НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДРИЙГ “СҮМБЭР” СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018.05.17

Аймгийн музейн үйл ажиллаганы төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2018 оны 10 сарын 25-ны өдөр Нийгмийн бодлогын хэлтсийн харъяа байгууллага буюу Нийтийн номын сан, Монгол туургатан театр,  аймгийн Музей хамтран “Сүмбэр” суманд “Нээлттэй хаалганы өдөр” –ийг зохион байгуулж ажиллалаа. Уг арга хэмжээнд музейгээс 2018 онд хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааны тайланг pdp хэлбэрээр музейн арга зүйч Э.Оюун танилцуулж, “Манзушир хийдийн түүхэн гэрэл зураг” –аар нүүдлийн үзэсгэлэн зохион байгуулж Сүмбэр сумын нийт 110 төрийн албан хаагч, сурагч, иргэдэд тайлбартай үзүүлж ажилласан.

Мөн  Соёлын төвийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөтэй танилцсан бөгөөд хөдлөх дурсгалын ерөнхий бүртгэлийн дэвтэрт хөтөлөлт хийх, шинэ үзмэрийг байгууллагын хурлын тэмдэглэл хөтлөн, тушаал гарган авах, Соёлын өвийг өвлөн тээгчдийн бүртгэл, судалгаа, Хувь хүний гар дээрх өвийн бүртгэл судалгаа, Түүх соёлын үл хөдлөх дурсгалын бүртгэл, судалгааг жил бүр хийж хадгалалт хамгаалалтыг сайжруулах, ОНС танхимын үзмэр үзүүллэгийг цэгцтэй, сэдэвчлэн дэглэх, арчилгааг хийж байх гэх мэт мэргэжил арга зүйн зөвлөгөөг  Соёлын төвийн эрхлэгч болон ОНС музей хариуцсан ажилтан нарт өгч ажиллаа.

Leave a Reply