Төв аймгийн музейгээс санаачлан жил бүрийн цагаан сарын баярыг тохиолдуулан “Дөрвөн бэрх” танин мэдэхүйн цэнгээнт нэвтрүүлгийг Зуунмод сумын “Номт” 1-р баг, Зуунмод сумын ахмад ажилтны зөвлөх үйлчилгээний боловсролын багийн хамтран  “Номт” 1-р багийн иргэдийн дунд 2019 оны 01 сарын 30-ны өдөр музейн үзэсгэлэнгийн танхимд амжилттай зохион байгуулж, зураг авалтыг аймгийн “ТӨВ” телевиз хийлээ.

Ивээн тэтгэгчээр “Эхлэл” ХХК, Төв аймгийн авто тээвэрийн төв, Зуунмодны цахилгаан түгээх төв нар хамтран ажиллаа.

Нэвтрүүлгийг Музейн захирал Б.Сүхбаатар үг хэлж нээж, аймгийн Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит Монгол туургатан театрын уран бүтээлч, уртын дуучин морин хуурч  нарын тоглолтоор эхэлж, тус театрын дуучин Б.Баттөмөр хөтлөн явуулсан юм.

Танин мэдэхүйн уг арга хэмжээ нь 7 үе шаттайгаар өрсөлдөөнтэй явагдаж тэмцээний журам ёсоор бодын буюу богийн шагайг хэн их цуглуулсан баг нь хождог уламжлалаар 1-р байранд “”ХОНЬЧИН”  баг, 2-р байранд “АДУУЧИН” баг, 3-р байранд “ЯМААЧИН” баг, тусгай байранд “ТЭМЭЭЧИН” баг шалгарч бэлэг бэлгийн дээд ном, хуанли, мөнгөн шагнал гардууллаа.

Хамтран ажилласан, ивээн тэтгэсэн бүх байгууллага, аж ахуй нэгждээ баярласан талархсанаа илэрхийлж, ажил үйлсэд нь өндөрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Төв аймгийн музейн хамт олноос бүх ард түмэндээ:

Нар хурайлж цэнгэлдэх дэлхийд ганцхан монгол заяа

Наран тойрогт алдарахгүй Эзэн Чингисийн угсаа

Сааршгүй сайныг билэглэх эцэг дээдсийн заншилтай

Сайхан бүхнийг ерөөх энх мэндийн учиралтай

Монгол түмэн минь сар шиндээ сайхан шинэлээрэй