1. Ажилчдын хурлаар байгууллагын   2017 оны үйл ажиллагааны  төлөвлөгөөг  хэлэлцэж, ажилчдаас  санал аван 6 зорилт  36 хэрэгжүүлэх  арга хэмжээтэйгээр  баталж, төлөвлөгөөний дагуу  1-р улирлын   ажлууд хийгдэж эхлээд байна.  Мөн  Музейн Мэргэжил арга зүйн зөвлөл, Дотоод хяналтын зөвлөл, Боловсролын ажлын төлөвлөгөөнүүдийг тус  баталсан
  2. Төв аймаг дахь түүх соёлын үл хөдлөх дурсгал, соёлын биет бус өвийн  хадгалалтанд  хамгаалалтанд  сөргөөр  нөлөөлж буй  байгаль, нийгмийн  хүчин зүйлийн   талаархи  судалгааг  гаргаж  Соёлын өвийн төвд хүргүүлсэн

2-р сард хийсэн ажлын тайлан

  1. Музейн үзүүллэгийн  1, 2, 3-р танхимуудын   үзмэрийн   тайлбарыг  монгол  англиар  бичиж  байрлуулсан.
  2. Байгууллагын muzei.to.gov.mn сайтыг “Админсофт” ХХК-аар хийлгэж ашиглалтанд оруулсан.  Вэб сайтад байгууллагын 2017 оны төсвийн мэдээ болон  үйл ажиллагаатай холбоотой  мэдээллүүдээр  байнга баяжуулж  иргэд, олон нийтэд мэдээлж байна.
  3. Музейн үзүүллэгийн танхимын их цэвэрлэгээг  2-р сарын 8-ны өдрөөс эхлэн 2-р сарын 20-ны  өдрийг  хүртэл   цэвэрлэсэн.   Цэвэрлэгээ хийх явцад  үзүүллэгийн танхимын гэрлүүдийг    бүрэн болгон  нэмж  танхимуудад байрлуулсан.
  4. Аялал жуулчлалын мэдээллийн төвийн газар эзэмших  гэрчилгээг  гаргуулж авсан.
  5. Музейн төслийн нэгжийн баг “Цаасан баримтат өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах нь”  сэдэвт  75,0 сая төгрөгийн төсөл  бичсэн
  6. Музейн болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, соёлын өвийг хамгаалах ажлын хүрээнд аймгийн Онцгой байдлын газартай хамтран Болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, Галын аюулгүй байдлаас хамгаалах сургалтыг  02-р сарын 15-ны өдөр байгууллагын 16 албан хаагчдад зохион байгуулсан
  7. Түүх соёлын үл хөдлөх дурсгалын мэдээллийг багтаасан календарыг  хэвлүүлэх  төсөв хийж,  Төв аймаг дахь  “Койка”  олон  улсын  хамтын ажиллагааны байгууллагаас  600,0 мянган төгрөгийн санхүүжилт авч  монгол, англи  тайлбартайгаар  100 ширхэгийг хэвлүүлсэн
  8. Аймгийн “TBS”  телевизээс зохион байгуулж байгаа  “Төв аймгийн түүхийн жимээр”  нэвтрүүлэгт  музейгээс  “Монгол гэрийн үүсэл, монгол ёс заншил”  сэдвийн хүрээнд   нэвтрүүлэг  бэлтгэж оролцсон. Энэ нэвтрүүлэг  Цагаан сарын шинийн  1-нд гарна.

3-р сард хийсэн ажлын тайлан

  1. Мэдээллийн төвийг ашиглалтад оруулахаар  барилгын сантехник, цахилгаан дулааны  асуудлыг шийдэхээр аймгийн ЗДТГазраас  25 сая төгрөгийг шийдүүлсэн.
  2. Манзушир дахь газрын гэрчилгээ авах асуудлааар  Байгаль орчин, Ногоон хөгжлийн яам,  Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа,  УИХ-ын дарга, гишүүдтэй уулзаж   газар эзэмших гэрчилгээ гаргуулж авах асуудлаар   хандсан. Энэ ажлын хүрээнд БХУДЦГХЗахиргаанаас  2 мэргэжилтэн  ирж  Манзушир дахь салбар музейнуудын газарт кадастарын   зураг хийсэн.
  3. to.gov.mn сайт, Төв Музей fasebook.com хуудсанд байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нийт -13,  санхүүгийн холбогдолтой- 3, үйл ажиллагаатай холбогдолтой -6, цаг үеийн холбогдолтой -4 мэдээ мэдээлэл оруулсан байна. Мөн аймгийн TBS телевиз,  Зуунмод дахь төвийн радиотой хамтарч байгууллагын үйл ажиллагаа болон үзмэр үзүүллэг  “Монгол ёс заншил” зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл хийж хамтран ажилласан.
  4. Нүүдлийн музей ажиллуулах  үйл ажиллагааны хүрээнд  3 дугаар  сарын 16-нд Дархан-Уул аймгийн  музейтэй хамтарч Дархан-Уул аймагт   “Манзуширийн хийд ба цам”   сэдэвт гэрэл зургийн  үзэсгэлэнг дэглэн  Дархан –Уул аймгийн иргэдэд   Манзуширын   хийдийн түүх болон  Төв аймгийн соёлын өвийг   сурталчилж байна. Энэ үзэсгэлэн  нэг сарын хугацаанд үргэлжилж гарна. Дархан-Уул аймгийн Лха телевиз, DBS телевиз, RGB телевизүүдээр үзэсгэлэнгийн  мэдээлэл гарч,  нийт 300 гаруй үзэгчдэд хүрч үйлчилсэн.
  5. Музейн 2, 3, 5-р танхимын үзмэр үзүүллэгийн үзмэрийн тайлбарыг  бүрэн хийж,  үзмэр үзүүллэгт   хаяг тайлбарыг  монгол  англиар  бичиж  байршуулсан.
  6. Арга зүйч С.Сувдаа болон дадлагын оюутан н.Ариун-Уянгын хамт төв музейн 7 танхимын дулаан, чийг, гэрэлтүүлгийг нийт 5 удаа хэмжсэн.
  7. Түүх соёлын үл хөдлөх дурсгалт газрыг хашаажуулах хүсэлт, түүх соёлын үл хөдлөх дурсгалт газрын жагсаалтын хамт  5 сумын ИТХурлын дарга, Засаг дарга нарт  албан бичиг хүргүүлсэн.  Мөн  26  сумын   соёлын төвийн эрхлэгч нарын сургалтаар  түүх соёлын үл хөдлөх  дурсгалт газрын  мэдээлэл болон  хэрхэн хашаажуулж, хамгаалах талаар сургалт хийж зөвлөгөө өгсөн
  8. Сумдын соёлын төвийн эрхлэгч нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлж, музейн сан хөмрөгийн улсын тооллогыг орон нутагт чанартай зохион байгуулах зорилгоор “Түүх, соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, музейн сан хөмрөгийн тооллогыг орон нутаг зохион байгуулах нь” сэдэвт сургалтыг аймгийн Боловсрол, соёл урлагийн газартай хамтран зохион байгууллаа.
  9. Байгууллагын дотоод хяналтын зөвлөлийн ажлын төлөвлөгөөний дагуу музейн дотоод хяналтын зөвлөл байгууллагын  үйл ажиллагаа, хэрэгжилтэнд хяналт хийж ажилласан бөгөөд ажиллагсадын хурлаар тайланг танилцуулсан.
  10. Аймгийн Биеийн тамир спортын газраас хэрэгжүүлж байгаа ажлын байрны дасгал хөдөлгөөнийг ажиллагсдын хамт тогтмол  хийж хэвшсэн.
  11. Аймгийн ЗДТГазрын хурлын зааланд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоо” төслөөс “Төрийн үйлчилгээний чанар, хүртээмж” сургалт, Боловсрол, соёл, урлагийн газраас зохион байгуулсан сумдын соёлын төвийн эрхлэгчдийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн СУИС-ийн Менежментийн тэнхимын эрхлэгч доктор Ж. Эрхэмтөгс багшийн “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” сэдэвт сургалт,  Аймгийн Прокурорын газраас зохион байгуулсан 2016 оны хийсэн үйл ажиллагааны тайлан, төрийн албан хаагчдын үйлдсэн гэмт хэргийн талаарх сургалтанд  ажиллагсдыг хамруулсан
  12. 2017 онд 14 дэсийн 14 ширхэг сэргээн засварлуулах үзмэрийн санал өгсөнөөс 4 дэсийн 4 ширхэг үзмэрийг сэргээн засварлуулахаар 2017 оны 3-р сарын 13-нд Соёлын өвийн төвд хүргүүлээд байна.
  13. НББОУСтандартад нийцсэн санхүүгийн программаар нягтлан бодох бүртгэлийг анхан шатны баримтыг үндэслэн хөтлөн явуулж тайланг хуулийн хугацаанд Сангийн Яамны  тайланд шивж оруулж баталгаажуулсан.
  14. Байгууллагын 1-р улирлын төсвийн гүйцэтгэлийн зарцуулалт, тайлан мэдээг байгууллагын  to.gov.mn сайт болон ил тодын шилэн дансанд оруулсан.
  15. Музейн үзмэр үзүүллэгийг шинэчлэн дэглэх ажлын хүрээнд 3 дугаар танхимын эд өлгийн зүйлсийг татан буулгаж, сан хөмрөг дэх шашны зан үйлийн холбогдолтой үзмэрээр шинэчлэн дэглэлт хийлээ. Музейн 4 дүгээр танхимын алдартны булан дахь шилэн хоргыг музейн 2016 оны үйл ажиллагааны хэмнэсэн төсвөөс 2,220,9 мянган төгрөгөөр хийлгэж, шинээр – 3 үзмэрээр баяжуулж, сан хөмрөгт хадгалагдаж буй – 14 ширхэг үзмэр гаргаж үзүүллэгийг шинэчлэн дэглэсэн. Мөн угсаатны зүй, гадаад харилцааны танхимын витринүүдийн зөөлөвч даавууг /арын өнгө, фон/ шинэчилж, цэвэрлэгээ, арчилгаа хийсэн. Аймгийн Эрүүл мэнд, Боловсрол, Санхүү, Зэвсэгт хүчний салбараас төрөн гарсан 27 алдартнуудын судалгааг хийн, гэрэл зургаар баяжуулж, үзүүллэгт тавьсан.
  16. Дархан-Уул аймгийн музейтэй хамтарч Дархан-Уул аймагт   “Манзуширийн хийд ба цам”   сэдэвт гэрэл зургийн  үзэсгэлэнг дэглэн  Дархан –Уул аймгийн иргэдэд   Манзуширын   хийдийн түүх болон  Төв аймгийн соёлын өвийг   сурталчилсан. Үзэсгэлэнг 2017.03.18-2017.04.18 ны өдрийг хүртэлх хугацаанд гаргасан бөгөөд Дархан-Уул аймгийн Лха телевиз, DBS телевиз, RGB телевизүүдээр 2-3 удаагийн давамжтайгаар цацагдаж, нийт 650 гаруй үзэгчдэд хүрч үйлчилсэн.
  17. Музейн үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Баян суманд байгууллагын үйл ажиллагааг сурталчлах “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг аймгийн НБХ-ийн харьяа байгууллагуудтай хамтран зохион байгуулж “Манзушир хийдийн түүх” сэдэвт нүүдлийн үзэсгэлэнг гарган, давхардсан тоогоор 70 орчим иргэд хөдөлмөрчдөд хүрч үйлчиллээ.

 

5 дугаар сард хэрэгжүүлсэн ажлын мэдээ

  1. Жил бүрийн 5 дугаар сарын 18 ны өдөр зохиогддог Олон улсын музейн өдрийг тохиолдуулан МУЭ-ийн шагналт зураач А. Чадраабалын “Тэнгэрийн өрх” уран бүтээлийн үзэсгэлэнг дэлгэж, 05 дугаар сарын 28 ны өдрийн байдлаар өссөн дүнгээр 731 хүүхэд, 76 том хүн болон 86 иргэнд иргэнд үнэ төлбөргүй үзүүлж нийт 893 хүнд музейн үйл ажиллагааг сурталчилсан байна.
  2. Аймгийн Засаг даргын нэрэмжит үзлэгт хамрагдаж, 80,9 хувь буюу ахисан үзүүлэлттэй дүгнэгдсэн.
  3. Музейн өдрийг тохиолдуулан албан хаагчдын дунд спортын 4 төрөлт тэмцээнийг амжилттай зохион байгуулж Ц. Цэрэнчимэд ахлагчтай 2 дугаар баг түрүүлж, баг хамт олноо хошуулчилсан.
  4. Аймгийн Төрийн албан хаагчдын дунд зохиогдсон Урлагийн наадамд БСУГ, Спортын ордон, Нийтийн номын сангийн хамт олны хамт амжилттай оролцож, албан хаагчдын идэвх санаачилгыг нэмэгдүүлэн ажиллаж байна.
  5. Манзушир дахь салбар музейн газрын кадастрын зургийг хийлгэж БОАЖЯам, Богд хан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүргүүлж, одоо байгаль орчинд нөлөөлөх ерөнхий үнэлгээ, Төлөв байдлын үнэлгээг хийлгэж байна.
  6. Зуунмод суманд баригдах Монголын үндэсний Археологийн музей, аймгийн музейн барилга баригдах газрын кадастрын зургийг аймгийн ГХБХГазрын албаар хийлгээд байна.
  7. “Ногоон бүс-Эрүүл орчин” аяны удирдамжийн дагуу Бүх нийтийн мод тарих өдрөөр байгууллагынхаа өмнөх талбайг цэцэрлэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд хашаа барих, хөрс шороог нь тэгшлэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэлээ. Байгууллагын гадна ногоон байгууламж байгуулах ажлын төлөвлөгөөний дагуу 200,000 төгрөгийн төсвийг гарган батлуулж ажиллагсдын хуримтлалаас 160,000 төгрөгийн зардал гарган хүлэрт хөрс, зүлэгний үр, үрсэлгээний сав, башир, хун, танхиан залаа, хулгана сүүлт гэх мэт цэцгийн үрийг авч үрслүүлээд байна. Мөн байгууллагын гаднах ногоон байгууламжийн хайс хашааг өргөтгөж, зүлэгжүүлэх, өнгө үзэмжийг сайжруулах ажлыг хийж гүйцэтгэсэн.
  8. Аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан Манзушир дахь салбар музейн гэрүүдийг барьж, үйл ажиллагааг сайжруулахаар ажиллаж байна.
  9. “Тэнгэрийн өрх” үзэсгэлэнгийн нээлттэй холбогдуулан аймгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба, TBS, Төв телевиз, 96,5 радио, МОНЦАМЭ агентлаг болон Засгийн газрын mn мэдээллийн сувгаар байгууллагын үйл ажилллагааг сурталчлав. Мөн байгууллагын цахим хуудас, “Музейчдын клуб” фэйсбүүк хуудсаар Тэнгэрийн өрх бүтээлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг тавьж ажилласан.

6 дугаар сард хэрэгжүүлсэн ажлын мэдээ

  1. 2017 оны 06 сарын 08-25 ны өдрүүдэд байгууллагын 2017 оны үйл ажиллагааны тайлан, ЗГҮАХөтөлбөр, Засгийн газрын тогтоол шийдвэрийн хэрэгжилт,  Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, аймгийн ИТХТ, ИТХ-ын тэмдэглэлийн биелэлт зэрэг 2017 оны эхний хагас жилийн тайлан мэдээг гаргаж БСУГ, НБХ-т файлаар болон цаасан хэлбэрээр гаргаж хүргүүлсэн.
  2. Төрийн албан хаагчдад музейн үйл ажиллагааг сурталчлах 1 сарын аяныг 2017.05.18-2017.06.20 ны өдрийг хүртэл гаргаж нийт 21 байгууллагын 1783 иргэнд хүрч ажилласан.
  3. 2017 оны 06 сарын 12-16 ны өдөр Байгууллагын өнгө үзэмжийг сайжруулах “Ногоон бүс-эрүүл орчин” аяныг хэрэгжүүлэх ажлын хүрээнд музейн гадна талд нийт 580 мянган төгрөгийн төсвөөр цэцгийн мандлыг байгуулан тохижуулж, гаднах хашаа хайсыг будаж, засварласан.
  4. Музейн захирал болон Эрдэм шинжилгээний ажилтан нь Ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажилд томилогдон, хариуцлагатай ажилласан.
  5. 2017 оны 05 сарын 21 –ээс 06 сарын 18 ны өдөр Музейн Post card-нд орох зургуудын эхийг Соёлын өвийн төвөөр бэлтгүүлж авсан.
  6. 2017 оны 06 сарын 20 ны өдөр музейн үндсэн үйл ажиллагаа, харуул хамгаалалтыг сайжруулахаар дохиолол хамгаалалтын “Тэргэл ТЕХ” ХХК-д хүсэлт гаргаж, музейн эвдэрч гэмтсэн хяналтын камер, дохиоллын системийн засвар үйлчилгээг хийлгэсэн.
  7. 2017 оны 06 сарын 12 ны өдөр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас зохион байгуулсан “Аялал жуулчлалын дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн хуралд оролцож, шинэ санал санаачлагыг дэвшүүлж хамтран ажилласан.
  8. 2017 оны 06 сарын 27 ны өдрөөс байгууллагын гаднах фасадыг засаж тордох ажлыг хийж байна.
  9. 2017 оны 05 сарын 13 ны өдөр Манзушир дахь салбар музейдын газар ашиглах эрхийн гэрчилгээг авахаар 1,018 га газрын кадастрын зургийг “ДЖП” ХХКомпаниар төсвөөс 120,0 мянган төгрөгөөр хийлгэж, БОАЖЯам болон Богд хан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд холбогдох баримт бичгийн хамт хүргүүлэн, байгаль орчинд нөлөөлөх ерөнхий үнэлгээний төлөв байдлын үнэлгээг 2017 оны 06 сарын 03 ны өдрөөс хийлгэж байна.
  10. 2017 оны 05 сарын 24-с 06 сарын 05 ны өдөр Зуунмод суманд баригдах Монголын үндэсний Археологийн музей, аймгийн музейн барилга баригдах газрын кадастрын зургийг аймгийн ГХБХГазрын албаар хийлгээд байна.

7  дугаар сард хийсэн ажлын мэдээ

 

  1. Сум байгуулагдсан тэгш ойтой Жаргалант, Сүмбэр, Аргалант сумдад  7-р сарын 12-14-ний өдрүүдэд  “Сангийн аж ахуй”, “Сумын түүхэн замнал”, “Хустайн түүх”-ийг харуулсан    гэрэл зургийн  үзэсгэлэнг гаргаж,   зохион байгуулахад  хамтарч ажилласан.
  2. Музейн сан хөмрөгөөс Халхын угсаатны зүйн хувцас  хэрэглэлийн  судалгаа хийж,  музейн сан хөмрөг халх хувцас хэрэглэлийг   иж бүрдүүлэх  төлөвлөгөө гаргасан
  3. БНХАУ-ын Ляонин муж Төв аймгийн соёлын салбарын  хамтын ажиллагааны  хүрээнд  2017 оны 7 дугаар сарын 24-ний  өдөр  Ляонин мужийн  Соёлын хорооны  нарийн бичгийн дарга  Gai Chengli  болон уран бүтээлчдийн төлөөлөл  4 хүнийг  хүлээн  авч  Улаанбаатар хотын музейнууд болон Түүх соёлын дурсгалт газраар аялуулан танилцуулсан 7-р сарын 25-нд аймгийн Засаг дарга тамгын газрын хурлын танхимд “ҮЗЭСГЭЛЭНТ САЙХАН ЛЯОНИН МУЖ”  сэдэвт БНХАУ-ын Ляонин муж, Төв аймгийн уран бүтээлчдийн хамтарсан уран зургийн үзэсгэлэнг  дэглэж  гаргасан
  4. mn мэдээллийн сайтад  Манзушир дахь  музейнуудын    талаарх  мэдээллийг өгч

07-р сарын 26-ны өдөр  тус сайтад мэдээлэл  тавигдсан

  1. 7-р сард Төв музей болон салбар музей  нийт  1345 хүнд үйлчилж, 768500 төгрөгийн орлого төвлөрүүлж ажилласан.

8  дугаар сард хийсэн ажлын мэдээ

  1. 2017 оны 07-р сарын 30-ны өдөр Олон улсын найрамдал зусланд зохион байгуулагдсан  Ази номхон далайн бүсийн Скаутын  31 дүгээр  Жамбори  арга хэмжээнд  оролцож буй  40 орны 7500  хүүхэд  залууст  Монгол ёс  заншил,  түүх соёлыг сурталчлах  мэдээлэл өгөх “Монгол гэр”  нүүдлийн үзэсгэлэнг   зохион байгуулсан
  2. 8-р сарын эхээр Төв аймаг дахь  Соёлын өвийн мэдээллийг багтаасан “Төв нутгийн соёл”-оос номыг    өөрсдийн нөөц  боломжид тулгуурлан   2730000 /хоёр сая долоон зуун гучин мянга/  төгрөгөөр  Мөнхийн –Үсэг ХХК-д  300 ширхэгийг хэвлүүлж  соёлын өвийг сурталчлах  хэрэглэгдэхүүн болгон ашиглаж байна
  3. Музейн сан хөмрөгт  хадгалагдаж буй   үзмэр эд өлгийн зүйлийн  70 үзмэрийн   гарал үүслийн судалгааг  шинээр   хийсэн
  4. Жил болгон зохион байгуулагдддаг улс, орон нутгийн музейн   нэгдсэн   арга хэмжээ нь  энэ жил Сэлэнгэ аймагт  “Музей ба Хөгжил-2017”  сэдвийн хүрээнд  2017 оны 9-р сард  зохион байгуулагдах бөгөөд энэ ажлын бэлтгэл ажлыг ханган  байгууллагадаа төлөвлөгөө гарган  ажиллаж байна
  5. Музейгээс аялал жуулчлалын улиралд   үзэгч орлогоо нэмэгдүүлэх  чиглэлээр  анхаарч ажилласны дүнд   8-р сарын  сүүлийн   байдлаар орлого   6326500  /зургаан сая  гурван зуун хорин зургаа мянга   таван зуун/ төгрөг,       11134  /арван нэгэн мянга нэг зуун гучин дөрөв/   үзэгч  үзүүлж, үзэгч орлогын төлөвлгөөгөө биелүүлэн ажиллаж байна
  6. Нарны алхалт нэгдсэн арга хэмжээнд   манай байгууллагын ажилтан, албан хаагчид  таслалгүй  8-р сард  5 удаа оролцсон
  7. Зуунмод хотын захирагчийн ажлын албан даалгаврыг  хэрэгжүүлж   манай байгууллагын ажилтнууд  8-р сарын  29-ний өдөр   бүх нийтийн цэвэрлэгээнд  хуваарилсан талбайг цэвэрлэж  тайлан мэдээг хүргүүлсэн.

АЙМГИЙН МУЗЕЙ