээ дэвшүүлсэнээр эхлэж Ляонин мужийн уран бүтээлчид, Нийгмийн Бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, Аймгийн музейн захирал Б.Сүхбаатар, зураач А.Чадраабал, гадаад харилцааны мэргэжилтэн, хятад хэлний орчуулагч Б.Ганхуяг болон аймгийн удирдлагууд,  ЗДТГ-ын хэлтэс удирдлагуудын нийт ажилтан төрийн албан хаагчид, иргэд оролцлоо.

Ляонин мужийн Ляонин мужийн Соёлын хорооны нарийн бичгийн дарга Gai Chengli болон зочид төлөөлөгчид Аймгийн төв музей болон Манзушир дах салбар музейгээр зочиллоо. Мөн үзэсгэлэнгийн нээлтэнд Монгол туургатан театрын уран бүтээлчид ая дуугаа өргөлөө.

Ляонин муж нь Хятад улсын зүүн хойд бүс нутгийн өмнө хэсгийн далай дагуу байрлах бөгөөд гоо үзэсгэлэнт баян тансаг үржил шимтэй хар шороон нутаг юм. Ляонин муж урт удаан жилийн түүх соёл, умард нутгийн гайхамшигт өнгө үзэмж болон олон зүйлийн боомтын гаднах ёс заншилтай, Хятад үндэстэн болон Хятад соёл үүсч хөгжсөн нутгийн нэг юм.

“Үзэсгэлэнт нутаг Ляонин” уран зургийн үзэсгэлэнгийг БНХАУ-ын Ляонин мужийн утга зохиол, урлагийн холбоо болон Монгол улсын Төв аймгийн засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулж, Ляонин мужийн 20 уран бүтээлчдийн уран зураг, Төв аймгийн 4 уран бүтээлчдийн уран зургийн бүтээлийг дэлгэн үзүүллээ. Ляонин мужийн бүтээлчдийн уран зургийн бүтээл нь Хятадын уран зургийн хэв шинж онцлогийг хадгалсан бөгөөд баруун европын уран зургийн цогцоор товойлгох, өнгө нь тод онцлогтой бөгөөд хөдөө нутгийн амьдрал болон Ляонин-ын умард нутгийн гайхамшигт өнгө үзэмжийг харуулсан болно. Энэ нутагт амьдарч байгаа уран бүтээлч хүний хувьд, тэд нар түүхийн өөрчлөлт болон цаг үеийн хөгжлийг гэрчилж байгаа бөгөөд нутаг орноо хайрлах сэтгэлээ уран бүтээлдээ шингээж, уламжлалт соёл болон орчин үеийн соёл боловсоныг харилцан уялдуулсан гайхамшигт зургийг дүрсэлсэн болно.

Ляонин мужийн төлөөлөгч уран бүтээлч, зураач Ван Жө Шү “Сайхан өдөр” уран бүтээлээрээ оролцсон бөгөөд тэрээр уг бүтээлээ Шиньжян- Уйгурын өөртөө засах орноор аялан явж байхдаа гунигтай, нилээн бодолд дарагдсан Уйгур үндэстэн настай эрэгтэй хүн суухыг хараад бүтээл туурвих сэдэл төрсөн гэдэг. Тэрээр ярихдаа “Тэр хүнийг харахад  зовлонтой амьдарч ирсэн нь нүдэнд нь ил байсан, бодолд дарагдсан харагдсан” гэж ярьлаа.

Энэ удаагийн үзэсгэлэнгээр Төв аймгийн ард иргэд Ляонин мужийг таниж, улам сайн мэдэх болж, Ляонин муж болон Монгол улсын төв аймгийн ард иргэд хоорондын соёлын харилцааг гүнзгийлүүлж, хоёр орны ард иргэдийн найрсаг харилцааг хөгжүүлэхэд идэвхтэй гүн гүнзгий нөлөө үзүүлэх болно гэдэгт итгэж байна.

 

 

АЙМГИЙН МУЗЕЙ