Аймгийн музейн үйл ажиллагааны 2018 оны төлөвлөгөөнд тусгагдсны дагуу Батсүмбэр, Баянчандмань, Борнуур, Жаргалант, Цээл сумдад угсаатны бүлгийн тархалт, угсаа гарал, шилжилт хөдөлгөөн, соёлын онцлогыг судлах судлагааны ажлын ажиллах удирдамжинд зааснаар 2018 оны 10 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд БМСанч Г.Дагмидмаа, ЭШАжилтан Ц.Цэцэгжаргал нар ажлаад ирлээ.   Музейн сан хөмрөгөө угсаатны бүлгийн дээл хувцасаар баяжуулах төлөвлөгөөний дагуу сумдаас угсаатны бүлгийн хүн ам зүйн статистик тоон мэдээллийг авч нэгтгэсэн билээ. Хүн ам, орон сууцны 2015 оны завсарын тооллогоор Төв аймагт 90421 хүн тооллогод хамрагдсанаас Халх 85297, Буриад 530, Өөлд 89, Баяд 915, Казах 1030, Торгууд 114, Тува 488, Узбек /Чандуу/ 1, Дархад 112, Урианхай 298, Сартуул 175, Дөрвөд 993, Хотгойд 64 Хотон 57, Дарьганга 26, Барга 23, Захчин 150, Цаатан 4, Үзэмчин 10, Харчин 11, Мянгад 29, Элжигэн 5 байна.  Энэ удаад дээр дурдагдсан Төв аймаг дахь угсаатны бүлгүүдийн тархалт, шилжилт хөдөлгөөн, ёс заншил, соёлын онцлог болон өв уламжлал нь хадгалагдаж байна уу, аль эсвэл халх болон бусад угсаатны соёлтой уусан нэгдэж байна уу гэдгийг тодруулах нь судалгааны ажлын зорилго оршино.

2018 оны 10 -р сарын 17-ны өдөр Батсүмбэр сумын нутагт ажиллаж, амьдарч байгаа Тува үндэстэн болох Я.Мөнхбүрэн, Г.Бадамжав, Ж.Мариян, Г.Отгонбаяр нараас

2018 оны 10 -р сарын 18-ны өдөр Баянчандмань суманд очиход Соёлын төвийн эрхлэгч нь солигдон Гантуяа гэдэг хүн болсон байна. Баянчандмань суманд ажиллаж, амьдарч байгаа Хотгойд угсаатан Г.Ганбат, Баяд угсаатан Ж.Буянаа, П.Байгалмаа, П.Палам, К.Баатар нараас

2018 оны 10-р сарын 18-19 өдрүүдэд Борнуур суманд ажилласан. Очсон 18-ны орой Дөрвөд угсаатан, СББӨ-ийг өвлөн тээгч М.Даваажав, Торгууд угсаатан Ж.Цэндсүрэн, 19-ны өдөр нь Урианхай угсаатан Ц.Өрөгчиг, Л.Оюун, Дөрвөд угсаатан П.Баасанжав, Цагаан халх угсаатан Л.Оюу, Хотон угсаатан М.Цэвээнравдан нараас

2018 оны 10-р сарын 20-ны өдөр Жаргалант суманд ажилласан бөгөөд тус суманд ажиллаж, амьдарч байгаа Хорь Буриад Д.Дэжидмаа, Г.Цэрэнчимэд, Захчин угсаатан Н.Жаргалсайхан, С.Батболд, Баяд угсаатан Д.Цэндээ, Ю.Долгоржав нараас

2018 оны 10-р сарын 21-ны өдөр Цээл суманд ажиллаж, амьдарч буй Өөлд угсаатан Г.Гиваан, Ганхүү, Баяд угсаатан Т.Бичээ, Хотон угсаатан Д.Даваасамбуу, Б.Ичинхорлоо нараас  угсаа гарал, нүүлгэн шилжилт хөдөлгөөний учир шалтгаан, ахуй соёл хийгээд соёлын онцлогыг тодруулах асуулга судалгааны дагуу асуулт тавьж, ярилцан дуу хураагуур болон дүрсжүүлэн авч, тэмдэглэл хөтлөн ажиллаад ирсэн.

Хүн ам, орон сууцны 2015 оны завсарын тооллогоор Төв аймгийн нутагт 21 угсаатны бүлгийн 4866 хүн хамрагдсан байдаг бөгөөд энэ удаад Тува, Хотгойд, Баяд, Дөрвөд, Торгууд, Урианхай, Халх, Хотон, Буриад, Захчин, Өөлд зэрэг нийт 11 угсаатны бүлгийн төлөөлөл болох 28 иргэнээс асуулга, ярилцлагын судалгааг авсан байна.

Цаашид судалгаанд хамрагдсан дээрх угсаатны бүлгийн талаархи түүх, ёс заншилтай холбогдох сурвалжуудыг уншиж судлан судалгаагаар авсан мэдээлэлтэйгээ нэгтгэх, судалгаанд хамрагдаагүй Узбек, Дархад, Хотгойд, Сартуул, Дарьганга, Барга, Үзэмчин, Харчин, Мянгад, Элжигэн, Цаатан зэрэг угсаатны бүлгийн төлөөлөлийг олж уулзан мэдээлэл авах.