Хууль сурталчлах аяны хүрээнд, Аймгийн ЗДТГ-ын 2017.10.25-ны өдрийн  02/1723 албан тоотын дагуу “Ажлын байран дах дарамт” сэдвийн дор дараах ажлыг хийж гүйцэтгэлээ.

  • Аймгийн Д.Нацагдоржийн нэрэмжит Нийтийн Номын сан, Аймгийн музей, Биеийн тамир спортын газар, Монгол туургатан театартай хамтран Хүний эрхийн Үндэсний комиссын Төв аймаг дахь салбарын мэргэжилтэн н.Чойжилсүрэн сургалт хийлээ. Сургалтанд дээрх байгууллагуудын нийт 25 ажилтан, албан хаагчид хамрагдсан бөгөөд “Ажлын байрны дарамт гэж юу вэ?”, “Ажлын байрны дарамт ямар хэлбэрээр илэрдэг”, “Ажлын байрны дарамтад өртсөнөөс сэтгэл зүйд яаж нөлөөлдөг” талаар мэдээллийг өгсөн.
  • Мөн уг сэдвийн хүрээнд Д.Нацагдоржийн нэрэмжит Нийтийн Номын сан, Аймгийн музей, Биеийн тамир спортын газар, Монгол туургатан театрын албан хаагчдаас “Удирдлагын арга барил” судалгааг авлаа. Судалгаанд нийт 23 хүн оролцсоноос 3 эрэгтэй, 20 эмэгтэй байлаа. Судалгааны үр дүнд:
  • Хүмүүсийн дургүйг хүргэхгүйн тулд би өөрийн үзэл бодлыг шахаад байдаггүй,
  • Хамт олноос сайн муу мэдээг нуун дарагдуулж болохгүй санагддаг,
  • Хамт олны эсэргүүцэлтэй тэмцэхээс тэдний санаа бодолд нийцэх нь илүү хялбар санагддаг,
  • Ажиллагсадаа бусдын дэргэд шүүмжлэх нь зохисгүй санагддаг,
  • Ажиллагчдаа сайн ойлгохын тулд өөрийгөө тэдний оронд тавьж үзэх нь чухал,
  • Удирдагчын арга барил нь хэт хатуу биш, хэт найрсаг биш, харин нөхцөл байдалдаа тохирсон уян хатан байх ёстой гэж боддог,
  • Чанартай удирдлагыг хангахын тулд чадварлаг ажиллагсдыг дэмжиж, урамшуулж, чадваргүй нэгэнтэй хариуцлага тооцох хэрэгтэй,
  • Хамт олны бие даасан байдлыг хангаж, хийж байгаа ажилд нь оролцохгүй байх,
  • Би гаргасан алдаа дутагдлаа хүлээж, зөв шийдвэр гаргахыг хичээдэг”- гэсэн асуултыг дийлэнх нь сонгосон байна.

Нийтийн номын сангаас  хуулиудаа  бататган  4  байгууллагынхаа  төрийн албан  хаагчдын дунд АХА-тэмцээнийг зохион явууллаа:

  • р Байрыг Биеийн  тамир  спортын  газрын нарийн бичиг Д.Энхцэцэг
  • р Байрыг   Музейн ЭША-  Ц.Цэцэгжаргал –нар  эзэлж  дурсгалын зүйлээр шагнагдлаа.

АЙМГИЙН МУЗЕЙ