2018.10.22

Төв аймгийн музейн Эрдэм шинжилгээний ажилтан, Бүртгэл мэдээлийн санч нар Төв аймгийн музейгээс Борнуур суманд “Зөвлөн туслах” ажлыг зохион байгуулах тухай удирдамжийн дагуу 2018 оны 10 сарын 19 өдөр зөвлөн туслах ажлыг хийлээ.

Тус ажлын хүрээнд:

  1. Борнуур сумын соёлын төвийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан соёлын өвийн сурталчилгаа, танин мэдэхүйн ажлын тоо, гүйцэтгэлтэй танилцахад 2018 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөндөө соёлын өвийг сурталчлах, танин мэдүүлэх сурталчилгааны талаархи нийт 5 ажил тусгасан ажлыг бүрэн гүйцэтгэсэн байна.
  2. Борнуур сумын соёлын өвийн бүртгэл мэдээллийн сан, түүний бүрдүүлэлт, баяжилт, ашиглалттай танилцахад бүртгэл судалгаа 2010 оноос хийгдээгүй, шинэчлэгдээгүй, өмнөх оноо архивлаагүй байна.
  3. ОНСТанхимыг түшиглэн ЕБСургуулийн сурагчдад зориулсан хичээлийн жилийн улиралд зохион байгуулах, ОНСТ-ыг үзүүлэх төлөвлөгөө гарган сурагчдад таниулсан тухай тайлан гаргасан байна. гэвч ОНСТанхимд үзэгч сурагчдад өгөх мэдээлэл хомс, сэдэвчлэл байхгүй бөгөөд үзүүллэгийн цэвэрлэгээ, арчилгаа зэргийг хийх тал дээр зөвлөгөө өгч ажилласан.