“Төв аймгийн залуус” ТББ-ын санаачлагаар Төв аймгийн ГБХЗХГ-тай хамтран аймгийнхаа 9 гайхамшигаар тойрон аялах “Үүргэвчтэй аялал” арга хэмжээг анх удаагаа зохион байгуулж байна. Эхний аялал Төв аймгийн нутагт орших Эрдэнэ сумын нутагт орших  Мэлхий хад, Аръяабалын сүм, Гүнжийн сүм, Цонжин болдог, Тоньюкукын гэрэлт хөшөө зэрэг түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг үзэх чиглэл маршрутаар явлаа.

Аялалд нийт 25 залуучууд оролцож аялалын хөтөлбөрийн дагуу эхлээд бид Мэлхий хад, Аръяабалийн сүмийг үзээд үдийн цайгаа амтархан идэж хоорондоо танилцаж, дотно яриа өрнүүлж хөгжилдсөөр дараагийн чиглэлрүү хөдөллөө. Гэвч замын бартаа явах боломжгүйгээс Гүнжийн сүм орж үзэж чадалгүй дараагийн чиглэл болох “Цонжин болдог” орсон юм. Эндээс тэрэлжийн голын эрэгт очиж хоорондоо 4 баг болж хөгжөөнт буухиа тэмцээн зохион байгуулж, авхаалж самбайгаараа тэргүүлсэн 3 багийг байр эзлүүлэн шагнаж урамшуулсан юм. Тэрэлжийн голоос хөдлөн Тоньюкукын гэрэлт хөшөө дурсгалыг үзэн дурсгалын зураг авхуулсан.

Эндээс Зуунмод орох чиглэлд хөдлөх замд хөгжилтэй болсон явдал, онигоо, дуу дуулж инээлдэн хөгжсөөр Зуунмодны төвд орж энэ удаагийн аялал өндөрлөсөн юм. Аялалд аймгийн музейгээс /миний бие Цэцэгжаргал/ хөтөч тайлбарлагчаар явж, залуучуудад аймгийнхаа түүх, соёлын талаар товчхон мэдээллийг хийж явлаа.

Аялалд хамрагдсан залуус сайхан найз нөхөдтэй болсон, аймгийнхаа түүх дурсгалт газраар аялан түүхтэй танилцсан, ингэж аялах сайхан байлаа гэх мэтчилэн сэтгэгдэлээ ярсан юм. Бүр шүлэг хүртэл зохиосон гээч: Та бүхэнд толилуулж байна.

н.Гансум

Автобусны хойд хэсэгт адтай хэдэн авхаалжтай залуус

Автобусны дунд хэсэгт даруу төлөв охидууд

Тэр дунд мундаг бэтбокчин Төмкө ах

Тээр дунд маазаар дүүрэн ах нар                                                 

Тэр дунд чадварлаг найруулаг эгдүүтэй Жамка ах

Хамгийн урд аялалын минь түлхүүр

Хийморлог жолооч ах

Үйл явдлаар дүүрэн

Үүргэвчтэй аялал нэг

Төв аймгийн залуус нэгдсэн

Тэнгэрлэг сайхан аялал

Шинэхэн Дурсамж бүтээлцсэн

Шижигнэсэн сайхан залуустайгаа

Дараагийн аялалуудаараа нэгдэх ерөөл дэвшүүлье.