Монгол улс нь соёл урлагийн ажилтны өдрийг 1993 оноос хойш тэмдгэлэн өнгөрүүлэх болсноос хойш 25 дах жилдээ тэмдэглэж байна.    Төв аймаг нь Монгол Улсын засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоолоор батлагдсан “Түүхэн үйл явцын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам” –ын 4.1.27 дугаар заалтын дагуу жил бүрийн 9 дүгээр сарын хоёр дахь долоо хоногийн амралтын  өдөр “Соёл урлагийн ажилтны өдөр” –ийг хүндэтгэн тэмдэглэсээр ирсэн.

Энэхүү ажлын хүрээнд аймгийн ЗДТГ, БСУГ-тай хамтран “Соёл, урлагийн ажилтны баярын өдөр”-ийг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл, ЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг, БСУГ-ын дарга У.Даваажав, Өндөрширээт сумын уугуул МУГЖ Н.Батцэцэг нар болон соёл урлагийн салбарын ажилтан, уран бүтээлчид, 26 сумын Соёлын төвийн эрхлэгч нар оролцлоо.

Арга хэмжээний үеэр Музейгээс Монгол улсын БСШУСЯамны “Хүнтэт жуух”-аар Сан хөмрөгийн эрхлэгч Т.Алтантөгс, Аймгийн засаг даргийн “Хүндэт жуух” бичгээр Архив, Бичиг хэргийн ажилтан Ц.Цэрэнчимэд, Аймгийн ИТХ-ын “Хүндэт жуух” бичгээр тус тус  шагнагдлаа.