Аймгийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн бодлогын хэлтэс, Хүүхэд,залуус, гэр бүл, хөгжлийн хэлтсээс өгсөн үүрэг даалгаврын дагуу 2017 оны 07  сарын 30 ны өдөр Олон улсын найрамдал зусланд зохион байгуулагдсан Ази номхон далайн бүсийн скаутын 31 дүгээр Жамборе арга хэмжээнд оролцож буй 40 орны 7500 хүүхэд залууст Монгол ёс заншил, түүх, соёлыг сурталчлах, Төв аймгийн талаарх мэдээлэл өгөх “Монгол гэр” нүүдлийн үзэсгэлэнг амжилттай зохион байгууллаа.

Тус үзэсгэлэнд музейн сан хөмрөгөөс нийт 30 гаруй үзмэр үзүүллэгийг дэглэн тавьж, арга хэмжээнд оролцож буй 4000 гаруй хүүхэд залууст, Монгол тоглоом наадгайн төрөл болох бөгцөг няслах тухай, хөхүүрийн айраг исгэх арга техникийн талаар тайлбарлаж, шагай тоглуулж, Монгол гэрийн бэлгэдэл, ёс заншлын талаар мэдээлэл өгч, хамтдаа гэр барьлаа.

 

АЙМГИЙН МУЗЕЙ