2018.05.23.

Оюуны нахиа сургуультай хамтран ажиллаа

Нийслэлийн Баянгол дүүрэгт байрлах Ерөнхий боловсролын “Оюуны нахиа “ бүрэн дунд сургуулийн  2017-2018 оны хичээлийн жилийн “Байгаль хамгаалах” эко хичээлийн хаалтын ажиллагааг хамтран хийх хүсэлтийн дагуу тус сургуулийн 2- 12 дугаар ангийн 160-аад сурагчдыг хамруулан доорхи ажлуудыг 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хийлээ.Үүнд:

  • Төв аймгийн болон Манзушир дахь Байгаль, Шашны музей, дөрөвдөгч галавын үе буюу мөстлөгийн үеийн амьтад болох арслан заан, савагт хирс, одос үхрийн олдвороор дэглэсэн “Мөстлөгийн үеийн үлэмж биетнүүд” үзэсгэлэнг  үзүүлж тайлбарласан.

Дархан цаазат Богдхан уулын тухай болон байгаль хамгаалалын талаар товч яриа хийсэн.

Манзушир дахь Байгалийн музей орчмын 1га орчим талбайн орчны цэвэрлэгээ хийн хог түүж, хогийн цэгт хураасан.

“Оюуны нахиа” сургуулийн ахлах ангийн сурагчид хийж ирсэн шувууны үүр байгальд байрлуулан тогтоосон.

       ТӨВ АЙМГИЙН МУЗЕЙ