Засгийн газрын 2018 оны 184 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралт “Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллого хийх тухай журам” -ын 2.7.1 дэх заалтын хэрэгжилтийг хангах хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас зохион байгуулсан Улаанбаатар хотын бүсчилсэн сургалт 2018 оны 11 сарын 30-ны өдөр Үндэсний төв музейн сургалтын танхимд боллоо.

Сургалтанд аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн Соёл хариуцсан мэргэжилтэн Б.Тунгалаг, МХГ-ын Соёлын байцаагч Ц.Нарантуяа, Аймгийн музейн захирал Б.Сүхбаатар, арга зүйч Э.Оюун, Сан хөмрөгийн эрхлэгч Т.Алтантөгс, БМС Г.Дагмидмаа, ЭША Ц.Цэцэгжаргал нар хамрагдлаа.

Сургалтаар хөдлөх дурсгалыг RCH программтай давхар хэрхэн тоолох, гэрэл зургийг авч программд хэрхэн суулгах, мөн тооллогын бэлтгэл ажлыг сайн ханган тооллогоо даруйхан эхлэхийг зөвлөсөн юм.