ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬ

/Шинэчилсэн найруулга/

 НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

 НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

  • дүгээр зүйл. Хуулийн зорилт
  • Энэ хуулийн зорилт нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогчийн нийтлэг эрх, үүрэг, хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн ганцаарчилсан ба хамтын маргаан, хөдөлмөрийн нөхцөл, удирдлага, хяналт болон хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг тодорхойлж талуудын харилцан эрх тэгш байдлыг хангахад оршино.

1.2. Энэ хууль нь  хөдөлмөрийн харилцаанд оролцогчдын тэгш байдлыг хангах, хөдөлмөр эрхлэлтийн олон хэлбэрийн хүрээнд үүсч байгаа харилцааг зохицуулан хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхахыг хориглох, гэр бүл, ажил мэргэжлийнхээ хүрээнд хүлээх үүргээ аль нэгийг нь орхигдуулалгүй хослуулан биелүүлэх нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах зарчимд үндэслэнэ.

Xodolmoriin tuhai huuli