2018.08.15

Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Юнеско- гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны конвенцийн дагуу Соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, дэмжин хөгжүүлэх, судалж сурталчлах, өвлөн уламжлагчийг нээн тодруулан алдаршуулах, авъяас билгийг хөгжүүлэх зорилгоор “Соёлын биет бус өвийн их наадам”-ыг БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Биеийн тамир, спортын газраас хамтран зохион байгуулж буй “Нүүдэлчин монгол” наадмыг үе шаттайгаар зохион байгуулагдсан.

Төв аймаг “Соёлын биет бус өвийн их наадам”-ын анхан шатны шалгаруулалтаа 2018 оны 06 сарын 29-30-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдсан.

Манай аймгийн “Соёлын биет бус өвийн их наадам”-ын анхан шатны шалгаруулалтанд нийт 26 сумаас гар урлал, эх хэл болон аман уламжлал, илэрхийллүүд, ардын язгуур урлаг, уламжлалт зан үйл, ёслол, баяр наадам, байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг, арга ухаан гэсэн 5 ай савын хүрээнд 178 өвлөн уламжлагч оролцсоноос, 20 өвлөн уламжлагч, билэг авъяастнууд маань дараагийн шатанд шалгарч 2018 оны 08 сарын 11-15нд Улаанбаатар хот, “Хүй долоон худаг”-т зохион байгуулагдах “Нүүдэлчин Монгол-2018” их наадамд оролцох “Батламж” гардан авлаа. Мөн СББӨ-ийн өвлөн уламжлагчдын хамгийн өндөр настай өвлөн уламжлагч маань 95 настай Бүрэн сумын уугуул байлаа. Анхан шатны шалгаруулалтанд оролцсон 5 настандаа зохион байгуулах салбар хорооноос “ГЭРЭГЭ” хадгалуулж, мөнгөн шагналаар урамшуулав.

Хоёр дахь шат нь 2018 оны 08 сарын 10-12-ны өдрүүдэд Хүй долоо хутагт болж Төв аймаг нь уламжлалт гар урлалын төрөлд шалгарсан 5 өвлөн уламжлагчийн бүтээлийн үзэсгэлэн болон арга ажиллагааны технологийн танилцуулга, язгуур урлагийн үзүүлэх тоглолтын их гэр гэсэн 3 гэрээр отог хэлбэрт тохижуулж, 5 ай савын төрөлд 26 өвлөн уламжлагч оролцсон.

Эх хэл, аман уламжлалын илэрхийлэл төрөлд мал аж ахуйн холбогдолтой уриа дуудлага, жороо үг: Ардын язгуур урлагийн төрөлд уртын дуу, ардын хөгжим, бүжиг, аялгуут исгэрээ, богинын дуу: Гар урлал төрлөөр уламжлали эсгий урлал, чулуун сийлбэр, модон сийлбэр, уран хатгамал, оёдол, нэхэх, сүлжих урлал, Уламжлалт зан үйл, ёслол, баяр наадмын төрлөөр айл гэртэй холбоотой зан үйл, дэг ёс: Байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг, заншил, уламжлалт арга технологи төрлөөр уул ус хамгаалах уламжлалт мэдлэг зэрэг үзүүлбэрээр тус тус оролцлоо.

Алтанбулаг сумын өвлөн уламжлагч Д.Цэндсүрэн уламжлалт эсгийгээр хийсэн гар урлалын 98 ширхэг бүтээл, Өндөрширээт сумын өвлөн уламжлагч А.Сансархүү 7 ширхэг чулуун сийлбэр бүтээл, Баян сумын өвлөн уламжлагч М.Бат-Эрдэнэ эсгийгээр хийсэн гар урлалын 10 ширхэг бүтээл, Мөнгөнморьт сумын өвлөн уламжлагч Д.Зоригтбаатар 3 ширхэг иж бүрэн бүтээл, Зуунмод сумын өвлөн уламжлагч С.Мөнгөнцэцэг уламжлалт үндэсний  хувцас, зүү ороосон уран хатгамал бүтээл 13 буюу нийт 135 ширхэг  бүтээлээр үзэсгэлэн гаргаж 3000 гаруй хүнд үзүүлж сурталчилав.