Соёлын Өвийн Үндэсний төв, Австри улсын Венийн хэрэглээний урлагийн их сургуулийн хадгалалт, хамгаалалтын хүрээлэнтэй хамтарсан “ЧУЛУУН СОЁЛЫН ӨВИЙН ХАДГАЛАЛТ, ХАМГААЛАЛТ” сургалтыг 2018 оны 06 сарын 12-14-ний өдрүүдэд Төв аймгийн Дэлгэрхаан сумын Их хөшөөт хэмээх газар орших Түрэгийн Кул-чурын  гэрэлт хөшөө бүхий цогцолбор дурсгалт газрыг түшиглэн зохион байгуулж, сургалтанд Соёлын өвийн Үндэсний төв болон Төв, Дундговь аймгийн Музейн дарга, мэргэжилтнүүд хамрагдлаа.

Урилгаар Венийн Хэрэглээний урлагийн их сургуулийн Хадгалалт, хамгаалалтын хүрээлэнгийн профессор Ёоханнес Вэбэр /Чулуун материал, түүний оношилгоо шинжилгээ”, Венийн хэрэглээний урлагийн их сургуулийн Хадгалалт, хамгаалалтын хүрээлэнгийн судлаач Марияа Милчин /магистр/ “ Чулуун дурсгалын гэмтлийн хэлбэрүүд ба хадгалж, хамгаалах аргууд (толбо тогтох, цэвэрлэгээ ба чулууны үндсэн гадаргыг   сэргээх)”, судлаач Мартина Хасэлбэргэр “2016 онд Их хөшөөтийн Кул-Чурын дурсгал дээр хадгалалт, хамгаалалтын талаар хийсэн судалгааны товч мэдээлэл” зэрэг сэдвийн дор онол дадлагын сургалтыг хийсэн. Сургалтаар Их Хөшөөтийн цогцолбор дурсгал дээр цэвэрлэгээ хэрхэн хийх, цэвэрлэгээ хийх бодисоо хэрхэн тест хийж сонгох, цэвэрлэгээ хийхэд ямар багаж хэрэглэх, дундуураа хагарсан чулуун дурсгалыг хэрхэн нийлүүлэх зэрэг сэргээн засварлах практик сургалтыг хийлээ.

Мөн Дэлгэрхаан сумын нутагт байх Цогтын дуут хадны бичээсийн дурсгал дээр биеэр очин дурсгалын гэмтэл, өгөршилийн тандалтын судалгааг хийж, Венийн Хэрэглээний урлагийн их сургуулийн Хадгалалт, хамгаалалтын хүрээлэнгийн профессор Ёоханнес Вэбэр, судлаач Марияа Милчин, Мартина Хасэлбэргэр нар Дуутын дурсгалаас лабораторын шинжилгээ хийхээр чулууны дээж авсан.

Уг сургалтын үеэр Дэлгэрхаан сумын удирдлагууд хүлээн авч уулзахдаа Их Хөшөөт буюу Кул-Чурын дурсгалын хадгалалт, хамгаалалтыг сайжруулахаар энэ оны 7 сард орон нутгийн төсвөөр хашаажуулна хэмээн Дэлгэрхаан сумын ИТХ-ын дарга Д.Цэцгээ, Засаг даргийн орлогч А.Цэдэн-Иш нар тус мэдэгдсэн.

 

ТӨВ АЙМГИЙН МУЗЕЙН МЭРГЭЖИЛ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨЛ