2018.02.09

Төв аймгийн музей, Баруун зуунмод 6-р багийн хамтарсан Монгол үндэсний түүхэн уламжлалт сар шинийн баяр “Цагаан сар”-ын баярыг тохиолдуулан Зуунмод сумын Баруун зуунмод 6-р багийн төрийн албан хаагчид болон иргэдийн дунд “ДӨРВӨН БЭРХ” танин мэдэхүйн асуулт хариулт, хойч ирээдүй болсон хүүхэд багачууд, залуучуудад уламжлалт ёс заншилтай холбоотой мэдээлэл өгөх, өв соёлоо сэргээх, өвлөн уламжлуулах, сурталчлан таниулах зорилгоор 2018 оны 02 сарын 09-ны өдөр Баруун зуунмод 6-р багийн хурлын танхимд амжилттай зохион байгууллаа. Арга хэмжээг аймгийн музейн захирал Б.Сүхбаатар нээж эхэлүүлсэнээр эхэлсэн бөгөөд

1-р үе: Багуудын мэндчилгээ /багийн нэртэйгээ холбогдуулан мэндчилгээгээ хүргэнэ.

2-р үе: Асуулт хариултын тэмцээн  4 баг тус бүр цагаан сарын ёс заншилтай холбоотой асуулт бэлдэж ирэх

3-р үе: Шагай шүүрэх наадгай  /багийн нэг гишүүн оролцоно/

4-р үе: Аман наадгай /ахмад ажилтны зөвлөх үйлчилгээний боловсрол соёлын багаас бэлтгэнэ/

5-р үе:  Багийн ахлагч нарын тэмцээн /бөгж нийлүүлэх/  – гэсэн 5 үе шаттайгаар өрсөлдөөнтэй явагдаж тэмцээний журам ёсоор бодын буюу богийн шагайг хэн их цуглуулсан баг нь хождог уламжлалаар 1-р байранд “”ЯМААЧИН”  баг, 2-р байранд “АДУУЧИН” баг, 3-р байранд “ХОНЬЧИН” баг, тусгай байранд “ТЭМЭЭЧИН” баг шалгарч бэлэг бэлгийн дээд ном, хуанли, мөнгөн шагнал гардууллаа.

Тэмцээнийг зохион байгуулахад хамтран ажилласан Баруун зуунмод 6 багийн иргэд, Ахамд ажилтны Боловсрол соёлын баг, Монгол туургатан театрын дуучин н.Баттөмөр, Аймгийн нийтийн номын сан, “ТӨВ” телевиз, “TBS” телевиз, ивээн тэтгэсэн Зуунмод сумын ЗДТГ, “ЭХЛЭЛ” бэйкерийн хамт олонд баярласан талархсанаа илэрхийлж, ажил үйлсэд нь өндөрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Нар хурайлж цэнгэлдэх дэлхийд ганцхан монгол заяа

Наран тойрогт алдарахгүй Эзэн Чингисийн угсаа

Сааршгүй сайныг билэглэх эцэг дээдсийн заншилтай

Сайхан бүхнийг ерөөх энх мэндийн учиралтай

Монгол түмэн минь сар шиндээ сайхан шинэлээрэй

ТӨВ АЙМГИЙН МУЗЕЙ ДӨРВӨН БЭРХ-мэдээнд