Төв аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн харъяа агентлаг, байгууллагуудаас  төрийн үйлчилгээг сурталчилах, түргэн шуурхай хүртээмжтэй хүргэх, мэргэжил арга зүйн зөвлөлгөө өгөх, иргэдтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсон шийдвэрлэх зорилгоор “Нээлттэй хаалганы өдөр”-ийг Батсүмбэр сумын Мандал 1-р багт 2017 оны 10 дугаар сарын 30-нд зохион байгууллаа.

Тус багийн 108 хүнийг хамруулан доорхи ажлуудыг хийсэн. Үүнд:

  1. Аймгийн музейгээс 2017 онд хийсэн онцлог ажлууд болон үйл ажиллагааны талаарх шторкоор танилцуулсан.
  1. Манзушир хийдийн 1920-иод оны түүхэн гэрэл зургуудаар “Манзушир хийд ба цам” нэртэй нүүдлийн үзэсгэлэнг дэглэн гаргаж, иргэдэд сурталчиллаа.
  1. Соёлын төвийн бүртгэл, судалгааны материалуудтай танилцан “Соёлын өвийг хамгаалах тухай хууль”-ийн зарим заалтын хэрэгжилт, соёлын өвийн хадгалалт хамгаалалт, үл хөдлөх дурсгалын хамгаалалтын  гэрээг шинэчилэх зэрэг мэргэжил арга зүйн зөвлөлгөөг өглөө.

 

ТӨВ АЙМГИЙН МУЗЕЙ