“Эрдэм шинжилгээний бага хуралд” оролцлоо

Үлэг гүрвэлийн төв музей байгуулагдсаны 5 жилийн ойн хүрээнд 2018 оны 11-р сарын 21-ны өдөр “Эрдэм шинжилгээний бага хурал”-ыг аймаг, нийслэлийн музейн эрдэм шинжилгээний ажилчдын дунд зохион байгуулагдаж, тус хуралд Богд Хааны ордон музей, Дорноговь аймгийн музей, Төв аймгийн музей, Говьсүмбэр аймгийн музейн эрдэм шинжилгээний ажилчид оролцлоо.

Тус хуралд Төв аймгийн музейн эрдэм шинжилгээний ажилтан “Төв аймаг дахь угсаатны бүлгийн тархалт, тэдний өв соёлоос” сэдэвээр илтгэл тавьж 2-р байр эзэлж, үнэ бүхий зүйлээр шагнууллаа.

Н.Жавзмаа захиралтай Үлэг гүрвэлийн музейн хамт олондоо эрдэм судлалын ажилд нь өндөр амжилтыг хүсье.

Leave a Reply