UNESCO/Монакогийн итгэлцлийн сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Майхан уулын шороон бумбагар археологийн дурсгалыг хадгалах, хамгаалах, тогтвортой менежмент бий болгоход боловсон хүчнийг чадавхижуулах, олон нийтийн ухамсарыг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд 2017 оны 10 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд  Булган аймгийн Баяннуур суманд шүшиглэн “ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙН СОЁЛЫН ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН ТАЛААРХ МЭДЛЭГ ОЙЛГОЛТЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ” сэдэвт сургалтанд ЗДТГ-ын НБХ-ийн Соёлын бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Тунгалаг, Аймгийн музейн БМСанч Г.Дагмидмаа, ЭШАжилтан Ц.Цэцэгжаргал, Алтанбулаг сумын Соёлын төвийн эрхлэгч А.Гэрэлт-Од нар хамрагдлаа.

Сургалтыг МУ-ын БСШУСЯам, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, ТИКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр, ба Монакогийн Засгийн газрын төсвөөр Соёлын өвийн үндэсний төвөөс зохион байгуулсан.

Энэхүү сургалт нь

  • “ЮНЕСКО-ийн дуран дахь Соёл” / ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын Соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн Хималчули Гурунг/
  • “Соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн Конвенциуд” /ЮНЕСКО-ийн МҮК-ын Соёлын асуудал хаиуцсан мэргэжилтэн М.Цэцэнбилэг/
  • “Соёлын өвийг хамгаалах хууль, эрх зүйн орчны шинэтгэл” /БСШУСЯ-ны СУБГ-ын Соёлын өв хариуцсан мэргэжилтэн Б.Даваацэрэн/
  • “Улаан хэрмийн Шороон бумбагарын бунхант булшны тухай” /Нүүдлийн соёл, иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн олон олон улсын төслийн мэргэжилтэн А.Очир/
  • “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт хамгаалалт ба Баяннуурын дурсгалын бүртгэн баримтжуулалт” /СӨҮТ-ийн СБӨХХ-ийн түүх, соёлын үл хөдлөх дурсгал хариуцсан мэргэжилтэн Б.Анхсанаа/
  • “Шороон бумбагарын хадгалалт, хамгаалалт, сэргээн засварлалтын тухай” /СӨҮТ-ийн Соёлын өвийг сэргээн засварлах хэлтсийн дарга Д.Нямдорж/
  • “Түрэгийн үеийн түүх, соёлын дурсгалыг хамгаалах хөтөлбөр ба Шороон бумбагарын хадгалалт хамгаалалтын талаарх Монгол-Туркийн хамтын ажиллагаа” /Бүгд Найрамдах Турк улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд М.Ахмед уригдан ирж, ТИКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Вэйсэл Чифтжи нар  тус сэдвийн дор сургалт явуулж, сургалтын чиглүүлсэн СӨҮТ-ийн захирал Г.Энхбат  сургалтанд хамрагдсан Булган аймгийн БСУГ-ын дарга, мэргэжилтэн,  Төв аймгийн мэргэжилтэн, Баяннуур, Дашинчилэн сумын засаг дарга, соёлын төвийн эрхлэгч, Сэлэнгэ, Баяннуур сумын иргэд, соёлын өв сонирхогч, сургуулийн сурагчдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, сонирхолтой, өгөөжтэй сайхан сургалт болж өндөрлөлөө.

ТӨВ АЙМГИЙН МУЗЕЙ