2018 оны 03 сарын 19-ны 11 цагт

                 Төв аймгийн музей нь жил бүр тодорхой сэдвийн хүрээнд түр болон байнгын үзэсгэлэн дэглэж олон нийтийн хүртээл болгож ирсэн билээ.

ШУА-ийн Палеонтолги геологийн хүрээлэнтэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хийж  байгаа ажлуудын нэг ШУА-ийн Палеонтологи, Геологийн хүрээлэнтэй хамтран Төв аймагт анх удаа дөрөвдөгч галавын үе буюу мөстлөгийн үеийн амьтад болох арслан заан, савагт хирс, одос үхрийн олдвороор  “МӨСТЛӨГИЙН ҮЕИЙН ҮЛЭМЖ БИЕТНҮҮД” үзэсгэлэнг 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 11 цагт нээлээ.

Тус үзэсгэлэн нь Палеонтологийн шинжлэх ухааны тухай ерөнхий мэдлэг  олгох, сурталчлан таниулах болон үзэгч олон нийт тэр дундаа бидний хойч ирээдүй болсон хүүхэд багачуудад эх орныхоо түүх, соёлын өвөө танин мэдэх, бахархах, хайрлан хамгаалах, хадгалж өвлүүлэх сэтгэлгээг төлөвшүүлэх зорилготой.

Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд Төв  аймгийн Засаг даргын Тамгын  газрын дарга Ч. Сарангэрэл, ЗДТГ-ын Нийгмийн Бодлогийн Хэлтэсийн дарга Д. Мөнхцэцэг,  Аймгийн БСУГ-ын дарга У.Даваажав, ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн Сээр нуруутны палеонтологийн салбарын эрхлэгч, доктор З. Бадамхатан, ШУА-ын Палеонтологи, геологийн хүрээлэнгийн Сээр нуруутны палеонтологийн салбарын эрдэм шинжилгээний

ажилтан Б. Баярмаа болон Төв аймгийн Зуунмод сумын ЕБС-иудын түүх, нийгэм, биологи, химийн багш нар оролцлоо.

ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнтэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээнд заасан бас нэг ажил нь палеонтологийн шинжлэх ухааны ерөнхий ойлголт өгөх зорилгоор “Монгени” 5-р дунд сургууль, “Хүмүүн цогцолбор” ахлах болон дунд сургуулийн нийгмийн ажилтан, түүх, нийгэм, биологи, химийн нийт 17 багш, музейн ажилтнуудад  ШУА-ийн Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн Сээр нуруутны палеонтологийн салбарын эрхлэгч, доктор З. Бадамхатан “Монголын палеонтологи, өнөөгийн судалгаа”, ШУА-ийн  Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн Сээр нуруутны палеонтологийн салбарын Эрдэм шинжилгээний ажилтан Б. Баярмаа “Эртний хөхтөн амьтан” сэдэвт сургалтыг хийлээ.

Уг сургалтаар дамжуулан мөстлөгийн үеийн амьтадын тухай танин мэдэхүйн хичээлийг түүх, нийгэм, биологийн багш нартай хамтран ЕБС-ын сурагчдын хичээлийн хөтөлбөртэй уялдуулан  төлөвлөгөөт сургалтыг хийх бөгөөд энэ оны 10 дугаар сарыг дуустал  үзэсгэлэн маань үргэлжлэх тул Төв аймгийн иргэд та бүхэн өргөнөөр ирж үзээрэй.

 

 

 

Мэдээ бэлтгэсэн: ЭША Ц.Цэцэгжаргал