Тайлан мэдээ

“ДӨРВӨН БЭРХ” ТАНИН МЭДЭХҮЙН НЭВТРҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  • Permalink Gallery

    “ДӨРВӨН БЭРХ” ТАНИН МЭДЭХҮЙН НЭВТРҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Төв аймгийн музейгээс санаачлан жил бүрийн цагаан сарын баярыг тохиолдуулан “Дөрвөн бэрх” танин мэдэхүйн цэнгээнт нэвтрүүлгийг Зуунмод сумын “Номт” 1-р баг, Зуунмод сумын ахмад ажилтны зөвлөх үйлчилгээний боловсролын багийн хамтран  “Номт” 1-р багийн иргэдийн дунд 2019 оны 01 сарын 30-ны өдөр музейн үзэсгэлэнгийн танхимд амжилттай зохион байгуулж, зураг авалтыг аймгийн “ТӨВ” телевиз хийлээ. (more…)

Улсын хөдлөх дурсгалын тооллогын сургалтанд хамрагдлаа

  • Permalink Gallery

    Улсын хөдлөх дурсгалын тооллогын сургалтанд хамрагдлаа

Засгийн газрын 2018 оны 184 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралт “Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллого хийх тухай журам” -ын 2.7.1 дэх заалтын хэрэгжилтийг хангах хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас зохион байгуулсан Улаанбаатар хотын бүсчилсэн сургалт 2018 оны 11 сарын 30-ны өдөр Үндэсний төв музейн сургалтын танхимд боллоо. Сургалтанд аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн Соёл хариуцсан мэргэжилтэн Б.Тунгалаг, МХГ-ын Соёлын байцаагч Ц.Нарантуяа, Аймгийн музейн захирал Б.Сүхбаатар, арга зүйч Э.Оюун, Сан хөмрөгийн эрхлэгч Т.Алтантөгс, БМС Г.Дагмидмаа, ЭША Ц.Цэцэгжаргал нар хамрагдлаа. Сургалтаар хөдлөх дурсгалыг RCH программтай давхар хэрхэн тоолох, гэрэл зургийг авч программд хэрхэн суулгах, мөн тооллогын бэлтгэл ажлыг сайн ханган тооллогоо даруйхан эхлэхийг зөвлөсөн юм.

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДРИЙГ “СҮМБЭР” СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018.05.17 Аймгийн музейн үйл ажиллаганы төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2018 оны 10 сарын 25-ны өдөр Нийгмийн бодлогын хэлтсийн харъяа байгууллага буюу Нийтийн номын сан, Монгол туургатан театр,  аймгийн Музей хамтран “Сүмбэр” суманд “Нээлттэй хаалганы өдөр” –ийг зохион байгуулж ажиллалаа. (more…)

ТӨВ АЙМАГ ДАХЬ УГСААТНЫ БҮЛГИЙН ТАРХАЛТ, СОЁЛЫН ОНЦЛОГЫГ ТОДРУУЛАХ СУДАЛГААГ БАТСҮМБЭР, БАЯНЧАНДМАНЬ, БОРНУУР, ЖАРГАЛАНТ, ЦЭЭЛ СУМДАД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

  • Permalink Gallery

    ТӨВ АЙМАГ ДАХЬ УГСААТНЫ БҮЛГИЙН ТАРХАЛТ, СОЁЛЫН ОНЦЛОГЫГ ТОДРУУЛАХ СУДАЛГААГ БАТСҮМБЭР, БАЯНЧАНДМАНЬ, БОРНУУР, ЖАРГАЛАНТ, ЦЭЭЛ СУМДАД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

Аймгийн музейн үйл ажиллагааны 2018 оны төлөвлөгөөнд тусгагдсны дагуу Батсүмбэр, Баянчандмань, Борнуур, Жаргалант, Цээл сумдад угсаатны бүлгийн тархалт, угсаа гарал, шилжилт хөдөлгөөн, соёлын онцлогыг судлах судлагааны ажлын ажиллах удирдамжинд зааснаар 2018 оны 10 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд БМСанч Г.Дагмидмаа, ЭШАжилтан Ц.Цэцэгжаргал нар ажлаад ирлээ.   (more…)

ТӨВ АЙМГИЙН БОРНУУР СУМАНД “ЗӨВЛӨН ТУСЛАХ” АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  • Permalink Gallery

    ТӨВ АЙМГИЙН БОРНУУР СУМАНД “ЗӨВЛӨН ТУСЛАХ” АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018.10.22 Төв аймгийн музейн Эрдэм шинжилгээний ажилтан, Бүртгэл мэдээлийн санч нар Төв аймгийн музейгээс Борнуур суманд “Зөвлөн туслах” ажлыг зохион байгуулах тухай удирдамжийн дагуу 2018 оны 10 сарын 19 өдөр зөвлөн туслах ажлыг хийлээ. (more…)

АЙМГИЙН ШИНЭ ТЕАТРЫН НЭЭЛТЭНД ЗОРИУЛЖ “ҮҮСЭЛ, ХӨГЖИЛ” –ИЙГ ХАРУУЛСАН ҮЗЭСГЭЛЭНГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  • Permalink Gallery

    АЙМГИЙН ШИНЭ ТЕАТРЫН НЭЭЛТЭНД ЗОРИУЛЖ “ҮҮСЭЛ, ХӨГЖИЛ” –ИЙГ ХАРУУЛСАН ҮЗЭСГЭЛЭНГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Төрийн хошой шагналт, ардын жүжигчин Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит “Монгол туургатан” театрын шинэ байрны нээлт намрын сүүл сарын Шинийн 6-ны цагаан луу өдөр буюу 10 сарын 15-нд боллоо. Аймгийн Музейгээс шинэ байрны нээлтэнд зориулж 2018 оны 10 сарын 15-17-ны өдрүүдэд Театрын үүсэл, хөгжил, театраас төрөн гарсан Монгол улсын Гавьяат нарыг мөхжүүлэх зорилгоор гэрэл зургийн болон холбогдох  эд зүйлсээр үзэсгэлэн гаргаж нээлтийн үйл ажиллагаанд ирсэн зочид төлөөлөгчид, ард иргэдэд тайлбар хийж  ажиллаа. (more…)

ТӨВ АЙМГИЙН АРХУСТ, БАЯНДЭЛГЭР СУМДЫН АРХЕОЛОГИЙН ДУРСГАЛЫН ТОНОН СҮЙТГЭСЭН БАЙДЛЫГ ШАЛГАН ДҮГНЭЛТ ГАРГАСАН АЖЛЫН ТАЙЛАН

  • Permalink Gallery

    ТӨВ АЙМГИЙН АРХУСТ, БАЯНДЭЛГЭР СУМДЫН АРХЕОЛОГИЙН ДУРСГАЛЫН ТОНОН СҮЙТГЭСЭН БАЙДЛЫГ ШАЛГАН ДҮГНЭЛТ ГАРГАСАН АЖЛЫН ТАЙЛАН

Монгол улсад сүүлийн жилүүдэд эртний булш, хиргисүүр тонон сүйтгэх явдал газар авч байгаа хэдий ч Монгол улсын холбогдох хууль журмын дагуу буруутай этгээдэд хариуцлага тооцсон тохиолдол тун цөөн байна. Манай улсын хууль эрх зүйн орчинд Соёлын өвийг хамгаалах, хадгалах, түүний эсрэг үйлдсэн гэмт хэргийг хянан шийтгэх талаар тодорхой заалтууд байдаг билээ. Үүнд: (more…)

МУЗЕЙН ЗАРИМ СОЁЛЫН ӨВД 3D БҮРТГЭН БАРИМТЖУУЛАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

  • Permalink Gallery

    МУЗЕЙН ЗАРИМ СОЁЛЫН ӨВД 3D БҮРТГЭН БАРИМТЖУУЛАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

Төв аймгийн музейн зарим соёлын өвийг 3D скайнер ашиглан бүртгэн баримтжуулах, архивлах ажлыг Соёлын өвийн үндэсний төвтэй хамтран хийж байна. 2018 оны 09 сарын 07-08-ний өдрүүдэд Соёлын өвийн үндэсний төвийн мэргэжилтнүүд ирж скайн, хэмжилт хийж ажиллаа. (more…)

“СОЁЛ, УРЛАГИЙН АЖИЛТНЫ ӨДӨР” –ИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

  • Permalink Gallery

    “СОЁЛ, УРЛАГИЙН АЖИЛТНЫ ӨДӨР” –ИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Монгол улс нь соёл урлагийн ажилтны өдрийг 1993 оноос хойш тэмдгэлэн өнгөрүүлэх болсноос хойш 25 дах жилдээ тэмдэглэж байна.    Төв аймаг нь Монгол Улсын засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоолоор батлагдсан “Түүхэн үйл явцын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам” –ын 4.1.27 дугаар заалтын дагуу жил бүрийн 9 дүгээр сарын хоёр дахь долоо хоногийн амралтын  өдөр “Соёл урлагийн ажилтны өдөр” –ийг хүндэтгэн тэмдэглэсээр ирсэн. (more…)

АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРААС СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  • Permalink Gallery

    АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРААС СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018 оны 09 сарын 19-нд Төв аймгийн Цагдаагийн газрын Хэв журам хариуцсан ахлах байцаагч, хошууч А.Учрахбаяр “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх”, Зөрчлийн тухай хууль” болон Цахим гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааны нэг “UNFREIND” аянд нэгдлээ. (more…)
indoxploit shell hacklink panel evden eve nakliyat paykasa hacklink satış php shell download evden eve nakliyat hacklink satış Google
evden eve nakliyat İstanbul evden eve nakliyat nakliyat Google