Цаг үеийн мэдээ

“ДӨРВӨН БЭРХ” ТАНИН МЭДЭХҮЙН НЭВТРҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  • Permalink Gallery

    “ДӨРВӨН БЭРХ” ТАНИН МЭДЭХҮЙН НЭВТРҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Төв аймгийн музейгээс санаачлан жил бүрийн цагаан сарын баярыг тохиолдуулан “Дөрвөн бэрх” танин мэдэхүйн цэнгээнт нэвтрүүлгийг Зуунмод сумын “Номт” 1-р баг, Зуунмод сумын ахмад ажилтны зөвлөх үйлчилгээний боловсролын багийн хамтран  “Номт” 1-р багийн иргэдийн дунд 2019 оны 01 сарын 30-ны өдөр музейн үзэсгэлэнгийн танхимд амжилттай зохион байгуулж, зураг авалтыг аймгийн “ТӨВ” телевиз хийлээ. (more…)

Түүх, соёлын хөдлөх дурсгалын улсын үзлэг тооллого явагдаж байна

  • Permalink Gallery

    Түүх, соёлын хөдлөх дурсгалын улсын үзлэг тооллого явагдаж байна

БСШУСЯамны сайдын тушаал болон аймгийн ЗД-ын захирамжаар батлагдсан ажлын хэсэг “Төрийн болон орон нутгийн өмчийн түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого явагдаж байна. 2019 оны 01 дүгээр сарын 28-ны байдлаар 2103 дэсийн 3762 ширхэг дурсгалыг тоолж, тооллогын явц 72.05% -тай явагдаж байна. Сумдын орон нутаг судлах танхимыг 5 чиглэл маршрутаар 02-р сарын 18-наас эхлэн тоолохоор төлөвлөж байна. АЙМГИЙН МУЗЕЙ  

Улсын хөдлөх дурсгалын тооллогын сургалтанд хамрагдлаа

  • Permalink Gallery

    Улсын хөдлөх дурсгалын тооллогын сургалтанд хамрагдлаа

Засгийн газрын 2018 оны 184 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралт “Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллого хийх тухай журам” -ын 2.7.1 дэх заалтын хэрэгжилтийг хангах хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас зохион байгуулсан Улаанбаатар хотын бүсчилсэн сургалт 2018 оны 11 сарын 30-ны өдөр Үндэсний төв музейн сургалтын танхимд боллоо. Сургалтанд аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн Соёл хариуцсан мэргэжилтэн Б.Тунгалаг, МХГ-ын Соёлын байцаагч Ц.Нарантуяа, Аймгийн музейн захирал Б.Сүхбаатар, арга зүйч Э.Оюун, Сан хөмрөгийн эрхлэгч Т.Алтантөгс, БМС Г.Дагмидмаа, ЭША Ц.Цэцэгжаргал нар хамрагдлаа. Сургалтаар хөдлөх дурсгалыг RCH программтай давхар хэрхэн тоолох, гэрэл зургийг авч программд хэрхэн суулгах, мөн тооллогын бэлтгэл ажлыг сайн ханган тооллогоо даруйхан эхлэхийг зөвлөсөн юм.

“Эрдэм шинжилгээний бага хуралд” оролцлоо

  • Permalink Gallery

    “Эрдэм шинжилгээний бага хуралд” оролцлоо

Үлэг гүрвэлийн төв музей байгуулагдсаны 5 жилийн ойн хүрээнд 2018 оны 11-р сарын 21-ны өдөр “Эрдэм шинжилгээний бага хурал”-ыг аймаг, нийслэлийн музейн эрдэм шинжилгээний ажилчдын дунд зохион байгуулагдаж, тус хуралд Богд Хааны ордон музей, Дорноговь аймгийн музей, Төв аймгийн музей, Говьсүмбэр аймгийн музейн эрдэм шинжилгээний ажилчид оролцлоо. Тус хуралд Төв аймгийн музейн эрдэм шинжилгээний ажилтан “Төв аймаг дахь угсаатны бүлгийн тархалт, тэдний өв соёлоос” сэдэвээр илтгэл тавьж 2-р байр эзэлж, үнэ бүхий зүйлээр шагнууллаа. Н.Жавзмаа захиралтай Үлэг гүрвэлийн музейн хамт олондоо эрдэм судлалын ажилд нь өндөр амжилтыг хүсье.

ТӨВ АЙМАГ ДАХЬ УГСААТНЫ БҮЛГИЙН ТАРХАЛТ, СОЁЛЫН ОНЦЛОГЫГ ТОДРУУЛАХ СУДАЛГААГ БАТСҮМБЭР, БАЯНЧАНДМАНЬ, БОРНУУР, ЖАРГАЛАНТ, ЦЭЭЛ СУМДАД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

  • Permalink Gallery

    ТӨВ АЙМАГ ДАХЬ УГСААТНЫ БҮЛГИЙН ТАРХАЛТ, СОЁЛЫН ОНЦЛОГЫГ ТОДРУУЛАХ СУДАЛГААГ БАТСҮМБЭР, БАЯНЧАНДМАНЬ, БОРНУУР, ЖАРГАЛАНТ, ЦЭЭЛ СУМДАД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

Аймгийн музейн үйл ажиллагааны 2018 оны төлөвлөгөөнд тусгагдсны дагуу Батсүмбэр, Баянчандмань, Борнуур, Жаргалант, Цээл сумдад угсаатны бүлгийн тархалт, угсаа гарал, шилжилт хөдөлгөөн, соёлын онцлогыг судлах судлагааны ажлын ажиллах удирдамжинд зааснаар 2018 оны 10 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд БМСанч Г.Дагмидмаа, ЭШАжилтан Ц.Цэцэгжаргал нар ажлаад ирлээ.   (more…)

МУЗЕЙН АЛБАН ХААГЧИД ГОЛЫН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД МОД ТАРИЛАА

  • Permalink Gallery

    МУЗЕЙН АЛБАН ХААГЧИД ГОЛЫН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД МОД ТАРИЛАА

Аймгийн Засаг даргын тамгын газрын 2018 оны 10 сарын 03-ны өдрийн № 02/1848 албан тоотын “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” –ийг зохион байгуулах ажлын хүрээнд аймгийн Музейн ажилтан албан хаагчид Зуунмод голын дэргэдэх цэцэрлэгт хүрээлэнд 3 ширхэг шинэс мод тариж, усаллаа. Мөн байгууллагын өмнөх цэцэрлэгийн талбайд 2 ширхэг суулгац тарилаа. (more…)

АЙМГИЙН ШИНЭ ТЕАТРЫН НЭЭЛТЭНД ЗОРИУЛЖ “ҮҮСЭЛ, ХӨГЖИЛ” –ИЙГ ХАРУУЛСАН ҮЗЭСГЭЛЭНГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  • Permalink Gallery

    АЙМГИЙН ШИНЭ ТЕАТРЫН НЭЭЛТЭНД ЗОРИУЛЖ “ҮҮСЭЛ, ХӨГЖИЛ” –ИЙГ ХАРУУЛСАН ҮЗЭСГЭЛЭНГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Төрийн хошой шагналт, ардын жүжигчин Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит “Монгол туургатан” театрын шинэ байрны нээлт намрын сүүл сарын Шинийн 6-ны цагаан луу өдөр буюу 10 сарын 15-нд боллоо. Аймгийн Музейгээс шинэ байрны нээлтэнд зориулж 2018 оны 10 сарын 15-17-ны өдрүүдэд Театрын үүсэл, хөгжил, театраас төрөн гарсан Монгол улсын Гавьяат нарыг мөхжүүлэх зорилгоор гэрэл зургийн болон холбогдох  эд зүйлсээр үзэсгэлэн гаргаж нээлтийн үйл ажиллагаанд ирсэн зочид төлөөлөгчид, ард иргэдэд тайлбар хийж  ажиллаа. (more…)

“СОЁЛ, УРЛАГИЙН АЖИЛТНЫ ӨДӨР” –ИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

  • Permalink Gallery

    “СОЁЛ, УРЛАГИЙН АЖИЛТНЫ ӨДӨР” –ИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Монгол улс нь соёл урлагийн ажилтны өдрийг 1993 оноос хойш тэмдгэлэн өнгөрүүлэх болсноос хойш 25 дах жилдээ тэмдэглэж байна.    Төв аймаг нь Монгол Улсын засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоолоор батлагдсан “Түүхэн үйл явцын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам” –ын 4.1.27 дугаар заалтын дагуу жил бүрийн 9 дүгээр сарын хоёр дахь долоо хоногийн амралтын  өдөр “Соёл урлагийн ажилтны өдөр” –ийг хүндэтгэн тэмдэглэсээр ирсэн. (more…)

ЗУУНМОД СУМЫН ЗҮҮНДЭЛГЭР 4-Р БАГТ “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  • Permalink Gallery

    ЗУУНМОД СУМЫН ЗҮҮНДЭЛГЭР 4-Р БАГТ “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монголын соёл урлагийн ажилтны өдрийг тохиолдуулан 2018 оны 09 сарын 12-ны өдөр Монгол туургатан театртай хамтран соёл, урлагийн үйлчилгээг Зуунмод сумын алслагдсан баг болох Зүүндэлгэр  4-р багт зохион байгуулж, музейн сан хөмргөөс Манзушир гэрэл зургийн болон шашны эд зүйлсээр үзэсгэлэн дэглэн  62 хүүхэд 85 иргэдэд хүрч үйлчиллээ. (more…)

ЧИХЭРТИЙН ЗОО ДАХЬ ДУРСГАЛТАЙ ТАНИЛЦАХ АЯЛАЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Төв аймгийн залуус” ТББ, аймгийн БОАЖГ, аймгийн музейгээс “Гайхамшигийн эрэлд” уриан дор    “Үүргэвчтэй аялал-2018” –ыг Баянцагаан сумын нутаг Чихэртийн зоо, Шоохойн хонгил, Өлзийт нуур гэсэн чиглэлээр 2018.08.19-ний өдөр амжилттай зохион байгуулсан. (more…)
evden eve nakliyat wso shell Indoxploit shell hacklink satış hacklink al Ankara Escort izmir escort Ankara Escort şirinevler escort ataşehir escort beylikdüzü escort Bahçeşehir Escort fethiyecicek.com OverTurs hacklink Ankara escort Çankaya escort Bahçeşehir escort istanbul escort istanbul escort
indoxploit shell hacklink panel evden eve nakliyat paykasa hacklink satış php shell download evden eve nakliyat hacklink satış Google
evden eve nakliyat İstanbul evden eve nakliyat nakliyat Google