ЧИХЭРТИЙН ЗОО ДАХЬ ДУРСГАЛТАЙ ТАНИЛЦАХ АЯЛАЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Төв аймгийн залуус” ТББ, аймгийн БОАЖГ, аймгийн музейгээс “Гайхамшигийн эрэлд” уриан дор    “Үүргэвчтэй аялал-2018” –ыг Баянцагаан сумын нутаг Чихэртийн зоо, Шоохойн хонгил, Өлзийт нуур гэсэн чиглэлээр 2018.08.19-ний өдөр амжилттай зохион байгуулсан.

Тус аялалд нийт 26 хүн хамрагдсан бөгөөд  урилгаар  доктор, дэд профессор Г.Эрэгзэн оролцож, өөрийн удирдсан эрдэм шинжилгээний ажил, авран хамгаалах малтлага судалгааны талаар тайлбарлаж өгсөн нь аялалд оролцогчдод түүхийн шинжлэх ухааны мэдлэгийг түүх соёлын дурсгал газар дээр өгснөөрөө ач холбогдолтой аялал байлаа.

Leave a Reply