2017 онд Монгол улсын шинэ Үндсэн хууль батлагдсны 25 жилийн ой болж, Монгол  улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онуудад Үндсэн хуулиа баталж байсан бөгөөд 1992 оны хууль нь Ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хүндэтгэх, шашин шүтэх, үзэл бодол, уран бүтээлээ чөлөөтэй туурвих, олон талт чөлөөт эдийн засгийг хөгжүүлэх үндсийг тавьсан бүх хуулийн үндэс болсон эх хууль юм.  Төрийн байгууллагын нэг чухал үүрэг   нь Үндсэн хуулийн үнэ цэнэ, утга агуулгыг хүүхэд залуус, иргэд олон нийтэд сурталчлах, таниулах явдал билээ.

Монгол улсын үндсэн хуулийг батлахад нийт АИХ-ын 430 депутат байснаас Төв аймгаас сонгогдсон 29 депутат оролцсон байна.

Аймгийн ЗДТГ-ын 2017.12.19-ны өдрийн 02/2078 тоот албан бичгийн дагуу “Үндсэн хууль” сэдвийн хүрээнд Төв аймгаас сонгогдсон 1992 оны “Үндсэн хууль” батлахад оролцсон Ардын их хурлын депутуудаа алдаршуулах үүднээс тэдгээр депутатуудын болон  үндсэн хууль батлалцах үеийн холбогдолтой цуглуулга хийх ажлын төлөвлөгөө гарган,

Депутат П.Энхсайханаас 29 депутатуудын цээж гэрэл зураг болон үндсэн хууль хэлэлцэх, хуралдааны үеийн болон хуралдааны завсарлагааны үеийн түүхэн гэрэл зураг, өөрийнх нь 2012 онд  эмхэтгэсэн “Түүхэн үүрэгээ биелүүлсэн Төв аймгийн депутат нар” дурсамж ном, депутат С.Пүрэвсүрэнгийн хүү П.Баярсайханаас АИХ-ын хурал оролцох байх үеийн гэрэл зураг, депутат Н.Чагнаагаас “МАХН-ын гишүүн депутатад толилуулах лавлагаа”, Монгол улсын  их цаазын хавсралт хууль”, БНМАУ-ын Их засаг хууль”, АИХ-ын хоёрдугаар хуралдааны дэг”, “Монгол улсын их цааз” зэрэг хуулийн төслийг авч цуглуулан дэглэж, түүхэн гэрэл зургуудад хаяг тайлбар байршуулан музейн үзүүллэгийн 4-р танхимд “МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ” самбарыг байрлуулан үзэгчдийн хүртээл болгон ажиллаж байна.

Төв аймгаас сонгогдсон депутатууд БНМАУ-ын АИХ-ын 12 дах удаагийн чуулганы хуралдаан  2 удаа хуралдсан бөгөөд Ж.Гомбожав, Ж.Уртнасан нар АИХ-ын даргаар сонгогдож, 1990 оны 9 дүгээр сарын 3-нд болсон АИХ-ын чуулганы анхдугаар хуралдааныг депутат Ж.Гомбожав, 1991 оны 11 дүгээр сарын 18-нд хуралдсан ээлжит чуулганы хоёрдугаар хуралдааныг депутат Ж.Уртнасан нар удирдан өндөр хариуцлага үүрэгтэй оролцжээ.

Мөн Ч.Дашдэмбэрэл АИХ-ын хуралдааны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж, хуралдааны хэвийн үйл ажиллагааг хангах, депутат нарт эмнэлэг, унаагаар үйлчлэх, хурлын танхимын техник хэрэгслийг ажиллуулах, хурлын бичлэг хийх, хуралд тараах материалыг бэлтгэх, хэвлүүлэх, санал тоолох зэрэг бүхий л ажлыг хариуцсан ажлын багийг удирдаж ажиллаж байжээ.

АИХ-ын чуулганы хоёрдугаар хуралдаан 76 хоног хуралдаж, социалист нийгмийн харилцааг үндсээр нь өөрчилж, зах зээлийн нийгмийн харилцааг  хөгжүүлэх үндсийг тодорхойлсон “АРДЧИЛСАН ШИНЭ” үндсэн хуулийг хэлэлцэж, баталсан түүхтэй.

АЙМГИЙН МУЗЕЙ