2018.06.06

 

Аймгийн 2018 оны үндсэн чиглэл, Аймгийн Музейн үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу ШУА-ын палеонтологийн хүрээлэнтэй хамтарсан “МӨСТЛӨГИЙН ҮЕИЙН ҮЛЭМЖ БИЕТНҮҮД” палеонтологийн үзэсгэлэнг дэглэж, “Палеонтолгийн тухай хэн сайн мэдэх вэ?” сэвдийн хүрээнд Төв аймгийн Зуунмод сумын ЕБС-ийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүдийг анги хамт олноор нь үзүүлэх төлөвлөгөөт аяныг өрнүүлж ажиллаа.  

Уг аяны хүрээнд 3 сарын 19 – аас 5 сарын 31-ийг хүртэлх хугацаанд Зуунмод суманд үйл ажиллагаа явуулж буй 7 цэцэрлэгийн багачууд, 4 сургуулийн 1-10-р ангийн сурагчид, МСҮТ-ийн оюутнууд, төрийн албан хаагчид, иргэд хамрагдлаа. Мөн аялал жуулчлалын “ЖЕМ”, “ЭКО”, “СИТИ” компаниудтай хамтран  Улаанбаатар хот дахь Нийслэлийн ЕБ-ын 33, 42, 45, 52, 58, 115, “Оюуны нахиа” сургуулиудын 2-9-р ангийн 2150 сурагчид хамрагдлаа.   Нийт 5702 үзэгч үзсэнээс хүүхэд-2261, том хүн 1230, гадаад том хүн 61 байна.

АЙМГИЙН МУЗЕЙ