2018.05.17

 

Аймгийн музейн үйл ажиллаганы төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2018 оны 05 сарын 16-ны өдөр Нийгмийн бодлогын хэлтсийн харъяа Нийтийн номын сан, Монгол туургатан театр, Биеийн тамир спортын газартай хамтран “Заамар” суманд “Нээлттэй хаалганы өдөр” –ийг зохион байгуулж ажиллалаа.

Уг арга хэмжээнд музейгээс үйл ажиллагааны тайланг pdp хэлбэрээр музейн арга зүйч Э.Оюун танилцуулж, “Манзушир хийдийн түүхэн гэрэл зураг” –аар нүүдлийн үзэсгэлэн зохион байгуулж Заамар сумын нийт 142 төрийн албан хаагч болон сурагчдад тайлбартай үзүүлж, үйл ажиллагаанд оролцсон иргэдээс асуулга судалгаа авч ажилласан.

Мөн сумын Соёлын төвийн эрхлэгч болон ОНС музей хариуцсан ажилтанд дараах мэргэжил арга  зүйн зөвлөгөөг өгч ажиллаа.

  • Хөдлөх дурсгалын ерөнхий бүртгэлийн дэвтэрт хөтөлсөн байдал, тушаал гаргасан эсэх, Соёлын өвийг өвлөн тэгчдийн бүртгэл, судалгаа, Хувь хүний гар дээрх өвийн бүртгэл судалгаа, Түүх соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэл, судалгаа, тайланг нэг бүрчлэн үзэж танилцсан бөгөөд шинэ үзмэр авах бүрдээ тушаал гарч баталгаажуулсан байх, өмнөх оны бүртгэл тайлангаа он оноор нь ялгаж архивлах, бүх бүртгэл судалгаа нь холилдсоныг ялгаж цэгцлэх, түүх соёлын үл хөдлөх дурсгалаа тойрон хамгаалалтын ажлыг сайжруулж, солбилцолын 4 талт цэгийг тогтоон газрын зурагт байршуулах бэлтгэл ажлыг хангах. Мөн үл хөдлөх дурсгалаа хувь хүнд гэрээгээр эзэнжүүлэн хамгаалуулах ажлыг хийх.
  • Орон нутаг судлах танхимын үйл ажиллагаа, үзмэр үзүүллэгийн хадгалалт хамгаалалттай танилцан танхимаа цэвэрлэж, үзмэрт ариутгал цэвэрлэгээ хийх, үзмэрийн хаяг тайлбарыг зөв хийж байршуулах зэрэг зөвлөгөөг өгч ажилласан.

 

 

Томилолтоор ажилласан:

Арга зүйч Э.Оюун, ЭША Ц.Цэцэгжаргал