2019.06.26
Байгаль орчин Аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын ур чадварын төвтэй хамтарсан “Зочлох үйлчилгээний төрөлжсөн сургалт”-ыг 10 мэргэжлээр Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотод зохион байгуулах төсөлт ажлын хүрээнд ирсэн сургалтын баг манай аймагт 2019 оны 06 сарын 21-25-ны өдрүүдэд ажиллаж, Аймгийн ЗДТГ, аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар амжилттай зохион байгууллаа. Тус сургалтанд музейн 4 албан хаагч Хөтөл-тайлбарлагч, Зочин хүлээн авагч, өрөөний үйлчлэгч мэргэжлээр хамрагдаж, онолын мэдлэгийг дадлага ажлаар баталсан үр дүнтэй сургалт боллоо.
Манай аймагт хүрэлцэн ирж олон зүйлийг зааж сургасан сургагч багш нартаа баярлалаа.


Бэлтгэсэн: ЭША Ц.Цэцэгжаргал