“Тахийн эх нутгаар” аялалыг зохион байгууллаа

  • Музейн боловсролын ажлын хүрээнд “Эх нутгаараа аялацгаая” аялалыг жил бүр зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Тахийн эх нутгаар” аялалыг 2019 оны 10-р сарын 09 өдөр зохион байгуулж, аялалд 2-5 р ангийн нийт 35 хүүхэд оролцлоо. Энэхүү аялалыг Сэнтпоул бага сургуультай хамтран зохион байгуулсанаараа онцлогтой юм.Тус аялалаар төрөлх нутгийнхаа түүх, соёл байгаль экологи мөн дэлхийн дээрх цорын ганц төрөл зүйл болох тахийн өлгий нутаг болсон “Хустайн байгалийн цогцолборт”газарт хийсэн бөгөөд тусгай хамгаалалттай газар нь дэлхийн хамгийн олон тахьтай нутаг болоод байгаа бөгөөд музей /мэдээллийн төв/, баримтат кино үзэх, тахь, буга дурангаар харах, ажиглах зэрэг олон зүйлийг мэдэж авсан үр дүнтэй аялал боллоо. ТӨВ АЙМГИЙН МУЗЕЙ
By |October 15th, 2019|Uncategorized|Comments Off on “Тахийн эх нутгаар” аялалыг зохион байгууллаа

“Цогтын дуут хад” -ны бичээсийн 395 ой тохиолоо

  • Дэлгэрхаан сумын нутагт орших "Цогтын дуут хадны бичиг" -ийн дурсгалын 395 жилийн ойг 2019.09.28-нд тэмдэглэн өнгөрүүллээ. Ойн арга хэмжээнд аймгийн ЗДТГ-ын НБХэлтэс болон харьяа байгууллага, Дэлгэрхаан сумын ЗДТГ, төрийн албан хаагчид, нутгийн иргэд мөн зочноор Монголын зохиолчдын эвлэлийн зохиолчид /21 аймгийн төлөөлөл/ оролцож, Цогтын дуут хадны өмнө өөрсдийн зохиол бүтээл уншиж онгод авч, Дэлгэрхаан сумын шинэ соёлын төвийн нээлтийн арга хэмжээ, зохиолчдын дунд яруу найргын тэмцээн зэрэг арга хэмжээнүүд болж өндөрлөлөө.
By |October 15th, 2019|Uncategorized|Comments Off on “Цогтын дуут хад” -ны бичээсийн 395 ой тохиолоо

Баян, Баянжаргалан, Архуст, Баяндэлгэр сумдад “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгууллаа

  • Төв аймгийн соёл урлагийн байгууллагуудтай хамтран 2019 оны 09 сарын 26-27-ны өдрүүдэд Баян, Баянжаргалан, Архуст, Баяндэлгэр сумдад соёл урлагийн үйл ажиллагаа сурталчлах “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн үйл ажиллагааг хийх ажлын удирдамжийн дагуу зохион байгуулан ажиллаа. 1. Тус сумдад нээлттэй хаалганы өдөрлөгийн танилцуулгыг ННСангийн дарга хийж, Баян суманд ЕБСургуулийн 17 сурагч, 12 том хүн, Баянжаргалан суманд ЕБСургуулийн 43 сурагч, 18 том хүн, Архуст суманд цэцэрлэгийн 23 хүүхэд, ЕБСургуулийн 56 сурагч, 17 том хүн, Баяндэлгэр суманд ЕБСургуулийн 15 сурагч, 11 том хүн буюу нийт цэцэрлэгийн 23 хүүхэд, ЕБСургуулийн 131 сурагч, 58 том хүнд аймгийн соёл урлагийн байгууллагуудын үйл ажилгааны шторкыг танилцуулж, “Төв аймгийн музей”, “Соёлын биет бус өвөөс суралцъя”, “Халх Монголын Ар Утай Манзуширийн хийд” зэрэг гарын авлагуудыг тарааж, аймгийн музейгээс гаргасан “Төв нутгийн соёлын өвөөс” номыг танилцуулж иргэдэд 3 ширхэг номыг худалдсан. 2. Сумдын ОНС танхимын үйл ажиллагаатай танилцаж, үзмэрийн гэрэлтүүлэг, чийг, дулааныг хэмжин, хадгалалт хамгаалалтанд хяналт хийсэн. 3. Баян, Баянжаргалан, Архуст, Баяндэлгэр сумдын соёлын төвийн соёлын өв хариуцсан ажилтнууд болон ОНС танхим хариуцсан ажилтнуудад соёлын биет бус өвийн, ТСҮХДурсгалын, Хувь хүний гар дээрхи дурсгалын мэдээллийн санг бүрдүүлэх, ашиглах гэх мэт тал дээр зөвлөн туслах ажлыг хийлээ. ТӨВ АЙМГИЙН МУЗЕЙ
By |October 15th, 2019|Uncategorized|Comments Off on Баян, Баянжаргалан, Архуст, Баяндэлгэр сумдад “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгууллаа

“ХАЛХ ГОЛЫН ЯЛАЛТ-ТӨВ АЙМАГ” ҮЗЭСГЭЛЭН ГАРГАЛАА

  • Халх голын ялалтын 80 жилийн ойд зориулан Төв аймгийн музейгээс гаргасан “Халх голын ялалт-Төв аймаг” сэдэвт үзэсгэлэнгийн гаргалаа. Халх голын 1939 оны байлдааны ялалтын 80 жилийн ой, Батлан хамгаалах бодлого, зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах арга хэмжээ Төв аймагт 2019 оны 09-р сарын 13-ны өдөр Төв аймагт боллоо. Энэ арга хэмжээг тохиолдуулан аймгийн музейгээс музейн захирлын 2019 оны 09-р сарын 11-ний өдрийн А/23 тоот тушаалаар сан хөмрөгөөс дайны үетэй холбогдох эд өлгийн зүйл болон, түүхэн гэрэл зураг, Төв аймгаас төрж гарсан баатар, генералуудын 43 дэсийн 59 ширхэг үзмэрийг гаргаж “Халх голын ялалт-Төв аймаг” сэдэвт үзэсгэлэнг Монгол туургатан театрт дэглэж, үзэгчдийн хүртээл болголоо. Энэ үзэсгэлэнг нийт 200 гаруй үзэгч үзэж сонирхлоо.
By |October 15th, 2019|Uncategorized|Comments Off on “ХАЛХ ГОЛЫН ЯЛАЛТ-ТӨВ АЙМАГ” ҮЗЭСГЭЛЭН ГАРГАЛАА

“СОЁЛ УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-УДИРДАХУЙН ШИНЭЛЭГ ХАНДЛАГА” СУРГАЛТАНД ХАМРГАДЛАА

  • Монгол улс “Соёл урлагийн ажилтны баярын өдөр”-ийг 1993 оноос тэмдэглэж эхэлснээс хойш эдүгээ 26 дахь жилтэйгээ золгож байна. Тэгвэл манай аймгийн хувьд уг баярыг 3 дахь жилдээ 2019 оны 09 сарын 08-ны өдөр Олон улсын Найрамдал зусланд боллоо. Төв аймгийн ИТХ, ЗДТГ, БСУГазраас санаачлан “Соёл урлагийн ажилтны өдөр-2019” арга хэмжээний хүрээнд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн урлагийн байгууллагууд болох “Монгол туургатан” театр, Аймгийн музей, Нийтийн номын сан, 27 сумын “Соёлын төв”, 200 орчим ажилтан, албан хаагчид оролцсон. “Соёл урлагийн байгууллагын тогтвортой хөгжил-Удирдахуйн шинэлэг хандлага” сэдвийн доор СУИС-ын “Соёлын сургууль”-ийн Соёлын үйлдвэрлэлийн тэнхимийн эрхлэгч, Доктор, дэд профессор Ж.Эрхэмтөгс “Соёл, урлагийн байгууллагын тогтвортой хөгжлийг менежментийн тогтолцоогоор дэмжих нь” сэдвээр, “Тогтвортой амьжиргаа 3” төслийн орон нутгийн ажилтан Ц.Буманбуян “ОНХСангийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд Соёлын байгууллагуудын гүйцэтгэх үүрэг” сэдвээр, ХАБ-ын мэргэшсэн ажилтны үндэсний нийгэмлэгийн тэргүүн, Доктор Д.Довдонбалжир “Соёл урлагийн салбарын ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” сэдвээр сургалт зохион байгуулагдаж Музейн албан хаагчид идэвхтэй хамрагдлаа. “Соёл урлагийн ажилтны өдөр-2019” хүндэтгэлийн арга хэмжээ Баярын хурлын үеэр улс эх орныхоо нийгмийг соён гэгээрүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, манлайлан ажилласан эрхэм уран бүтээлчид, соёл урлагийн байгууллагын ажилтан, албан хаагчдыг шагнаж урамшууллаа.
By |October 15th, 2019|Uncategorized|Comments Off on “СОЁЛ УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ-УДИРДАХУЙН ШИНЭЛЭГ ХАНДЛАГА” СУРГАЛТАНД ХАМРГАДЛАА

“МУЗЕЙН ХӨГЖИЛ-2019” ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО

  • Жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн Монголын музейн салбарын ажилтнуудын чуулга уулзалт энэ жил Улаанбаатар хотод 2019 оны 09 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд боллоо. Ерөнхий зохион байгуулагчаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, Урлагийн газар, хамтран зохион байгуулагчаар Монголын үндэсний музей, Соёлын өвийн үндэсний төв ажиллаа. Улс, орон нутгийн музейн ажилтнуудын олон улсын музейн хөгжилтэй хөл нийлүүлж, музейн ажилтнуудын мэргэжил, арга зүйн мэдлэг, туршлагаа солилцох, тэлэх, хамтын эв нэгдэл, найрсаг уур амьсгалыг бэхжүүлэх санал санаачлагын дагуу музейн арга зүйн сургалт, спортын тэмцээнийг анх 2009 онд зохион байгуулсан. Нөхөрсөг энэ арга хэмжээ өргөжин тогтмолжиж 2014 онд “Музей ба хөгжил” чуулган нэрийн дор, 2017 онд олон улсын шинж чанартай чуулганы хэмжээнд хүрсэн. Энэ жил чуулганы үйл ажиллагаанд улс, орон нутгийн музейн ажилтнуудаас гадна аймаг, нийслэлийн Боловсрол, соёл, урлагийн газрын соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн, сумдын соёлын төвийн Орон нутаг судлах танхимийн ажилтнууд, салбарын, хувийн хэвшлийн музей, галерей, хөдлөх өвийг судлах, хадгалж хамгаалах, сурталчлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, сан, төвүүдийн төлөөлөл нийт 300 гаруй хүн хамрагдаж байгаагаараа онцлог. Тус чуулганыг энэ жилээс “Музейн хөгжил” нэрийн дор зохион байгуулахаар тогтсон. “Музейн хөгжил-2019” чуулганы хүрээнд дараах ажлууд зохион байгуулагдсан. I. “Ирээдүйн музей” форумын хүрээнд: • Музейн хөгжил ба бодлого; • Музей ба нийгмийн инноваци; • Музей ба бүтээлч үйлдвэрлэл; • Ирээдүйн музей. гэсэн дөрвөн чиглэлд тухайн салбарын тэргүүлэх эрдэмтэн судлаачид, ажилтан, мэргэжилтнүүд илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийгдсэн. II. Музейн эрдэм шинжилгээний ажилтнуудад зориулсан “Музейн үзмэр, цуглуулгын судалгаа” сэдэвт сургалт Үндэсний музейн сургалтын танхимд болсон. • Музейн үзмэр, цуглуулгын судалгаа; • Музейн нэхмэл эд өлгийн зүйлийн судалгаа хийх арга зүй; • Археологийн судалгаанд орон нутгийн музейн оролцоо; • Шашны эд өлгийн зүйлд судалгаа хийх нь; • Музейн археологийн үзмэр цуглуулгад судалгаа хийх арга зүй • Үзмэрт тулгуурлан боловсролын хөтөлбөр зохиох арга зүй Музейн захирал, ажилтнууд музейн үйл ажиллагааг “work shop”сургалтын хэлбэрээр Монголын Үндэсний музей, Байгалийн түүхийн музей, Дүрслэх урлагийн музей, Чойжин ламын сүм музей зэрэг музейнүүдэд зохион байгуулагдсан. III. “Монголын орчин цагийн музейн хөгжлийн түүхээс” сэдэвтэй гэрэл зургийн үзэсгэлэн Монгол Улсад орчин цагийн музей үүсч хөгжсөний 95 жилийн ойд болон “Музейн хөгжил - 2019” музейн чуулганд зориулсан “Монголын орчин цагийн музейн хөгжлийн түүхээс” сэдэвтэй гэрэл зургийн үзэсгэлэн. V. Спортын нөхөрсөг тэмцээн “Музейн хөгжил - 2019” чуулганы нөхөрсөг спортын тэмцээн 2019 оны 09 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд Хүч спортын хорооны биеийн тамирын зааланд зохион байгуулагдаж Төв аймгийн музейн баг тамирчид идэвхтэй оролцож өрсөлдлөө. ТӨВ АЙМГИЙН МУЗЕЙ
By |September 10th, 2019|Uncategorized|Comments Off on “МУЗЕЙН ХӨГЖИЛ-2019” ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО

“ЗОЧЛОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛЖСӨН СУРГАЛТ” –НД ХАМРАГДЛАА

  • Permalink Gallery

    “ЗОЧЛОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛЖСӨН СУРГАЛТ” –НД ХАМРАГДЛАА

2019.06.26Байгаль орчин Аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын ур чадварын төвтэй хамтарсан “Зочлох үйлчилгээний төрөлжсөн сургалт”-ыг 10 мэргэжлээр Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотод зохион байгуулах төсөлт ажлын хүрээнд ирсэн сургалтын баг манай аймагт 2019 оны 06 сарын 21-25-ны өдрүүдэд ажиллаж, Аймгийн ЗДТГ, аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар амжилттай зохион байгууллаа. Тус сургалтанд музейн 4 албан хаагч Хөтөл-тайлбарлагч, Зочин хүлээн авагч, өрөөний үйлчлэгч мэргэжлээр хамрагдаж, онолын мэдлэгийг дадлага ажлаар баталсан үр дүнтэй сургалт боллоо. Манай аймагт хүрэлцэн ирж олон зүйлийг зааж сургасан сургагч багш нартаа баярлалаа. Бэлтгэсэн: ЭША Ц.Цэцэгжаргал

“СОЁЛЫН ӨВ-АРХИТЕКТУРЫН ДУРСГАЛЫГ ГАМШИГ, ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛАХ НЬ” сэдэвт зөвлөгөөнд оролцлоо

  • 2019.06.25 “СОЁЛЫН ӨВ-АРХИТЕКТУРЫН ДУРСГАЛЫГ ГАМШИГ, ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛАХ НЬ” сэдэвт зөвлөгөөн 2019 оны 6-р сарын 20-ны өдөр Монголын Уран зургийн галерейн хурлын танхимд болж, Монгол улсын барилга архитектурын дурсгалд үйл ажиллагаагаа явуулдаг Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей, Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей, Улаанбаатар хотын музей, Эрдэнэ зуу музей, Архангай аймгийн музей, Төв аймгийн музей, Хэнтий аймгийн музей, Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргаа зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцлоо. Зөвлөгөөнд БНСУ-ын Соёлын өвийн судзалгааны үндэснийхүрээлэнгийн Аюулгүй ажиллагаа, гамшгаас сэргийлэх хэлтсийн 3 мэргэжилтэн өөрийн улсын соёлын өвийг аюулгүй ажиллагаа, гамшгийн менежментийн тогтолцоо, технологи, гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх БНСУ-ын туршлага зэрэг сэвдээр илтгэл хэлэлцүүлэхээс гадна БСШУСЯ, Соёлын өвийн үндэсний төв, Ус цаг уур, орчны шинжилгээний газар, Онцгой байдлын ерөнхий газар , Монголын Урлагийн зөвлөл зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудаас Монголын соёлын өвийн хамгаалалтад баримталж буй бодлого, чиг хандлага, архитектурын дурсгалд нөлөөлж буй эрсдэлүүд, монгол оны уур амьсгалын өөрчлөлт соёлын өвд үзүүлж буй нөлөөлөл, монгол улсад соёлын өвийг гамшиг, эрсдэлээс хамгаалахад авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, гамшиг, ослын үед соёлын өвийг хамгаалах зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлж, мэдээлэл солилцлоо. Тус зөвлөгөөн нь соёлын өвийн нэг болох архитектурын дурсгалд гамшгийн эрсдэл тохилдсон үед хэрхэн бие даан болон хамтран ажиллах, бэлэн байх, урьдчилан хамгаалалт, төлөвлөлтийн талаарх мэдээллийг хүргэсэн онцлогтой сургалт, зөвлөгөөн боллоо. Бэлтгэсэн: ЭША Ц.Цэцэгжаргал
  • Permalink Gallery

    “СОЁЛЫН ӨВ-АРХИТЕКТУРЫН ДУРСГАЛЫГ ГАМШИГ, ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛАХ НЬ” сэдэвт зөвлөгөөнд оролцлоо

БАЯНЦАГААН, БАЯН-ӨНЖҮҮЛ СУМАНД “ЗӨВЛӨН ТУСЛАХ”-ААР АЖИЛЛАСАН ТУХАЙ /илтгэх хуудас /

  • 2019.05.30 Зуунмод Зорилго: Музейн үйл ажиллагааны 2019 оны төлөвлөгөөнд тусгагдсны дагуу Нийгмийн бодлогын хэлтсийн харъяа байгууллага Спортын газар, Монгол туургатан театр, Нийтийн номын сантай хамтран Баянцагаан, Баян-Өнжүүл сумдад зөвлөн туслах ажлын ажиллах удирдамжинд зааснаар 2019 оны 5 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд ажиллаа. 2019 оны 05 сарын 27, 28-ны өдрүүдэд “Музей гэж ямар байгууллага вэ?, Музей ямар үйл ажиллагаа явуулдаг байгууллага вэ?, музейн товч түүхийг болон музейн 2019 онд хийгдсэн онцлох ажил, мөн онд Баянцагаан, Баян-Өнжүүл сумын соёлын төвүүдтэй хамтран хийгдэх ажлын талаарх мэдээлэл, танилцуулагыг сумдын нийт 146 төрийн албан хаагч, иргэдэд хүргэлээ. Мөн соёлын өв, соёлын биет бус өвийн талаар бичсэн номыг үзүүлж, гарын авлагыг тарааж ажилласан. 2 сумын ОНС танхимаар орж үзмэр үзүүллэгийн хадгалалт хамгаалалт, ЕБДэвтэр болон СББӨ, хувь хүний гар дээрх бүртгэл, ТСҮХД-ын бүртгэл судалгаатай танилцлаа. Баянцагаан сум: Соёлын төвийн эрхлэгч н.Наранцэцэг 1. Орон нутаг судлах танхим нь Соёлын төвөөс хойд зүгт хуучин соёлын төвийн 2 өрөө байранд байрлаж байна. Халаалт байхгүй, нарны хэт туяанаас хамгаалсан хөшиг байхгүйн улмаас гэрэл зурагнууд нь хатаж гандсан гэмтэлтэй байгаа нь үзмэрийн хадгалалт хамгаалалтын горимыг зөрчсөн байдалтай байв. ОНС танхимаа Соёлын төвдөө оруулах боломж, цаашид танхимыг сайжруулах тал дээр яаж ажиллах талаар асуухад Соёлын төвд татан байрлуулах боломжгүй, өрөө байхгүй, энэ талаар төлөвлөсөн ажил байхгүй гэв. 2. Ерөнхий бүртгэлийн дэвтэрт 2019 оны 03 сард очиж улсын тооллого хийгдснээс хойш нэмж үзмэр бүртгэгдээгүй байна. Шонхор шувууны чихмэл хийлгэж, үзэсгэлэн гаргах бодолтой байгаа гэв. 3. СББӨ, хувь хүний гар дээрх бүртгэл, судалгааг энэ онд бүртгэгдээгүй. Соёлын үндэсний үйлдвэрлэлийн хүрээнд гар урлалын шавь сургалтыг явуулж байгаа. Мөн 06 сарын 20-ны дотор бүртгэлтэй байгаа хувь хүний гар дээрх дурсгалаар үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. 4. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт хамгаалалтыг сайжруулах ага хэмжээний хүрээнд аймгийн засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Баянцагаан сумын нутаг Эрчүүдийн адгийн хүн чулуу дурсгалыг хашаажуулах, гэрээгээр эзэнжүүлэх ажил хийгдээгүй зэрэг зөрчил дутагдлууд илрэв. Музейн арга зүйн зөвлөлөөс: - Өмнөх онуудын бүртгэл, судалгааг тухайн онд хэрэгжсэн төлөвлөгөө, тайлангийн хамт дарааллаар нь архивлах. Архивлахдаа 1. ОНС танхимын үзмэрийн бүртгэл, судалгаа, тодорхойлолт, 2. Соёлын биет бус өв болон хувь хүний гар дээрх бүртгэл, судалгаа, авч хэрэгжүүлсэн ажлын тайлан, 3. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт, бүртгэл, судалгаа, хадгалалт хамгаалалтыг сайжруулах тал дээр авч хэрэгжүүлсэн ажлын тайлан гэсэн 3 хэсэгт хуваан архивлах. - Орон нутаг судлах музейг соёлын төвдөө татах боломжгүй бол эхний ээлжинд бараан өнгийн хөшиг татах хэрэгтэй. Музейн үзмэр, гэрэл зургуудад нарны хэт ягаан туяа тусаж гэрэл зурагний өнгийг гандааж, бүдгэрүүлж байна. 2019 оны хаврын тооллогоор очиход үзмэрийн ерөнхий бүртгэлийн дэвтэрт шинээр үзмэр авсан тэмдэглэл дутуу, үзмрэ авсан эрхлэгчийн тушаал гараагүй байсан тэр хэвэндээ байна. Иймд үзмэрийн ЕБД-т бүрэн бичиглэх, тушаалаа боловсруулан гаргаж батлах хэрэгтэй. Шонхор шувууны чихмэлээр үзэсгэлэн гаргаж болно. Чихмэлийг мэргэжлийн байгууллагатай хамтран хийх хэрэгтэй. Үзмэр авахдаа ямар үзэсгэлэн дэглэх вэ гэдгийг бодолцон, судалгаа хийж хууль дүрмийн дагуу авах хэрэгтэй. - СББӨ-ийг өвлөн уламжлагч иргэдийн судалгааг тогтмол баяжуулж, шилжилт хөдөлгөөний бүртгэлийг дахин нягтлах, 541 дүгээр маягтын дагуу бөглөсөн судалгааны хуулбарыг музейд ирүүлэх - Жил бүрийн Соёлын төвийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөнд ОНСТанхимтай холбогдолтой хэрэгжүүлэх арга хэмжээний үр дүнг тооцож ажиллах, хэрэгжүүлсэн ажлын талаарх илтгэх хуудас, тайлан мэдээг музейд ирүүлж байх, - Хувь хүний гар дээрх дурсгалын судалгааг дахиж нягтлах, нэмэж баяжуулах арга хэмжээ авч ажиллах - ОНСТ-ын үзмэрийн хадгалалт хамгаалалтад онцгой анхаарч ажиллахыг СТЭрхлэгч н.Наранцэцэг танилцуулж, музейн МАЗЗ-өөс заавар зөвлөгөөг биеэр болон цахим хэлбэрээр авч хамтран ажиллах талаар арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Баян-Өнжүүл сум: Орон нутаг судлах музейн ажилтан Ө.Ариун-Уянга 1. Баян-Өнжүүл сумын Соёлын төв нь эрхлэгч, номын санч байхгүй. Төсөв зарцуулах эрх байхгүй. Соёл урлаг, олон нийтийн ажил нь явагддаг байна. Орон нутаг судлах танхим нь Соёлын төвийн нэг өрөөнд зориудаар гаргасан 1 өрөөнд үзүүллэгийг өрж эмх замбараагүй 2 урт ширээн дээр өрөөстэй байв. Үзмэрийн хорго сав байхгүй, орон нутаг судлах танхимын үйл ажиллагааг явуулах боломжгүй, тохижилт хийгдээгүй зэрэг нь үзмэрийн хадгалалт хамгаалалтын горимыг зөрчсөн байдалтай байв. 2. Өмнөх онуудын бүртгэл, судалгааг архивлаагүй байна. 3. Эрхлэгчийн үзмэр авсан 2018 оны тушаал байхгүй. ЕБДэвтэрт эмх цэгцгүй том жижиг, мурий бичигдсэн, бал солисон, дэвтэрийг нутагласан байна. Үзмэрийн тодорхойлолтыг хэрхэн бичиж, бүртгэх, ерөнхий бүртгэлийн дэвтэрт хөтлөх талаар арга зүйн зааварчилгаа өгөв. 4. СББӨ-ийн бүртгэл нэмэлтээр бүртгэгдээгүй. 5. Хувь хүний гар дээрх дурсгалын бүртгэл дээр 2 дурсгалын бүртгэлтэй. 1. Ч.Ариунболд “Оргодол арслангийн өмсөж хэрэглэж байсан бөхийн зодог шуудаг” өвлөгдөж ирсэн. 2. н.Банзрагч шашны хөгжмийн зэмсэг “Дун” 6. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт, хамгаалалтыг сайжруулах ажил дээр хэрэгжүүлсэн ажил байхгүй. Музейн арга зүйн зөвлөлөөс: - Өмнөх онуудын бүртгэл, судалгааг тухайн онд хэрэгжсэн төлөвлөгөө, тайлангийн хамт дарааллаар нь архивлах. Архивлахдаа 1. ОНС танхимын үзмэрийн бүртгэл, судалгаа, тодорхойлолт, 2. Соёлын биет бус өв болон хувь хүний гар дээрх бүртгэл, судалгаа, авч хэрэгжүүлсэн ажлын тайлан, 3. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт, бүртгэл, судалгаа, хадгалалт хамгаалалтыг сайжруулах тал дээр авч хэрэгжүүлсэн ажлын тайлан гэсэн 3 хэсэгт хуваан архивлах. - Соёлын төвийн эрхлэгч, төсөв зарцуулах боломжгүй ч энэ байгаа, бүртгэлтэй байгаа үзмэрээ зориулалтын витринд хийж дэглэх. Мөн ОНСТанхимын үйл ажиллагааг тогтмолжуулах төлөвлөгөө гаргаж, төсвийн судалгааг хийн, төсөл боловсруулан сумын удирдлагуудад танилцуулан шийдвэрлүүлэх хэрэгтэй. 2018 онд авсан үзмэрт эрлэгч байхгүй учир тушаал гарах боломжгүй тул байгаа хөгжмийн багш, үйлчлэгч, нийгмийн ажилтан нарын байлцуулан хурал хийж, хурлийн тэмдэглэл хөтлөн баримтжуулах хэрэгтэй. - Жил бүрийн Соёлын төвийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөнд ОНСТанхимтай холбогдолтой хэрэгжүүлэх арга хэмжээний үр дүнг тооцож ажиллах, хэрэгжүүлсэн ажлын талаарх илтгэх хуудас, тайлан мэдээг музейд ирүүлж байх, - СББӨ-ийг өвлөн уламжлагч иргэдийн судалгааг тогтмол баяжуулж, шилжилт хөдөлгөөний бүртгэлийг дахин нягтлах, 541 дүгээр маягтын дагуу бөглөсөн судалгааны хуулбарыг музейд ирүүлэх - Хувь хүний гар дээрх дурсгалын судалгааг дахиж нягтлах, нэмэж баяжуулах арга хэмжээ авч ажиллахыг ОНСТанхимын ажилтан Ө.Ариун-Уянгад танилцуулж, музейн МАЗЗ-өөс заавар зөвлөгөөг биеэр болон цахим хэлбэрээр авч хамтран ажиллах талаар арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Мөн 2 сумдад Үзмэр цуглуулгын бодлогодоо өөрийн орон нутгийн давуу талыг судалж, цуглуулга хийх, үүнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг татан оролцуулж ажиллах хөтөлбөр төлөвлөгөө гаргаж ажиллах талаар арга зүйн зааварчилгааг өгч цаашид хамтран ажиллахыг зөвлөв. Тайлан бичсэн: Эрдэм шинжилгээний ажилтан Ц.Цэцэгжаргал
  • Permalink Gallery

    БАЯНЦАГААН, БАЯН-ӨНЖҮҮЛ СУМАНД “ЗӨВЛӨН ТУСЛАХ”-ААР АЖИЛЛАСАН ТУХАЙ /илтгэх хуудас /

ЗҮҮНДЭЛГЭР БАГИЙН НИЙГМИЙН САЛБАРЫН БАЙГУУЛЛАГЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР”-Т ОРОЛЦСОН ТУХАЙ ТАЙЛАН

  • 2019.06.10 Нийгмийн салбарын байгууллагууд 2019 оны 06-р сарын 07-ны өдөр Зүүндэлгэр багийн “Нээлттэй хаалганы өдөр”-ийг батлагдсан төлөвлөгөөний дагуу өөрийн байгууллагыг сурталчлах ажлыг зохион байгуулалж оролцлоо. Үүнд: 1. Байгууллагын танилцуулга, үйл ажиллагааны чиглэлээр PP хэлбэрэээр танилцуулга хийж үзүүлсэн. 2. “Төв аймгийн музейн танилцуулга”, “Соёлын биет бус өвөөсөө суралцъя”, “Халх монголын ар утай Манзуширлын хийд”, “Музейн 2018 онд хийсэн онцлох ажлаас” зэрэг 30 гаруй сурталчилгааны гарын авлага материалыг тараасан. 3. БСШУ-ны сайдын 541 тушаалын хавсралт МУ-ын Соёлын биет бус өв, түүний өвлөн уламжлагчийн бүртгэлээр 4-р багийн 2 иргэнийг, МУ-ын Соёлын өвийн бүртгэлээр 1-р багийн иргэний Өвгөн ноён Пүрэвжавын болон 4-р байгийн иргэний хувь хүний гар дээрхи хөдлөх дурсгалын бүртгэлийг хийсэн. 4. Музейгээс эрхлэн гаргасан “Төв нутгийн соёлын өвөөс” 1 ширхэг номыг худалдсан. 5. Зүүндэлгэр багийн иргэдийн дунд Та соёлын өвийн талаарх саналаа бидэнтэй хуваалцана уу санал асуулгыг 19 хүнээс, Та өөрийн орон нутаг дахь музейн үйлчилгээний талаар саналаа хуваалцана уу санал асуулгыг 17 хүнээс тус тус авсан.
  • Permalink Gallery

    ЗҮҮНДЭЛГЭР БАГИЙН НИЙГМИЙН САЛБАРЫН БАЙГУУЛЛАГЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР”-Т ОРОЛЦСОН ТУХАЙ ТАЙЛАН

Нийгмийн салбар харьяа байгууллага Зүүндэлгэр 4-р багт “Нээлттэй хаалганы өдөрлөг”
indoxploit shell hacklink panel evden eve nakliyat paykasa hacklink satış php shell download evden eve nakliyat hacklink satış Google
evden eve nakliyat İstanbul evden eve nakliyat nakliyat Google