“Төв аймгийн залуус” ТББ-ын санаачлагаар Төв аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, аймгийн музейтэй хамтран зохион байгуулж буй аймгийнхаа 9 гайхамшигаар тойрон аялах аялалын “Үүргэвчтэй аялал-2” хоёрдугаар ээлжийн аялал Төв аймгийн Борнуур сумын “Аглаг бүтээлийн хийд”, Алтанбулаг сумын “Хустай” байгалын цогоцлборт газар үзэх маршрутын дагуу 1 өдрийн аялалыг 2017 оны 08 сарын 05-ны өдөр зохион байгуулагдлаа.

Тус аялалд аймаг хотоос нийт 22 залуус хамрагдсан бөгөөд аймгийн музейгээс миний бие хөтөч тайлбарлагчаар оролцож аймгийнхаа түүх соёлын талаар товчхон мэдээлэл хийж явсан юм. Энэ аялал нь хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж олон сайхан найз нөхөдтэй болгон, аймгийнхаа түүх соёлын дурсгалт газрын талаар бага ч болов мэдлэгтэй болгосон сайхан аялал болсон юм.

 

 

АЙМГИЙН МУЗЕЙ