2018 оны 01 дугаар сарын 03

Төв аймгийн Музей нь 2017 онд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, орон нутгийн эдийн засаг, нийгмийн зорилт, тухайн жилд засаг даргатай байгуулсан Үр дүнгийн гэрээний биелэлт, Байгууллагын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган ажиллаж, 2017 оны жилийн эцсийн байдлаар нийт 6 зорилтын 36 ажил үйлчилгээ, 5 тусгай ажил үйлчилгээг хэрэгжүүлж ажилласан.

Нэг. Музейн эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр

Эрх зүйн шинэтгэл, хууль зүйн нэгдсэн бодлого, төрийн захиргааны удирдлага, зохицуулалтаар хангах, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дотоод аудит хийх, хууль тогтоомжийн системчлэл, мэдээлэл, эрх зүйн сургалт, сурталчилгаа, гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянах, төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль эрх зүйн баталгааг бүрдүүлэхэд чиглэсэн дор дурдсан ажлын тайланг тайлангийн хугацаанд хийж гүйцэтгэлээ.

  • Аймгийн Засаг даргын 2017 оны 05 сарын 22 ны өдрийн А/283 тоот захирамжаар баталсан “Төрийн албан хаагчийн ёс зүйн үнэлгээний карт хэрэгжүүлэх журам”, МУ-ын ЗГазрын 2017 оны 10 сарын 23-ны өдрийн 01 албан даалгаврыг байгууллагын шуурхай мэдээллийн цаг дээр албан хаагчдад танилцуулан, төлөвлөгөө батлуулан, Музейн ажилтан албан хаагчдын ёс зүйн дүрэм, журамын хэрэгжилтийг зохион байгуулан, ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдлөгө болгож ажиллаж байна.
  • Музейн үйл ажиллагааг явуулахдаа Соёл урлагийн салбарыг хөгжүүлэх тухай хууль, тогтоол, дүрэм, журам, музейн стандарт, хөтөлбөрийн /г.м./ дагуу музейн аливаа ажлыг явуулж, Төрөөс баримтлах соёл, урлагийн бодлоготой холбоотой болон бусад эрх зүйн баримт бичигт орсон өөрчлөлтийг цаг тухайд нь байгууллагын шуурхай мэдээллийн цаг болон танхимын сургалтаар сурталчлан танилцуулж, мөрдлөгө болгон ажиллаж байна.
  • Байгууллагын бүтцэд албан тушаалын эзлэх байр суурь, зорилго, зорилт, үйл ажиллагааны чиг үүрэг, хариуцлага, эрх мэдэлд тавигдах шаардлагуудыг нарийвчлан судалж, музейн зорилт, чиг үүргийг үр ашиг, үр нөлөөтэй хэрэгжүүлэх шаардлагад нийцүүлэн ажлын байрны тодорхойлолт /АБТ/ -ыг боловсруулан баталсан.
  • “Музейн ёс зүйн хороо” –г байгуулах тухай албан хаагчдын хурлаар хэлэлцүүлж, ёс зүйн хорооны мөрдөж ажиллах дүрэм болон нийт албан хаагчдын мөрдөж ажиллах журмыг батлуулан төлөвлөгөө гарган ажиллаж байна. Мөн аймгийн Засаг даргын 2017 оны 05 сарын 22 ны өдрийн А/283 тоот захирамжаар баталсан “Төрийн албан хаагчийн ёс зүйн үнэлгээний карт хэрэгжүүлэх журам”, МУ-ын ЗГ-ын сахилга хариуцлага дэг журмыг чангатгах тухай 01 албан даалгавар, аймгийн ЗДТГазар болон байгууллагын удирдлагуудын 2017 оны 11 дүгээр сарын 9-өдрийн нэгдсэн шуурхайн тэмдэглэлийн тухай байгууллагын албан хаагчдад танилцуулан, хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна. Тухайлбал: Аймгийн ахмад ажилтны зөвлөх үйлчигээний “Боловсрол соёлын баг”-аар  музейн ажилтнуудад “ Хорт зуршлаас ирээдүйгээ хамгаалъя”, “Музейн мэргэжлийн болон ажилтны ёс зүй”, “Хүний эрх” сэдвүүдээр сургалт, музейн үзүүллэг, үзмэрийн тайлбараар санал, зөвлөмжийг авсан. Мөн аймгийн Д.Нацагдоржийн нэрэмжит  Нийтийн Номын сан, Монгол туургатан театр, Биеийн тамир спортын газартай хамтран Хүний эрхийн үндэсний комиссын Төв аймаг дахь салбарын мэргэжилтнээр “Ажлын байран дахь дарамт”, “Хүний эрхий эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хангах”, “ Хөдөлмөрлөх эрх”, “Зөрчлийн тухай хууль”, сэдвүүдийн дор байгууллагын нийт ажиллагсдыг сургалтанд хамуулсан. 2017 онд ёс зүйн зөрчил гаргасан 3 албан хаагчыг музейн захирлын тушаалаар сануулгын шийтгэл нооглуулсан ба төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүйтэй холбоотой өргөдөл гомдол, санал хүсэлт ирээгүй бөгөөд нийт албан хаагчдад ажлын хариуцлага, ёс зүйн дутагдал гаргахгүй байхад хяналт тавин ажиллаж байна.
  • Байгууллагын дотоод үйл ажиллагааг зохион байгуулах, музейн бүтэц зохион байгуулалт, удирдлага ажилтан хоёрын хооронд үүсэх хөдөлмөрийн харилцааг зохицуулах зорилгоор удирдах дээд байгууллагын нэмэлт өөрчлөлтийг 2 удаа оруулж, 2016 оны 04 дүгээр сарын 05 ны өдрийн ажилчдын хурлаар хэлэлцэн баталсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 2 зүйл заалтыг хасах, 5 зүйл заалтад нэмэлт өөрчлөлт оруулах, 1 шинэ заалтыг нэмэж тусган 2017 оны 02 сарын 03 өдрөөр баталсан мөн 2017 оны 10 сарын 23 өдрийн аймгийн ЗДТГ-ын нэгдсэн шуурхайн хурлаар Хуулийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч     байгууллагуудын ажилтан албан хаагчдад олгох чөлөөний зөвшөөрлийг хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд тодорхой хугацаа зааж оруулж өгөх үүргийн дагуу 1 заалтыг хасч,  1 заалтыг нэмж, 11 заалтад нэмэлт өөрчлөлт оруулан, шинэчлэн засварлан 11 сарын 07-ны өдөр батлаж, үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна.
  • 2017 оны 11 сарын 28-ны байдлаар өссөн дүнгээр нийт 7308.0 мянган төгрөгийн орлого оруулж, аймгийн музейгээс 13193 иргэнд, музейн сан хөмрөгийн нүүдлийн 5 үзэсгэлэн зохион байгуулан 2230 иргэнд буюу нийт 15423 иргэдэд музейг үзүүлэн, үзэгч орлогын төлөвлөгөөг биелүүлсэн.

Хоёр. Музейн удирдлага хүний нөөц, боловсон хүчнийг хөгжүүлэх чиглэлээр

2017 онд цаг үеийн холбогдолтой 15 сургалтанд 18 ажилтан, албан хаагчийг хамруулсан. Үүнд:

  • Аймгийн Онцгой байдлын газартай хамтран Болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, Галын аюулгүй байдлаас хамгаалах сургалт, аймгийн Прокурорын газрын ахлах шинжээч Г. Энхмаагийн “Төрийн албан хаагчдын үйлдсэн гэмт хэрэг” сэдэвт сургалтыг ажлын байранд 2 удаагийн сургалт зохион байгуулж нийт ажилчдыг хамруулсан.
  • Төрийн албан хаагчдын ёс зүй, төрийн үйлчилгээний талаар  УИХ-ын гишүүн Д. Гантулгын “Менежерээс манлайлалд” “Манлайллын ур чадвар” сэдэвт лекц, сургалт,  удирдлагын академийн багш нарын “Бизнесийн үйлчилгээ, явуулдаг төрийн үйлчилгээний чанар” сэдэвт сургалт,
  • “Аймгийн хөгжлийн төслийн баг”-ийн сургалт семинар,
  • Соёл Урлагийн Их сургуулийн “Соёл судлал”-ын тэнхимийн эрхлэгч Ж. Эрхэмтөгсийн “Соёлын үйлдвэрлэл” сэдэвт сургалт,
  • “ПОЛИСИ” төвийн захирал Г. Эрдэнэгэрэлийн “Хөгжлийн зарчим” лекц,
  • Төрийн байгууллагын Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах тухай сургалт,
  • Сэлэнгэ аймагт зохион байгуулсан “Музей ба хөгжил” чуулганы ОХУ, БНХАУ, АНУ-ын илтгэгч нарын “Нийгмийн хөгжилд музейн оролцоо” олон улсыг эрдэм шинжилгээний бага хурал, мөн тус чуулганы “Музейн менежмент”, “Музейн сан хөмрөгт зураасан кодны систем нэвтрүүлэх нь”, “Музейн нийгмийн харилцааг өргөтгөх асуудал, шийдэл” зэрэг сургалт,
  • Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төвөөс зохион байгуулсан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн таларх хууль эрх зүй, бодлого үйл ажиллагаа” сэдэвт сургалт,
  • Аймгийн ЗДТГазар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоотой хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар ойлголт, нийгмийн хандлагыг өөрчлөх “TED” сургалт,
  • Булган аймгийн Баяннуур сумын Шороон бумбагарын дурсгалт газар ЮНЕСКО, Монако дахь итгэлцлийн сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан “Орон нутгийн иргэдэд соёлын өвийн хадгалалт хамгаалалтын талаарх мэдлэг ойлголтыг дээшлүүлэх нь” сургалт,
  • Аймгийн ахмад ажилтны зөвлөх үйлчигээний “Боловсрол соёлын баг”-аас “Хорт зуршлаас ирээдүйгээ хамгаалъя”, “Музейн мэргэжлийн ажилтны ёс зүй”, “Хүний эрх” сэдвийн сургалт,
  • Хууль сурталчлах аяны хүрээнд Аймгийн ЗДТГ-ын10.25-ны өдрийн 02/1723 албан тоотын дагуу Аймгийн музей, Д.Нацагдоржийн нэрэмжит Нийтийн Номын сан, Монгол туургатан театр, Биеийн тамир спортын газартай хамтран Хүний эрхийн үндэсний комиссын Төв аймаг дахь салбарын мэргэжилтэн У.Чойжилсүрэнгийн “Ажлын байран дах дарамт”, “Хүний эрхий эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хангах”, “ Хөдөлмөрлөх эрх”, “Зөрчлийн тухай хууль” сэдэвт сургалт,
  • Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдын 2017 оны 04 сарын 06-ны өдрийн 39 тоот тогтоолоор батлагдсан “ХАБЭА-н орчныг сайжруулах аймгийн хөтөлбөр, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-ны дагуу “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй” сэдэвт,
  • 2017 оны 11 дугаар сарын 26-аас 30 хоорон Соёл, урлагийн ажилтны улсын II чуулганы хүрээнд зохион байгуулагдсан Нэгдсэн хуралдаан, “Соёлын болон байгалийн өв” салбар хуралдаан, “Соёл, урлагийн салбарын тогтвортой хөгжил, удирдахуйн ухааны шинэлэг хандлага” сэдэвт сургалтанд музейн захирал оролцсон.
  • Музейн 14 ажилтнаас ажил үүргээ гүйцэтгэхэд нь ямар мэдлэг, ур чадвар дутагдаж байгааг ажлын гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнд үндэслэн тодорхойлж, Соёлын өвийн хадгалалт хамгаалалт, харуул хамгаалалтын аюулгүй байдал, төрийн албан хаагчийн ёс зүй, харилцааны ур чадвар, эрсдлээс урьдчилан сэргийлэх, авлигаас ангид байх талаарх сорил авсан. Албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх  зорилгоор “Соёлын өвийн хадгалалт хамгаалалт”, “Үзмэртэй харьцах арга” сэдэвт сургалтуудыг ажилчдын дунд зохион байгуулсан.

Гурав. Музейн барилга, Соёлын өвийн хадгалалт хамгаалалт,

аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр

  • Манзушир дахь салбар музейдын Тусгай хамгаалттай нутагт үйл ажиллагаа эрхлэх газрын гэрчилгээ авах асуудлааар  Байгаль орчин, аялал жуулчлалын яам,  Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон аймгийн ЗДТГ,  УИХ-ын дарга, гишүүдэд хандсан.  Газар ашиглах эрхийн гэрчилгээг авахаар 1,018 га газрын кадастрын зургийг “ДЖП” ХХКомпаниар төсвөөс 120,0 мянган төгрөгөөр хийлгэж, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ирүүлсэн саналын дагуу “Байгаль орчны нөлөөлийн ерөнхий үнэлгээ”-нд орох байгаль орчны төлөв байдлын үнэлгээг хийлгэж,  Музейн газар ашиглах зөвшөөрөлтэй холбоотой баримт бичгийг БОАЖЯ-ны хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газарт хүргүүлж,  БОАЖЯ-наас ерөнхий үнэлгээний дүгнэлтийг  13/5296 тоотоор хүлээн авсан. Байгаль орчны нөлөөлийн нарийвчилсан үнэлгээний тайлан, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг  ”Хан монгол экологи” ХХК-аар хийлгэх гэрээ хийн ажиллаж байна. Энэхүү газар ашиглах зөвшөөрөлд шаардлагатай нарийвчилсан үнэлгээний тайлан нь БОАЖЯ-ны хуралдаанаар 2018 оны 1-р сард батлагдан гарахаар  хойшлогджээ.
  • 2017 оны 06 сарын 20 ны өдөр музейн хяналтын камер, дохиолол хамгаалалтыг үндсэн үйл ажиллагаа, харуул хамгаалалтыг сайжруулахаар дохиолол хамгаалалтын “Тэргэл ТЕХ” ХХК-д хүсэлт гаргаж, музейн эвдэрч гэмтсэн хяналтын камер, дохиоллын системийг шалгуулж, засвар үйлчилгээг 242.0 мянган төгрөгөөр хийлгэсэн.
  • Музейн сан хөмрөг, танхимын үзмэр үзүүллэгийн хадгалалт хамгаалалтад тандалт, хяналт үзлэгийг арга зүйч, үзмэр хянагч нарын хамт 01, 05 саруудад 2 удаа хийсэн. Хяналт хийхэд чихмэл болон давуу, зөөлөн эд өлгийн зүйлүүдэд цэвэрлэгээ хийж ариутгасан. Аймгийн төв болон манзушир дахь байгалийн болон шашны салбар музейд ариутгал, халдваргүйжилт, шавж усгалтын төсвийг боловсруулан, батлуулж, 2017 оны 6-р сард  “Бор Бураа” ХХК-аар 3 музейн үзүүллэгийн танхим болон сан хөмрөгт 100.0 мянган төгрөгөөр ариутгал, шавж устгалын хорыг цацуулсан.
  • 2017 оны 11 дугаар сарын 23-ны өдөр “Аймгийн Соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдын анхдугаар зөвлөгөөн”-ийг зохион байгуулж, ажлын хэсэг аймгийн ЗДТГазар, БСУГазар, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төв, Монгол Туургатан театр, Нийтийн номын сантай хамтран 27 сумын соёлын төвийн эрхлэгч, соёлын биет бус өв хариуцсан ажилтан болон соёлын биет бус өвийг өндөр түвшинд өвлөсөн 86 өвлөн уламжлагч, урилгаар ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Соёлын өвийн үндэсний төв, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаач, нарийн бичгийн дарга, мэргэжилтнүүд оролцлоо. Тус зөвлөгөөний хүрээнд Монголын үндэсний соёлын хувьсал, өөрчлөлт, ЮНЕСКО-ийн соёлын өвийг хамгаалах тухай конвенц болон Орон нутгийн соёлын биет бус өвийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ, түгээн дэлгэрүүлж, сурталчлах нь таниулах  зэрэг агуулгыг дор илтгэл тавьж, өнөөгийн цаашдын үйл ажиллагааг хэлэлцэн зөвлөмж гарган  аймгийн музейд СББӨ-ийн гар урлалын төрлийн өвлөн уламжлагчдын бүтээлээр “Урчуудын бүтээл” үзэсгэлэнг дэлгэж, Монгол Туургатан театрт “Ардын урлаг”-ийн тоглолтыг хийж, хүрэлцэн ирсэн Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч, сумдын соёлын төвийн ажилчдаа шагналд тодорхойлон урамшуулан, “Батламж” гардуулсан.

 

Дөрөв. Эрдэм шинжилгээ, бүртгэл мэдээлэл, танин мэдэхүйн

боловсролын ажил чиглэлээр

Сан хөмрөгийн баяжилт, хадгалалт хамгаалалтын ажлын хүрээнд

  • Музей нь сан хөмрөгийн хадгалж хамгаалах ажлын хүрээнд төв болон салбар музейнүүдийн ариутгалын ажлыг 2 удаа, мөн сан хөмрөгийн улсын тооллогыг угтан байгууллагын тооллогыг хийж актлах саналтай болон сэргээн засварлах шаардлагатай үзмэрийг жагсаалтаар гарган соёлын өвийн үндэсний төвд хүргүүлсэн.
  • Музейн мэргэжил арга зүйн зөвлөлийн 2017.08.13-ны өдрийн хурлаар хэлэлцэн Музейн захирлын 2017.08.29.-ны өдрийн №А/21 тушаалыг үндэслэн музейн 4-р танхимын шинэчлэн дэглэхтэй холбогдуулан хандив тусламжаар 24 дэснийн 68 ширхэг үзмэрийг цуглуулан сан хөмрөгөө баяжуулсанаар 5400 гаруй үзмэртэй болсон.
  • Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн албан даалгавар болон галын аюулгүй байдлыг хангах зорилгоор аймгийн музей дэх галын хорнуудын заалтуудыг шалгаж, шинээр 8 галын хор суурийн хамт, гарах гарцын тэмдэг, галын хөшиг, сүх, хүрз зэрэг бусад багажнуудыг шинээр авч үзвэрийн танхим болон ажиллагсадын албан өрөөнд байрлуулсан.

Музейн бүртгэл мэдээллийн сан, эрдэм шинжилгээ,

судалгааны ажлын хүрээнд

  • Музейн бүртгэл мэдээллийн санд 27 сумын 450 дурсгалт газар бүртгэгдсэн бөгөөд аймгийн ГХБХБГазраар координатын цэгийг газрын зурагт байршуулан хамгаалттыг сайжруулж ажиллаа. Үүнээс улсын хамгаалтанд 15, аймгийн хамгаалтанд 6, сумын хамгаалтанд 103, гэрээгээр эзэнжүүлсэн 94 дурсгал, хашаажуулсан 33 дурсгал байна. Мөн аймгийн ИТХ-ын2018 оны ажлын төлөвлөгөөнд тусгуулахаар аймгийн хамгаалтад авхуулахаар 20 сумын 49 дурсгалын дэлгэрэнгүй мэдээллийг албан тоотын хамт аймгийн ЗДТГ-ын НБХ-т хүргүүлсэн.
  • 2017 оны төлөвлөгөөнд тусгагдсан Бүрэн сумын нутагт орших “Баянбулагийн хүн чулуу”, “Онгон хайрханы хүн чулуун хөшөө” дурсгалыг хашаажуулах тухай аймгийн музейн захирлын 2017 оны 03 сарын 29-ний өдрийн 41 тоот албан бичгийг хүргүүлсэн. Үүний дагуу Бүрэн сумын соёлын төвөөс уг дурсгалуудыг хашаажуулах 0 мянган төгрөгийн төсөв боловсруулансумын Засаг даргад танилцуулсанболовч төслийн санхүүжилтийг шийдээгүй байна.
  • 2017 оны байдлаар бүртгэл мэдээллийн санд 54 өвлөн уламжлагчийг нэмж 554 бүртгэгдсэн, үүнээс 5 нь уртын дууч бөгөөд 49 нь гар урлал болон бусад төрлийн өвийг өвлөсөн өвлөн уламжлагч байна. Мөн МҮОНР-ын алтан сан хөмрөгт хадгалагдан үлдсэн уртын дууч   Ц. Төмөр,  н. Палам нарын Баянбараат, Боржигон аялгуугаар дуулж үлдээсэн бичлэгийг DVD-д буулган 27 сумын соёлын төвд хүргүүлэн, уртыг дууг өндөр түвшинд өвлөсөн өвлөн уламжлагчаар дамжуулан шавь сургалтыг явуулах бэлтгэл ажлыг хангуулсан.  Аймгийн Аргалант, Архуст, Баян-Өнжүүл, Зуунмод сумын өвлөн уламжлагч Ж. Жаргалбаяр,  Д. Пүрэвдорж, Д. Эрдэнэбат, Соёлын тэргүүний ажилтан  Д.Адзана , С.Алтанбаяр,  багш  нарын удирдлага дор боржигон,  баян бараат уртын дууны чиглэлээр 8 насанд хүрэгч, 35 хүүхэд зааж сургаж байна.
  • Төв аймгийн соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санд бүртгэгдсэн соёлын өвийн баяжилтын судалгаа, мэдээллийг хавсралт маягтын дагуу гарган соёлын өвийн төвд хүргүүлсэн. Музейн захирлын 2017 оны 03 сарын 31 ны өдрийн А/09 тоот тушаалаар 3, 5 дугаар танхимын үзмэрийг татан буулгаж, шашны үзмэр үзүүллэгээр шинэчлэн дэглэсэн.   Музейн захирлын 2017 оны 03 сарын 13 ны өдрийн А/07 тоот тушаалаар 4 дүгээр танхимын үзмэр үзүүллэгийг татан буулгаж, алдартны булан дахь шилэн хоргыг музейн үйл ажиллагааны хэмнэсэн төсвийн 2,220,9 мянган төгрөгөөр шинээр хийлгэн, Төв аймгаас төрөн гарсан  алдартны судалгаа хийж, гэрэл зураг , холбогдох эд зүйлийн цуглуулгыг  хийж,үзмэр үзүүллэгийн хаяг тайлбарыг хийж байршуулан,  шинэчлэн дэлгэсэн.  2017 онд музейн сан хөмрөгийн үзмэр цуглуулгаар гэрэл зураг, бусад эд зүйлсийг цуглуулж сан хөмрөгөө 23 дэсийн 66 ширхэг үзмэрээр байжуулсан.
  • Музейн сан хөмрөгт хадгалагдаж буй үзмэрүүдээс 70 ширхэг үзмэрийн бүтээсэн урлаачдыг тодруулах судалгааг хийсэн. Тус судалгаагаар 40 үзмэрийн бүтээгчийг, 29 үзмэрийн холбогдох эзэн буюу музейд худалдсан хүмүүсийн гарал үүслийн тодруулсан ба үүнээс танхимын үзүүллэгт  60 ширхэг үзмэрийг  дэлгэн, судалгааны эргэлтэд оруулж байна.
  • Аймгийн музейн сан хөмрөг буюу музейн сан хөмрөгийн улсын 2012-2013 оны тооллогоор бичигдсэн үзмэр, эд өлгийн зүйлийн ерөнхий бүртгэлийн 4101 TUM 0001-4101 TUM 0006 дугаартай 6 дэвтэрт бичигдсэн 2861 дэсийн 5381 ширхэг үзмэрийн төрөл ангилалын судалгааг гаргасан. Үүнд урлаг уран сайханы холбогдолтой – 481 ширхэг, түүхийн холбогдолтой – 2511 ширхэг, угсаатны зүйн холбогдолтой -655 ширхэг, шашин шүлтэгийн холбогдолтой -1055 ширхэг, археологийн дурсгал -174 ширхэг, байгалийн дурсгал -505 ширхэг үзмэр, эд өлгийн зүйл бүртгэгдсэн байна. иймээс Угсаатны зүйн үзмэр үзүүллэгийн баяжуулах төрөлжүүлэх, иж бүрдүүлэх дунд хугацааны бодлого боловсруулахаар судалгааны ажил хийж байна.
  • Төв аймагт амьдарч буй угсаатны бүлэг, төв халхын судалгаа хийж, музейн сан хөмрөг дэх угсаатны зүйн хувцас хэрэглэлийн судалгааг гарган, иж бүрдүүлэхэд шаардлагатай 21374.0 мянган төгрөгийн үнэ бүхий угсаатны бүлгийн хувцас хэрэглэлийг ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Соёл Урлагийн газарт үзмэр худалдан авах саналаар хүргүүлсэн.

Музейн боловсрол, танин мэдэхүйн, сургалтын чиглэлээр

Д/д Хэрэгжүүлэх үйл ажиллагаа Хүрэх үр дүн, биелэлт
1 Музейн ажилтнуудын хууль, эрх зүйн мэдлэгийг ахиулах байгууллагын сургалтыг тогтмол явуулна. Аймгийн Засаг даргын 2017 оны 05 сарын 22 ны өдрийн А/283 тоот захирамжаар баталсан “Төрийн албан хаагчийн ёс зүйн үнэлгээний карт хэрэгжүүлэх журам”, МУ-ын ЗГазрын 2017 оны 10 сарын 23-ны өдрийн 01 албан даалгаврыг байгууллагын шуурхай мэдээллийн цаг дээр албан хаагчдад танилцуулан, төлөвлөгөө батлуулан, Музейн ажилтан албан хаагчдын ёс зүйн дүрэм, журамын хэрэгжилтийг зохион байгуулсан.

2017 оны 04 сарын 12-нд “Соёл урлагийн байгууллагын ажилтан албан хаагчдын ёс зүй” сэдвээр байгууллагын ажилтнуудыг хамруулан  МУАХХ-ны Төв аймаг дахь салбарын тэргүүн С. Цэеннямыг урьж чөлөөт яриа хийн санал бодлоо солилцсон.

Төрийн албан хаагчийн ёс зүйн талаарх сургалтыг ажиллагсдын дунд  ахмад төрийн албан хаагч Ш.Цэрэндоо, Юндэн нарын нэгийг сонгох санал асуулгыг явуулж,  “Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдвээр ахмад багш Юндэн, “Угийн бичгийн хөтлөлт” сэдвээр ахмад багш Н.Дашлэгцэгмаа нар сонгогдон аймгийн Музей, Нийтийн ноиын сан, Монгол туургатан театрын ажиллагсдын хамт нийт албан хаагчдыг тус сургалтанд хамрагдсан.

Музейн ажилтан албан хаагчдын дунд Аймгийн ахмад ажилтны зөвлөх үйлчигээний “Боловсрол соёлын баг”-аар  музейн ажилтнуудад “ Хорт зуршлаас ирээдүйгээ хамгаалъя”, “Музейн мэргэжлийн болон ажилтны ёс зүй”, “Хүний эрх” сэдвүүдээр сургалт, музейн үзүүллэг, үзмэрийн тайлбараар санал, зөвлөмжийг авч хамтран ажилласан.

2 Хүний нөөцийг мэргэшүүлэх гадаад хэлний бие даасан сургалтад хамруулах ажлыг эрчимтэй зохион хбайгуулна. 2017 онд батлагдсан музейн мэргэжлийн албан хаагчийн орон тоо  6 хүн буюу 50%-тай байна. Музейн бүртгэл мэдээллийн санч, сан хөмрөгийн эрхлэгч, ЭША  3 хүнийг Соёл урлагийн их сургуулийн “Соёл судлал”-ын магистрт , мөн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Их Сургуульд “Угсаатны зүй”-н доктрантурт  музейн арга зүйчийг тус тус мэргэжил дээшлүүлэх боломж нөхцлөөр ханган суралцуулж байна.

Ажлын байрандахь  мэргэжил дээшлүүлэх сургалтанд 2 удаа хамрагдсан. Үүнд: Аймгийн БСУГазрын Насан туршийн боловсролын төвийн мэргэжилтнээр CorelDRAW эх бэлтгэлийн програмын 6 цагийн хичээлд 2 БМСанч, ЭШАжилтан нарыг, Тайлбарлагч  Олон  хэл шинжлэлийн хүрээлэнгийн Солонгос хэлний анхан шатны 40 цагийн сургалтад суралцаж төгссөн.

3 Болзошгүй эрсдэл, гамшиг ослоос хамгаалах сургалтыг мэргэжлийн байгууллагын тусламжтайгаар төв болон салбар музей тус бүрт зохион байгуулна. Байгууллагын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу  музейн “Гамшгаас хамгаалах төлөвлөгөө”-нд тодотгол хийж, болзошгүй эрсдэл, гамшиг ослоос хамгаалах сургалтыг аймгийн Онцгой байдлын газартай хамтран Болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, Галын аюулгүй байдлаас хамгаалах сургалтыг байгууллагын 16 албан хаагчид хийсэн.

 

4 Музейн боловсрол олгох ажлыг ЕБС-ийн дүрслэх урлаг, түүх, нийгмийн /сургуулийн хичээлийн/ хөтөлбөртэй уялдуулан боловсруулж, сургуулийн сургалтын менежер, багш нартай хамтран  зохион байгуулна. Хүмүүн цогцолбор сургуулийн Мэдээлэл, технологийн багшийн хүсэлтээр 10 дугаар ангийн 12 сурагчийн мэдээлэл зүйн хичээлийн бие даалтад өгөх 3-4 сэдэвт даалгаврын сэдэв болон үзмэрийн хаяг тайлбарын эхийг бэлтгэх, тайлбарлах талаарх анхан шатны даалгавар өгч хийлгүүлсэн. Цаашид дээрх сурагчдын бэлтгэсэн бие даалт нь музейн сургалтын үйл ажиллагаанд ашиглах гарын авлага болно.  Чойжин ламын сүм музейтэй хамтран “Хайцаган дахь музей” ЕБС-ийн дунд ангийн сурагчдад зориулсан хөтөлбөрийг “Хүмүүн” цогцолбор, 5-р сургуулийн  300 гаруй сурагчдын дунд зохион байгуулсан.                                                                       

 

5 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд музейн боловсрол олгох ажлыг сургуулийн нийгмийн ажилтан, цэцэрлэгийн заах арга зүйч нартай хамтран зохион байгуулна. Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төвөөс зохион байгуулсан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн таларх хууль эрх зүй, бодлого үйл ажиллагаа” сэдэвт сургалт, аймгийн ЗДТГазар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоотой хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар ойлголт, нийгмийн хандлагыг өөрчлөх “TED”  сургалтуудад 4 албан хаагчийг хамруулан үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна.

 

6 “Палеонтологийн тухай хэн сайн мэдэх вэ” сургалтыг  ЕБС-ийн сурагчдад зохион байгуулна. ШУАкадемийн Палеонтологийн хүрээлэнтэй хамтарсан “Мөстлөгийн үеийн үлэмж биетнүүд” үзэсгэлэн болон “Палеонтологийн тухай хэн сайн мэдэх вэ” сургалтын хөтөлбөр санхүүгийн бэрхшээлээс шалтгаалан түр хойшлогдсон.

 

7 Түүх, аялал жуулчлал, соёл урлгийн чиглэлээр  мэргэжлийн боловсрол олгодог Их дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран ажиллаж, оюутнуудын дадлагыг удирдан хийлгэх, тэдний онолын мэдлэгийг практикт шилжүүлэхэд нь мэргэжил арга зүйгээр хангах, оюутнуудыг мэргэшүүлэхэд хувь нэмэр оруулан ажиллана. СУИС-ийн Түүх, музейн ангийн 4-р курсын оюутан Ө.Ариун-Уянгын дадлагын ажлыг  музей дээр  45 хоногийн хугацаанд  хийлгүүлж, мэргэжил арга зүйгээр  хангаж ажилласан.

 

8 Зуунмод сумын ЕБСургуулиудтай хамтран 6-8 дугаар ангийн сурагчдын дунд “Эх нутгаараа аялцгаая-II” төслийг хэрэгжүүлж, Манзушри хийд-Цэцээ гүн-Төр хурах-Зуунмод чиглэлийн танин мэдэхүйн ЭКО аяллыг зохион байгуулна. Монгол улсын 21 аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн биет төлөөлөгч, зөвлөх, туслахуудын Төв аймагтай танилцах, цаашид Төв аймагт хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хамтран ажиллах, хөрөнгө оруулалтыг татах зорилтот аяллын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж, УБ-Зуунмод-Манзшури хийд-Цэцээ гүн-Төв аймгийн музей чиглэлийн аяллыг зохион байгуулж, байгууллагын үйл ажиллагаа болон төрөлх орон нутгаа сурталчилсан.

Монголын Урлагийн Зөвлөлийн хүсэлтээр 2016-2017 онд “Хариуцлагатай залуу манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, амжилттай суралцсан 15 залууст Зуунмод сумын төв-төв музей-Манзушир дахь салбар музейг үзүүлж, танин мэдэхүйн аяллыг зохион байгуулсан.

2017 оны 9-сарын 16-нд Дэлхийн зөн ОУ-ын байгууллагын Зуунмод салбарын хүсэлтээр Борнуур сумын нутаг дахь “Аглаг “бүтээлийн сүм, Баянчандмань суман дах “Амьтны хүрээлэн” рүү танин мэдэхүйн аялалд 115 хүүхдийг хамруулан, амжилттай зохион байгуулсан.

 

Тав. Үзэсгэлэн зохион байгуулах, олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд

2017 оны байгууллагын төлөвлөгөөний дагуу нүүдлийн үзэсгэлэн-9, аймгийн музейн үзэсгэлэнгийн танхимд-3-ыг нийт 12 үзэсгэлэн зохион байгуулж, 6350 гаруй иргэдэд үйлчилсэн байна.

Тухайлбал:

  • Сум байгуулагдсан тэгш ойтой Жаргалант, Сүмбэр, Баянхангай, Аргалант сумдад  7-р сарын 12-14-ний өдрүүдэд  “Сангийн аж ахуй”, “Сумын түүхэн замнал”, “Хустайн түүх”-ийг харуулсан түүхэн гэрэл зургийн  үзэсгэлэнг гаргахад нь арга  зүйн заавар зөвлөгөө өгч,   зохион байгуулахад  хамтарч ажилласан.
  • Нүүдлийн үзэсгэлэн зохион байгуулах төлөвлөгөөний дагуу 3 дугаар сарын 16-нд Дархан-Уул аймгийн  музейтэй хамтарч Дархан-Уул аймагт   “Манзуширын хийд ба цам”   сэдэвт гэрэл зургийн  үзэсгэлэнг дэглэж, тус аймгийн иргэдэд   Манзуширын   хийдийн түүх болон  Төв аймгийн соёлын өвийг сурталчилж, Лха телевиз, DBS телевиз, RGB телевизүүдээр үзэсгэлэнгийн талаарх мэдээллийг цацаж,  нийт 450 гаруй үзэгчдэд хүрч үйлчилсэн.
  • 2017 оны 04 сарын 20, 10 сарын 31-ний өдрүүдэд ЗДТГазрын НБХэлтэсийн харьяа байгууллагуудын хамт байгууллагын үйл ажиллагааг сурталчлах “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Баян, Батсүмбэр сумдад зохион байгуулж, “Манзушир хийдийн түүх” сэдэвт нүүдлийн үзэсгэлэнг гаргасан. Үүнд түлш, шатахууны зардалд 60,0 төгрөг, томилолтонд -72,0 төгрөгийг зарцуулан, 180 орчим иргэд хөдөлмөрчдөд хүрч үйлчилсэн.
  • Жил бүрийн 5 дугаар сарын 18 -ны өдөр буюу “Олон улсын музейн өдөр”-ийг тохиолдуулан МҮЭ-ийн шагналт зураач, уран бүтээлч А. Чадраабалын “Тэнгэрийн өрх” уран бүтээлийн үзэсгэлэнг аймгийн музейн үзэсгэлэнгийн танхимд сарын хугацаатай дэлгэж 731 хүүхэд, 76 том хүн болон 86 иргэнд иргэнд үнэ төлбөргүй үзүүлж нийт 893 хүнд музейн үйл ажиллагааг сурталчилан өөрийн орлогоор 664,5 мянган төгрөгийн орлого төвлөрүүлсэн.
  • 2017 оны 07 сарын 25-нд аймгийн ЗДТГ-ын Хурлын танхимд БНХАУ-ын Ляонин муж, Төв аймгийн уран бүтээлчдийн хамтарсан “Үзэсгэлэнт сайхан ляонин муж” уран зургийн үзэсгэлэг дэлгэж 50 гаруй иргэд, албан хаагчдын хүртээл болгосон.
  • 2017 оны 07 сарын 30-ны өдөр Олон улсын Найрамдал зусланд зохион байгуулагдсан Ази номхон далайн бүсийн скаутын 31 дүгээр Жамборе арга хэмжээнд оролцож буй 40 орны 7500 хүүхэд залууст Монгол ёс заншил, түүх, соёлыг сурталчлах, Төв аймгийн талаархи мэдээлэл өгөх зорилгоор “Монгол гэр” нүүдлийн үзэсгэлэнг зохион байгуулж 1550 орчим иргэдэд үзүүлсэн.
  • 2017 оны 10 сарын 31-ний өдөр ШУА Түүхийн хүрээлэн, “Донхорхутагтын сан” хамтарсан VI Манзушир хутагт Цэрэндоржийн мэндэлсний 145 жилийн ойд зориулсан “Манзушир хутагт Самбадондовын Цэрэндорж: амьдрал, өв” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын хүрээнд зохион байгуулсан “Дурсамж тээсэн өвүүд” үзэсгэлэнд Хутагтын хөрөг болон Манзушир хийдийн түүхэн гэрэл зургийг дэлгэн 50 гаруй хүртээл болгосон.

Зургаа. Музейн маркетинг менежмент, аялал жуулчлалын

салбарыг хөгжүүлэх чиглэлээр

  • Монгол улсын 21 аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн биет төлөөлөгч, зөвлөх, туслахуудын Төв аймагтай танилцах, цаашид Төв аймагт хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хамтран ажиллах, хөрөнгө оруулалтыг татах зорилтот аяллын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж, УБ-Зуунмод-Манзшури хийд-Цэцээ гүн-Төв аймгийн музей чиглэлийн аяллыг зохион байгуулж, байгууллагын үйл ажиллагаа болон төрөлх орон нутгаа сурталчилсан.
  • Монголын Урлагийн Зөвлөлийн хүсэлтээр 2016-2017 онд “Хариуцлагатай залуу манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, амжилттай суралцсан 15 залууст Зуунмод сумын төв-төв музей-Манзушир дахь салбар музейг үзүүлж, танин мэдэхүйн аяллыг зохион байгуулсан.
  • 2017 оны 9-сарын 16-нд Дэлхийн зөн ОУ-ын байгууллагын Зуунмод салбарын хүсэлтээр Борнуур сумын нутаг дахь “Аглаг “бүтээлийн сүм, Баянчандмань суман дах “Амьтны хүрээлэн” рүү танин мэдэхүйн аялалд 115 хүүхдийг хамруулан, амжилттай зохион байгуулсан.
  • Манзушир дахь салбар музейн бэлэг дурсгалын гэр, монгол гэр үзүүллэгийн гэрүүдийг 2017 оны 05 дугаар сарын 16 ны өдрөөс эхлэн барьж монголын уламжлалт гар урлалын бүтээгдэхүүний “Souvenir and koffee shop”-г 2017 оны 06 сарын 04-ний өдрөөс 09 сарын 01-нийг хүртэл ажиллуулсан.
  • Аймгийн аялал жуулчлалын мэдээллийн төвийн цахилгаан, дулааны асуудлыг  шийдэх хөрөнгийн эх үүсвэрийг аймгийн ЗДТГ-аас шийдүүлж,  05.18-ны өдөр аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ий Зуунмод Тооцооны төвөөр цахилгааныг тавиулсан. Гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байгууллага болон хувь уран бүтээлч нартай хамтран аялал жуучлалын хэрэгцээнд зориулсан бүтээгдэхүүнүүдийг  худалдан борлуулах замаар үйлчилгээний цар хүрээг өргөжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх, улмаар “Ажилтай орлоготой иргэн” урианы жилийн төлөвлөгөөг ханган ажиллах зорилгоор “Аймгийн аялал жуучлалын мэдээллийн төв”-ийн  үйл ажиллагааг тогтмол явуулахын тулд “Хүрэн баавгай” ХХК-тай нэг жилийн хугацаатай гэрээ байгуулан ажиллуулж байна.
  • Аймгийн түүх, соёлын үл хөдлөх дурсгалтын мэдээллийг агуулсан “Төв аймгийн түүх, соёлын дурсгал” монгол, англи орчуулгатай календарийг Солонгосын хамтын ажиллагааны КОЙКА олон улсын байгууллагын буцалтгүй тусламжийн 600.0 мянган төгрөгөөр “Гансудар” ХХКомпаниар 100 ширхэгийг,
  • Бүртгэл мэдээллийн сан, судалгаанд  үндэслэн  аймгийн соёлын биет болон биет бус өвийн мэдээ мэдээллийг оруулсан “Төв нутгийн соёлын өвөөс” номыг 2730.0 мянган төгрөгөөр Мөнхийн-Үсэг ХХКомпаниар 300 ширхэгийг эрхлэн гаргаж, сурталчилгааны материал болгон ашиглаж байна.

 

 

Долоо. Төслийн багийн үйл ажиллагаа

Музейн “Орон тооны бус төслийн нэгж” нь 2017 онд  4 төсөл бичиж, соёлын өвийг хамгаалахад дэмжлэг үзүүлэгч байгууллагуудаас мэдээлэл авахад 2017 онд  соёлын өвийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр байхгүй гэсэн бөгөөд KOICA Олон улсын Төв аймаг дах салбарын хөрөнгө оруулалтаар “Төв аймгийн түүх, соёлын дурсгал” цаг тооны бичгийг 600.0 мянган төгрөгөөр хэвлүүлэн соёлын өвийг сурталчлан ажиллаж байна.

Төслийн багийн бичсэн төслүүд:

  • Манзушир дахь “Сэрүүн лаврин” шашны музейн гадна болон дотоод өнгө үзэмжийг сайжруулан сэргээн засварлах, хяналтын камер, дохиоллын систем суурилуулах 39037,0 мянган төгрөгийн төсөл -ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс /ХОХБТХ/, Нийгмийн бодлогын хэлтэс /НБХ/, Улсын Их хурлын дарга, Монгол ардын намын дарга М. Энхболд, УИХ-ын гишүүн А. Сүхбат нарт төслийг хүргүүлж, биечлэн уулзаж хүсэлт тавьсан
  • Манзушир дахь Автозамын модон гүүрийн шинэчлэн засварлах 0 сая төгрөгийн төсөл
  • Музейн “Цаасан баримтат өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах нь” 74,6 сая төгрөгийн буцалтгүй тусламжийн төсөл
  • Аймгийн Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын мэдээллийг багтаасан, 2017-2018 оны цаг тооны бичиг хийх 600,0 мянган төгрөгийн төсөл; Аялал жуулчлалын мэдээллийг агуулсан Ил захидал “POST CARD” – хэвлүүлэх 600,0 мянган төгрөгийн төсөл байна.

 

Найм. Санхүүгийн тайлан мэдээг хуулийн хугацаанд хүргэх ажлын хүрээнд

Байгууллагын дотоод хяналтын зөвлөлийн ажлын төлөвлөгөөний дагуу  музейн дотоод хяналтын зөвлөл байгууллагын  үйл ажиллагаа, хэрэгжилтэнд  хяналт тавьж ажилласан бөгөөд  ажлын тайланг улирлаар гарган, ажиллагсадын хурлаар  танилцуулсан.

2017 онд 186704.7 мянган төгрөгийн төсвийг зарцуулах эрх олгосоныг сар, улирлын хуваарьт оруулан батлуулж, 2017 онд засаг даргатай хийсэн гэрээ болон болон байгууллагын 2017 оны жилийн төлөвлөгөөний дагуу дагуу зохих дүрэм журмыг үндэслэн үр ашигтай хэмнэлттэй зарцуулсан. Үүнд 2017 оны 12 дугаар сарын 01-ны байдлаар өссөн дүнгээр 186704.7 мянган төгрөг зарцуулахаас 100%-ийг зарцуулсан байна. Өөрийн орлогоор 6000.0 мянган төгрөг оруулахаас 7308.0 мянган төгрөг оруулж, 1308.0 мянган төгрөг буюу 121.8%-иар давуулан биелүүлсэн.

Байгууллагын төсвийн гүйцэтгэл 12 удаа гаргаж, санхүүгийн тайлан, хөрөнгийн судалгаа болон санхүүгийн холбогдолтой мэдээ тайланг үнэн зөв гаргаж хуулийн хугацаанд өөрийн вэйб сайт, шилэн данс, Э- тайлан, НДШ, татварын цахимаар явуулж цаасан тайланг зохих газруудад хүргүүлж, удирдага болон ажилчдыг мэдээллээр хангаж  ажилласан. Мэдээллийн  ил тодын самбарт үйл ажиллагаа, санхүүгийн болон бусад холбогдох мэдээллийг цаг хугацаанд нь байршуулсан ба хоцроосон мэдээ гараагүй.

 

Шилэн данс, мэдээллийн ил тод байдлыг хангах  ажлын хүрээнд

Шилэн дансны хууль, төсвийн байгууллагын ил тод байдлыг хангах журмыг хэрэгжүүлэн Төв аймгийн музейн төсөв санхүүгийн ил тод байдлыг хангаж иргэд олон нийтэд нээлттэй мэдээлэн ажиллаа. Шилэн дансны мэдээллийг хэрхэн үнэн зөв оруулж байгаа талаар аймгйин Дотоод аудитын албатай хамтран хяналт тавин зөвлөгөө зөвлөмж, мэдээ мэдээллээр ханган ажилласанаар байгууллагын нягтлан бодогч хуулинд заасан хугацаанд мэдээ, мэдээллийг бүрэн байршуулж хэвшлээ.

Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд доорхи мэдээ, мэдээллийг хуулинд заасан хугацаанд Улс, аймаг, байгууллагын вэб сайтад тогтмол байршуулан ажиллаа. Шилэн дансанд төсвийн гүйцэтгэлтэй холбоотой 132 мэдээ оруулахаас 131 мэдээг хугацаанд нь, 1 мэдээг хугацаа хоцроон оруулж 99,2% тай байна.

Төсөв санхүүгийн мэдээллийг ил тод, нээлттэй мэдээлэх журмын дагуу Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2016 оны жилийн санхүүгийн тайлан, түүнд өгсөн аудитын дүгнэлт, 2017 оны төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээнүүдийг скайнердаж muzei.to.gov.mn сайтад, төсвийн гүйцэтгэлийн 1-12 дугаар сарын нэгдсэн мэдээг цаас хэлбэрээр байгууллагын мэдээллийн самбарт байршуулсан.

 

Ес. Мэдээллийн ил тод байдлыг хангах, төрийн үйлчилгээний чанар

хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд

Мэдээллийн ил тод байдлыг хангах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, байгууллагын www.muzei.to.gov.mn сайт, Төв Музей fasebook хаягын хэвийн найдвартай байдлыг хангах ажлын хүрээнд иргэдийн санал хүсэлт, цаг үийн холбогдолтой мэдээ мэдээллийг цаг хугацаанд нь байршуулах, үйл ажиллагааны, хүний нөөцийн, төсөв санхүүгийн ил тод байдлыг хангахад чиглэсэн мэдээллийн булангуудыг тогтмол шинэчлэн ажиллуулж байна.

Музейн  албан ёсны вэб сайт   muzei.to.gov.mn , байгууллагын  үйл ажиллагаатай холбоотой нийт 39 /Санхүүгийн холбогдолтой 12, үйл ажиллагаатай холбогдолтой 20, цаг үеийн холбогдолтой 7 /мэдээллийг цаг хугацаанд байршуулсан бөгөөд мэдээ мэдээллийн бүртгэлийг тухай бүр хөтөлж ажиллав.

Мөн мэдээ мэдээллийг иргэдэд түргэн шуурхай хүртээмжтэй хүргэх ажлыг олон хэлбэрээр зохион байгуулж ажилласан бөгөөд үйл ажиллагаатай холбоотой ажлын мэдээллийг Төв музей faсebook.com хуудсаар дамжуулан 15 мэдээлэл, телевизийн урсдаг зараар 2, байгууллагын үйл ажиллагааг шторк хэлбэрээр иргэдэд хүргэлээ.

Аймгийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төв, TBS телевиз, “Төв телевиз”, МОНЦАМЭ агентлагийн радио, Зуунмод дахь  96,3 радио, Дархан уул аймгийн Лха телевиз, DBS телевиз, RGB телевизүүдээр музейн 2017 оны үйл ажиллагаа, үзмэр үзүүллэг, монгол ёс заншил зэрэг сэдвийн хүрээнд 2 нэвтрүүлэг, 2 ярилцлага, 4  мэдээллийг  хийж хамтран ажилласан. Үүнд:

  • Аймгийн TBS телевизийн “Төв аймгийн Түүхийн жимээр” цуврал нэвтрүүлгийн анхны дугаарыг “Монгол гэрийн үүсэл хөгжил, уламжлалт ёс заншил” сэдвээр бэлтгэн 2017 оны 02 сарын 27, 28 ны өдөр 2 удаагийн давтамжтай,
  • 2017 оны 12 сарын 18-ны өдөр Нийгмийн салбарын байгууллагуудын ярилцлага, нэвтрүүлэгт музейн үйл ажиллагааг сурталчлах ярилцлагад захирал орсон.
  • МОНЦАМЭ агентлагийн радиогийн “Төв аймгийн мэдээ” нэвтрүүлэгт музейн 2016 оноос хойш хийгдсэн үйл ажиллагаа, онцлог үзмэрийн талаар ярилцлага өгч, радио сонсогчдод сурталчилсан.
  • Зуунмод дахь 96,3  радиогоор байгууллагын захирал үйл ажиллагааны талаарх шууд ярилцлага өгч, иргэд, олон нийтэд  хүрч  сурталчилсан.
  • Аймгийн TBS телевиз, Go Go.mn сурвалжлагч А.Одонтуяатай тайлбарлагч С.Ариунзул Манзушир хийдийн өнөөгийн байдлын талаарх мэдээлэлийг хийж хамтран ажилласан.
  • Аймгийн музейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэсэн МҮЭ-ийн шагналт зураач, уран бүтээлч А. Чадраабалын “Тэнгэрийн өрх” бүтээлийн үзэсгэлэн, сурагчдын амралтыг тааруулан зохион байгуулсан “Монгол тоглоом наадгай”, үзэсгэлэн
  • Touresminfocenter.mn , Mongolian Cuide tour зэрэг аялал жуулчлалын нэгдсэн вэб сайтанд Төв музейн танилцуулага, үл хөдлөх дурсгалын талаарх мэдээллийг бэлтгэн, уг сайтын админд хүргүүлсэнээр сайтад нь байршуулсан.
  • Аймгийн соёлын биет бус өвийн андугаар зөвлөгөөн”-ний хүрээнд зохион байгуулагдсан “Урчуудын бүтээл” зэрэг үзэсгэлэнгүүдийн мэдээллийг өгч аймгийн ХМОНХТөв, TBS, Төв телевизүүдээр сурталчилан олны хүртээл болгосон.
  • 2017 оны төлөвлөгөөний дагуу 3 дугаар сарын 16-нд “Манзуширын хийд ба цам”   сэдэвт гэрэл зургийн  нүүдлийн үзэсгэлэн зохион байгуулж, Манзуширын   хийдийн түүх болон  Төв аймгийн соёлын өвийг Дархан-Уул аймгийн Лха телевиз, DBS телевиз, RGB телевизүүдээр тус тус  мэдээлэл хийн сурталчилсан.

 

Тайлан нэгтгэсэн: Музейн ЭША Ц.Цэцэгжаргал