Uncategorized

“ЗОЧЛОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛЖСӨН СУРГАЛТ” –НД ХАМРАГДЛАА

  • Permalink Gallery

    “ЗОЧЛОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛЖСӨН СУРГАЛТ” –НД ХАМРАГДЛАА

2019.06.26Байгаль орчин Аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын ур чадварын төвтэй хамтарсан “Зочлох үйлчилгээний төрөлжсөн сургалт”-ыг 10 мэргэжлээр Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотод зохион байгуулах төсөлт ажлын хүрээнд ирсэн сургалтын баг манай аймагт 2019 оны 06 сарын 21-25-ны өдрүүдэд ажиллаж, Аймгийн ЗДТГ, аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар амжилттай зохион байгууллаа. Тус сургалтанд музейн 4 албан хаагч Хөтөл-тайлбарлагч, Зочин хүлээн авагч, өрөөний үйлчлэгч мэргэжлээр хамрагдаж, онолын мэдлэгийг дадлага ажлаар баталсан үр дүнтэй сургалт боллоо. Манай аймагт хүрэлцэн ирж олон зүйлийг зааж сургасан сургагч багш нартаа баярлалаа. Бэлтгэсэн: ЭША Ц.Цэцэгжаргал

“СОЁЛЫН ӨВ-АРХИТЕКТУРЫН ДУРСГАЛЫГ ГАМШИГ, ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛАХ НЬ” сэдэвт зөвлөгөөнд оролцлоо

  • 2019.06.25 “СОЁЛЫН ӨВ-АРХИТЕКТУРЫН ДУРСГАЛЫГ ГАМШИГ, ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛАХ НЬ” сэдэвт зөвлөгөөн 2019 оны 6-р сарын 20-ны өдөр Монголын Уран зургийн галерейн хурлын танхимд болж, Монгол улсын барилга архитектурын дурсгалд үйл ажиллагаагаа явуулдаг Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей, Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей, Улаанбаатар хотын музей, Эрдэнэ зуу музей, Архангай аймгийн музей, Төв аймгийн музей, Хэнтий аймгийн музей, Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргаа зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцлоо. Зөвлөгөөнд БНСУ-ын Соёлын өвийн судзалгааны үндэснийхүрээлэнгийн Аюулгүй ажиллагаа, гамшгаас сэргийлэх хэлтсийн 3 мэргэжилтэн өөрийн улсын соёлын өвийг аюулгүй ажиллагаа, гамшгийн менежментийн тогтолцоо, технологи, гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх БНСУ-ын туршлага зэрэг сэвдээр илтгэл хэлэлцүүлэхээс гадна БСШУСЯ, Соёлын өвийн үндэсний төв, Ус цаг уур, орчны шинжилгээний газар, Онцгой байдлын ерөнхий газар , Монголын Урлагийн зөвлөл зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудаас Монголын соёлын өвийн хамгаалалтад баримталж буй бодлого, чиг хандлага, архитектурын дурсгалд нөлөөлж буй эрсдэлүүд, монгол оны уур амьсгалын өөрчлөлт соёлын өвд үзүүлж буй нөлөөлөл, монгол улсад соёлын өвийг гамшиг, эрсдэлээс хамгаалахад авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, гамшиг, ослын үед соёлын өвийг хамгаалах зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлж, мэдээлэл солилцлоо. Тус зөвлөгөөн нь соёлын өвийн нэг болох архитектурын дурсгалд гамшгийн эрсдэл тохилдсон үед хэрхэн бие даан болон хамтран ажиллах, бэлэн байх, урьдчилан хамгаалалт, төлөвлөлтийн талаарх мэдээллийг хүргэсэн онцлогтой сургалт, зөвлөгөөн боллоо. Бэлтгэсэн: ЭША Ц.Цэцэгжаргал
  • Permalink Gallery

    “СОЁЛЫН ӨВ-АРХИТЕКТУРЫН ДУРСГАЛЫГ ГАМШИГ, ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛАХ НЬ” сэдэвт зөвлөгөөнд оролцлоо

БАЯНЦАГААН, БАЯН-ӨНЖҮҮЛ СУМАНД “ЗӨВЛӨН ТУСЛАХ”-ААР АЖИЛЛАСАН ТУХАЙ /илтгэх хуудас /

  • 2019.05.30 Зуунмод Зорилго: Музейн үйл ажиллагааны 2019 оны төлөвлөгөөнд тусгагдсны дагуу Нийгмийн бодлогын хэлтсийн харъяа байгууллага Спортын газар, Монгол туургатан театр, Нийтийн номын сантай хамтран Баянцагаан, Баян-Өнжүүл сумдад зөвлөн туслах ажлын ажиллах удирдамжинд зааснаар 2019 оны 5 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд ажиллаа. 2019 оны 05 сарын 27, 28-ны өдрүүдэд “Музей гэж ямар байгууллага вэ?, Музей ямар үйл ажиллагаа явуулдаг байгууллага вэ?, музейн товч түүхийг болон музейн 2019 онд хийгдсэн онцлох ажил, мөн онд Баянцагаан, Баян-Өнжүүл сумын соёлын төвүүдтэй хамтран хийгдэх ажлын талаарх мэдээлэл, танилцуулагыг сумдын нийт 146 төрийн албан хаагч, иргэдэд хүргэлээ. Мөн соёлын өв, соёлын биет бус өвийн талаар бичсэн номыг үзүүлж, гарын авлагыг тарааж ажилласан. 2 сумын ОНС танхимаар орж үзмэр үзүүллэгийн хадгалалт хамгаалалт, ЕБДэвтэр болон СББӨ, хувь хүний гар дээрх бүртгэл, ТСҮХД-ын бүртгэл судалгаатай танилцлаа. Баянцагаан сум: Соёлын төвийн эрхлэгч н.Наранцэцэг 1. Орон нутаг судлах танхим нь Соёлын төвөөс хойд зүгт хуучин соёлын төвийн 2 өрөө байранд байрлаж байна. Халаалт байхгүй, нарны хэт туяанаас хамгаалсан хөшиг байхгүйн улмаас гэрэл зурагнууд нь хатаж гандсан гэмтэлтэй байгаа нь үзмэрийн хадгалалт хамгаалалтын горимыг зөрчсөн байдалтай байв. ОНС танхимаа Соёлын төвдөө оруулах боломж, цаашид танхимыг сайжруулах тал дээр яаж ажиллах талаар асуухад Соёлын төвд татан байрлуулах боломжгүй, өрөө байхгүй, энэ талаар төлөвлөсөн ажил байхгүй гэв. 2. Ерөнхий бүртгэлийн дэвтэрт 2019 оны 03 сард очиж улсын тооллого хийгдснээс хойш нэмж үзмэр бүртгэгдээгүй байна. Шонхор шувууны чихмэл хийлгэж, үзэсгэлэн гаргах бодолтой байгаа гэв. 3. СББӨ, хувь хүний гар дээрх бүртгэл, судалгааг энэ онд бүртгэгдээгүй. Соёлын үндэсний үйлдвэрлэлийн хүрээнд гар урлалын шавь сургалтыг явуулж байгаа. Мөн 06 сарын 20-ны дотор бүртгэлтэй байгаа хувь хүний гар дээрх дурсгалаар үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. 4. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт хамгаалалтыг сайжруулах ага хэмжээний хүрээнд аймгийн засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Баянцагаан сумын нутаг Эрчүүдийн адгийн хүн чулуу дурсгалыг хашаажуулах, гэрээгээр эзэнжүүлэх ажил хийгдээгүй зэрэг зөрчил дутагдлууд илрэв. Музейн арга зүйн зөвлөлөөс: - Өмнөх онуудын бүртгэл, судалгааг тухайн онд хэрэгжсэн төлөвлөгөө, тайлангийн хамт дарааллаар нь архивлах. Архивлахдаа 1. ОНС танхимын үзмэрийн бүртгэл, судалгаа, тодорхойлолт, 2. Соёлын биет бус өв болон хувь хүний гар дээрх бүртгэл, судалгаа, авч хэрэгжүүлсэн ажлын тайлан, 3. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт, бүртгэл, судалгаа, хадгалалт хамгаалалтыг сайжруулах тал дээр авч хэрэгжүүлсэн ажлын тайлан гэсэн 3 хэсэгт хуваан архивлах. - Орон нутаг судлах музейг соёлын төвдөө татах боломжгүй бол эхний ээлжинд бараан өнгийн хөшиг татах хэрэгтэй. Музейн үзмэр, гэрэл зургуудад нарны хэт ягаан туяа тусаж гэрэл зурагний өнгийг гандааж, бүдгэрүүлж байна. 2019 оны хаврын тооллогоор очиход үзмэрийн ерөнхий бүртгэлийн дэвтэрт шинээр үзмэр авсан тэмдэглэл дутуу, үзмрэ авсан эрхлэгчийн тушаал гараагүй байсан тэр хэвэндээ байна. Иймд үзмэрийн ЕБД-т бүрэн бичиглэх, тушаалаа боловсруулан гаргаж батлах хэрэгтэй. Шонхор шувууны чихмэлээр үзэсгэлэн гаргаж болно. Чихмэлийг мэргэжлийн байгууллагатай хамтран хийх хэрэгтэй. Үзмэр авахдаа ямар үзэсгэлэн дэглэх вэ гэдгийг бодолцон, судалгаа хийж хууль дүрмийн дагуу авах хэрэгтэй. - СББӨ-ийг өвлөн уламжлагч иргэдийн судалгааг тогтмол баяжуулж, шилжилт хөдөлгөөний бүртгэлийг дахин нягтлах, 541 дүгээр маягтын дагуу бөглөсөн судалгааны хуулбарыг музейд ирүүлэх - Жил бүрийн Соёлын төвийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөнд ОНСТанхимтай холбогдолтой хэрэгжүүлэх арга хэмжээний үр дүнг тооцож ажиллах, хэрэгжүүлсэн ажлын талаарх илтгэх хуудас, тайлан мэдээг музейд ирүүлж байх, - Хувь хүний гар дээрх дурсгалын судалгааг дахиж нягтлах, нэмэж баяжуулах арга хэмжээ авч ажиллах - ОНСТ-ын үзмэрийн хадгалалт хамгаалалтад онцгой анхаарч ажиллахыг СТЭрхлэгч н.Наранцэцэг танилцуулж, музейн МАЗЗ-өөс заавар зөвлөгөөг биеэр болон цахим хэлбэрээр авч хамтран ажиллах талаар арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Баян-Өнжүүл сум: Орон нутаг судлах музейн ажилтан Ө.Ариун-Уянга 1. Баян-Өнжүүл сумын Соёлын төв нь эрхлэгч, номын санч байхгүй. Төсөв зарцуулах эрх байхгүй. Соёл урлаг, олон нийтийн ажил нь явагддаг байна. Орон нутаг судлах танхим нь Соёлын төвийн нэг өрөөнд зориудаар гаргасан 1 өрөөнд үзүүллэгийг өрж эмх замбараагүй 2 урт ширээн дээр өрөөстэй байв. Үзмэрийн хорго сав байхгүй, орон нутаг судлах танхимын үйл ажиллагааг явуулах боломжгүй, тохижилт хийгдээгүй зэрэг нь үзмэрийн хадгалалт хамгаалалтын горимыг зөрчсөн байдалтай байв. 2. Өмнөх онуудын бүртгэл, судалгааг архивлаагүй байна. 3. Эрхлэгчийн үзмэр авсан 2018 оны тушаал байхгүй. ЕБДэвтэрт эмх цэгцгүй том жижиг, мурий бичигдсэн, бал солисон, дэвтэрийг нутагласан байна. Үзмэрийн тодорхойлолтыг хэрхэн бичиж, бүртгэх, ерөнхий бүртгэлийн дэвтэрт хөтлөх талаар арга зүйн зааварчилгаа өгөв. 4. СББӨ-ийн бүртгэл нэмэлтээр бүртгэгдээгүй. 5. Хувь хүний гар дээрх дурсгалын бүртгэл дээр 2 дурсгалын бүртгэлтэй. 1. Ч.Ариунболд “Оргодол арслангийн өмсөж хэрэглэж байсан бөхийн зодог шуудаг” өвлөгдөж ирсэн. 2. н.Банзрагч шашны хөгжмийн зэмсэг “Дун” 6. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт, хамгаалалтыг сайжруулах ажил дээр хэрэгжүүлсэн ажил байхгүй. Музейн арга зүйн зөвлөлөөс: - Өмнөх онуудын бүртгэл, судалгааг тухайн онд хэрэгжсэн төлөвлөгөө, тайлангийн хамт дарааллаар нь архивлах. Архивлахдаа 1. ОНС танхимын үзмэрийн бүртгэл, судалгаа, тодорхойлолт, 2. Соёлын биет бус өв болон хувь хүний гар дээрх бүртгэл, судалгаа, авч хэрэгжүүлсэн ажлын тайлан, 3. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт, бүртгэл, судалгаа, хадгалалт хамгаалалтыг сайжруулах тал дээр авч хэрэгжүүлсэн ажлын тайлан гэсэн 3 хэсэгт хуваан архивлах. - Соёлын төвийн эрхлэгч, төсөв зарцуулах боломжгүй ч энэ байгаа, бүртгэлтэй байгаа үзмэрээ зориулалтын витринд хийж дэглэх. Мөн ОНСТанхимын үйл ажиллагааг тогтмолжуулах төлөвлөгөө гаргаж, төсвийн судалгааг хийн, төсөл боловсруулан сумын удирдлагуудад танилцуулан шийдвэрлүүлэх хэрэгтэй. 2018 онд авсан үзмэрт эрлэгч байхгүй учир тушаал гарах боломжгүй тул байгаа хөгжмийн багш, үйлчлэгч, нийгмийн ажилтан нарын байлцуулан хурал хийж, хурлийн тэмдэглэл хөтлөн баримтжуулах хэрэгтэй. - Жил бүрийн Соёлын төвийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөнд ОНСТанхимтай холбогдолтой хэрэгжүүлэх арга хэмжээний үр дүнг тооцож ажиллах, хэрэгжүүлсэн ажлын талаарх илтгэх хуудас, тайлан мэдээг музейд ирүүлж байх, - СББӨ-ийг өвлөн уламжлагч иргэдийн судалгааг тогтмол баяжуулж, шилжилт хөдөлгөөний бүртгэлийг дахин нягтлах, 541 дүгээр маягтын дагуу бөглөсөн судалгааны хуулбарыг музейд ирүүлэх - Хувь хүний гар дээрх дурсгалын судалгааг дахиж нягтлах, нэмэж баяжуулах арга хэмжээ авч ажиллахыг ОНСТанхимын ажилтан Ө.Ариун-Уянгад танилцуулж, музейн МАЗЗ-өөс заавар зөвлөгөөг биеэр болон цахим хэлбэрээр авч хамтран ажиллах талаар арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Мөн 2 сумдад Үзмэр цуглуулгын бодлогодоо өөрийн орон нутгийн давуу талыг судалж, цуглуулга хийх, үүнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг татан оролцуулж ажиллах хөтөлбөр төлөвлөгөө гаргаж ажиллах талаар арга зүйн зааварчилгааг өгч цаашид хамтран ажиллахыг зөвлөв. Тайлан бичсэн: Эрдэм шинжилгээний ажилтан Ц.Цэцэгжаргал
  • Permalink Gallery

    БАЯНЦАГААН, БАЯН-ӨНЖҮҮЛ СУМАНД “ЗӨВЛӨН ТУСЛАХ”-ААР АЖИЛЛАСАН ТУХАЙ /илтгэх хуудас /

ЗҮҮНДЭЛГЭР БАГИЙН НИЙГМИЙН САЛБАРЫН БАЙГУУЛЛАГЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР”-Т ОРОЛЦСОН ТУХАЙ ТАЙЛАН

  • 2019.06.10 Нийгмийн салбарын байгууллагууд 2019 оны 06-р сарын 07-ны өдөр Зүүндэлгэр багийн “Нээлттэй хаалганы өдөр”-ийг батлагдсан төлөвлөгөөний дагуу өөрийн байгууллагыг сурталчлах ажлыг зохион байгуулалж оролцлоо. Үүнд: 1. Байгууллагын танилцуулга, үйл ажиллагааны чиглэлээр PP хэлбэрэээр танилцуулга хийж үзүүлсэн. 2. “Төв аймгийн музейн танилцуулга”, “Соёлын биет бус өвөөсөө суралцъя”, “Халх монголын ар утай Манзуширлын хийд”, “Музейн 2018 онд хийсэн онцлох ажлаас” зэрэг 30 гаруй сурталчилгааны гарын авлага материалыг тараасан. 3. БСШУ-ны сайдын 541 тушаалын хавсралт МУ-ын Соёлын биет бус өв, түүний өвлөн уламжлагчийн бүртгэлээр 4-р багийн 2 иргэнийг, МУ-ын Соёлын өвийн бүртгэлээр 1-р багийн иргэний Өвгөн ноён Пүрэвжавын болон 4-р байгийн иргэний хувь хүний гар дээрхи хөдлөх дурсгалын бүртгэлийг хийсэн. 4. Музейгээс эрхлэн гаргасан “Төв нутгийн соёлын өвөөс” 1 ширхэг номыг худалдсан. 5. Зүүндэлгэр багийн иргэдийн дунд Та соёлын өвийн талаарх саналаа бидэнтэй хуваалцана уу санал асуулгыг 19 хүнээс, Та өөрийн орон нутаг дахь музейн үйлчилгээний талаар саналаа хуваалцана уу санал асуулгыг 17 хүнээс тус тус авсан.
  • Permalink Gallery

    ЗҮҮНДЭЛГЭР БАГИЙН НИЙГМИЙН САЛБАРЫН БАЙГУУЛЛАГЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР”-Т ОРОЛЦСОН ТУХАЙ ТАЙЛАН

Нийгмийн салбар харьяа байгууллага Зүүндэлгэр 4-р багт “Нээлттэй хаалганы өдөрлөг”

“Соёлын өв бидний бахархал” сэдэвт илтгэлийн уралдаан, уулзалт, ярилцлагыг зохион байгууллаа

  • Төв аймгийн музейгээс “Олон улсын музей өдөр”-ийг тохиолдуулан иргэд, олон нийтэд зориулсан ажлын нэг нь иргэд, хүүхэд залууст зориулсан танин мэдэхүй, боловсролын ажлын хүрээнд музейгээс “Соёлын өв бидний бахархал” сэдэвт илтгэлийн уралдаан, уулзалт, ярилцлагыг 2019 оны 05-р сарын 20-ны өдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Зуунмод Дөрөвдүгээр сургууль, Тавдугаар сургууль, Хүмүүн цогцолбор ахлах сургуулийн 35 сурагч, түүх, нийгмийн ухааны багш нар оролцлоо. Сурагчдын тавьсан илтгэлүүд нь Монголын соёлын өвийн тулгамдаж байгаа асуудал, хүүхдүүд соёлын өвөө хамгаалахад ямар оролцоотой байх вэ? зэрэг олон асуудлуудыг хөндсөн, үе тэнгийн сурагчдадаа соёлын өвийн талаарх ойлголтыг өгч, сайнаар нөлөөлсөн илтгэлүүд хэлэлцүүлэгдэж эхний хоёр байрыг шагнаж урамшууллаа. 1-р байрыг Хүмүүн цогцолбор ахлах сургуулийн 11а ангийн сурагч Ц.Хүслэн, 2-р байрыг Монгени 5-р сургуулийн сурагч 10 ангийн сурагч Т.Анужин нар эзэллээ. Соёлын өвийн талаарх үндсэн илтгэлийг М.Цэцэнбилэг (Соёлын өвийн үндэсний төвийн Соёлын өвийн бүртгэл, судалгааны газрын дарга) тавьж, сурагчидтай энэ сэдвийн хүрээнд ярилцлага хийж, санал бодлоо солилцсон үр дүнтэй уулзалт боллоо.

“МОНГОЛ УЛСЫН ЗООС, МӨНГӨН ТЭМДЭГТ” (1925-2017 он) үзэсгэлэн дэглэгдлээ

  • 2019.05.15 Төв аймгийн музейгээс Олон улсын музейн өдөр, Монгол улсад банк санхүүгийн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойд зориулан Монголын зоос судлалын холбоо, Түүх археологийн хүрээлэнгийн С.Бадамхатаны нэрэмжит угсаатны судлалын салбар, Төрийн банкны Төв аймаг дахь салбар, Хаан банкны Төв аймаг дахь салбар, Хас банкны Төв аймаг дахь салбар болон Зоос судлалын холбооны гишүүн, цуглуулагч Ч.Оргил нартай хамтарсан “МОНГОЛ УЛСЫН ЗООС, МӨНГӨН ТЭМДЭГТ” (1925-2017 он) үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ. Тус үзэсгэлэн нь 2019 оны 05 сарын 15-ны өдрөөс 08 сарын 25-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаатай гарах бөгөөд 1925-2001 оны мөнгөн тэмдэгт, зоосон мөнгө болон дурсгалын зооснуудыг дэглэсэн. Үзэсгэлэнгийн нээлтэнд урилгаар Аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга М.Мөнхцэцэг, Санхүү Төрийн сангийн хэлтсийн дарга Ю.Бямбацогт, Монголын Зоос судлалын холбооны гишүүн Ч.Оргил, Төрийн банкны Төв аймаг дахь салбарын захирал С.Баярмаа, Хаан банкны Төв аймаг дахь салбарын захирал н.Золбаяр, Б.Пүрэвсүрэн, Хас банкны Төв аймаг дахь салбарын захирал С.Нямхүү, ЗДТГ-ын НБХ-ийн ахлах мэргэжилтэн Б.Тунгалаг, Аймгийн БСУГ-ын соёл хариуцсан мэргэжилтэн Д.Эрдэнэтогтох болон төрийн албан хаагчид, иргэд оролцлоо. Та бүхэн “МОНГОЛ УЛСЫН ЗООС, МӨНГӨН ТЭМДЭГТ” (1921-2017 он) үзэсгэлэнг ирж үзэж сонирхоно уу. Товч түүх. Монгол улсын мөнгөн тэмдэгт: Монгол улсын түүхэнд Түрэг улс (VI-VIII) -аас эхлээд Уйгур (VIII-XI), Хятан (X-XI), Монголын нэгдсэн улс (XIII-XIV) зоосон мөнгийг цутган хэрэглэж ирсэн түүхэн уламжлалтай. Их Чингис хаан 1206 онд Монголын тулгар төрийг байгуулаад Монголын нэгдсэн улсын анхны зоосон мөнгийг “Морь унаж сэлэм барьсан баатар эрийн дүртэй” гаргаж, улмаар зоосон мөнгийг олон удаа цутгуулан гүйлгээнд хэрэглэж байсны дээр 1227 онд дэлхийд анх удаа цаасан мөнгийг алт мөнгөн баталгаатайгаар гүйлгээнд хэрэглэсэн нь эд мөнгөний гүйлгээний хэрэгсэл болгожээ. Түүнчлэн Их Монгол Улсын үед 1253 онд “Мөнгөний хэрэг эрхлэх хэлтэс” нэртэй анхны банк бий болгож улмаар 1260 онд нийслэл Хар хоринд “Цаасан мөнгө тушаах банк” болон “олон замд тэгштгэх банк” нэртэй салбар байгуулж, аажимдаа мөнгөний шинэтгэл хийж, цаасан мөнгийг шатааж устгах соёл иргэншилд оруулсан үнэт хувь нэмэр болсон юм. Монгол туургатны мөнгөн гүйлгээний талаар олсон энэ амжилтууд нь Манжийн эрхшээлийн үеийн он жилүүдэд бүр мөсөн мартагдсаныг Монгол оронд өрнөсөн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний үр дүнд 1911 онд байгуулагдсан Олноо өргөгдсөн Монгол улсын үед сэргээх оролдлого хийж үндэсний мөнгөн тэмдэгт хэвлүүлэх эхлэл тавигдсан юм. 1921 онд Монгол оронд Ардын хувьсгал ялж, 1924 онд БНМАУ-ын тусгаар тогтнолыг дэлхий дахинд тунхагласан бөгөөд өөрийн орны эдийн засгийн тусгаар тогтнолыг хангах үүднээс 1925 оны 6 дугаар сарын 2-нд БНМАУ-ын Худалдаа аж үйлдвэрийн банк байгуулж, 1925 оны 12 дугаар сарын 9-нд өөрийн улсын анхны мөнгөн тэмдэгтийг 1, 2, 5, 10, 25, 50, 100 төгрөгийн дэвсгэрттэйгээр мөн гүйлгээний зоосон мөнгийг 1, 2, 5, 10, 15, 20, 25, 50 мөнгө, 1 төгрөг гэсэн нэгжтэйгээр гаргасан байна. 1 төгрөг нь 100 мөнгөтэй тэнцэхээр, 18гр цэвэр цагаан мөнгөөр баталгаа болгож гаргаж нэн удалгүй алтан баталгаанууд оруулжээ. 1924 оноос хойш БНМАУ-ын төрийн сүлд 3 удаа өөрчлөгдөж мөнгөн тэмдэгт, зоосонд тусгалаа олжээ. 1993-2009 оны мөнгөн тэмдэгт: Монгол банк 1993 онд 10 төрлийн дэвсгэрт бүхий шинэ мөнгөн тэмдгийг гүйлгээнд гаргажээ. 1 төгрөгөөс бусад 500 төгрөг хүртэл жижиг дэвсгэртүүд дээр 1921 оны Ардын хувьсгалын удирдагч Д.Сүхбаатарын хөргийг, 500, 1000, 5000, 10000, 20000-тын дэвсгэртүүдийн нүүрэн талд эзэн богд Чингис хааны хөргийг, ар талд эзэн Чингис хааны үеийн “Их нүүдэл” түүхэн зураг, Төрийн есөн хөлт цагаан туг, жижиг дэвсгэртүүд дээр адуу, бэлчээрлэсэн хөдөө нутаг, цаст сарьдгуудтай байгалийн зургийг хэвлэсэн. Бүх дэвсгэртийн нүүрэн талын хүний хөргийн баруун гар талд Монголын нэгдсэн тулгар төрийн цагаан тугийг байрлуулж, түүнтэй давхцуулан “Монго улс” гэсэн үгийг эвхмэл үсгээр бичиж, зүүн гар талд нь төрийн соёмбыг байрлуулж, Чингис хааны зарлигийн пайзыг дэвсгэрт бүрийн ар, өвөр талд давхцуулан байрлуулсан байдаг. Нэг төгрөгийн дэвсгэртийн нүүрэн талд арслангийн дүрс, ар талд төрийн соёмбыг үндсэн зураг чимэг болгон дүрсэлжээ. 1993 оны шинэ Монгол улсын мөнгөн тэмдэгтийн загварыг Гавъяат зураач М.Бүтэмж, тухайн үед Монгол банзны Удирдах зөвлөлийн гишүүн байсан Г.Төмөрбаатар нар зохион бүтээж нарийвчилсан зургийг Англи улсын мөнгөний үйлдвэрийн зураач Г.Ботьич зурсан байна. Аравтаас зуутын дэвсгэртэд жанжин Д.Сүхбаатарын хөрөг, таван зуутаас арван мянгатын дэвсгэртэд Чингис хааны хөргийг дүрсэлж хуурамчаар үйлдэхээс хамгаалсан 10 орчим хийцтэйгээр бүтээжээ. Түүхэн болон байгалийн зураг, төрийн туг, соёмбо, үндэсний хээ, угалзаар чимэглэж, 100 хувийн хөвөн цаасаар бүтээж, хуурамчаар үйлдэхээс сэргийлэн усан хээ, металл утас, байнга давхцах дүрс, микро үсгэн шугам, хэт ягаан туяанд тодрох дүрс, гарт тэмтрэгдэх товгор хээ, бүх төрлийн хувилагч болон скайнераар хувилахад тодрохгүй ба хувилагдахгүй байх дүрс, гэрлийн ойлтоос тодорч харагдах дүрс зэрэг нууц тусгай хийцийг оруулан бүтээсэн байна. ТӨВ АЙМГИЙН МУЗЕЙ
  • Permalink Gallery

    “МОНГОЛ УЛСЫН ЗООС, МӨНГӨН ТЭМДЭГТ” (1925-2017 он) үзэсгэлэн дэглэгдлээ

Музейн санхүүгийн 3 сарын мэдээ

Мишиг гүний хүрээ Норовчойнпэллин хийдийн 290 жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээний хурал боллоо

  • 2019 оны 04 сарын 19-нд Мишиг гүний хүрээ Норовчойнпэллин хийдийн 290 жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээний хурал МУИС-ын номын санд боллоо. Тус хуралд Төв аймгийн музейн эрдэм шинжилгээний ажилтан “Мишиг гүний хүрээ хийд дурсгалын өнөөгийн хадгалалт, хамгаалалт” сэдвээр илтгэл тавьж оролцлоо. Эрдэм шинжилгээний хурал нь Мишиг гүний хүрээ Норовчойнпэллин хийдийн түүх, шашны зан үйл, ёс заншил, холбогдох архивын баримт зэрэгт тулгуурласан олон сайхан илтгэлийг тавьсан үр дүнтэй сайхан хурал боллоо.
  • Permalink Gallery

    Мишиг гүний хүрээ Норовчойнпэллин хийдийн 290 жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээний хурал боллоо

Түүх, соёлын хөдлөх дурсгалын улсын тооллого Төв аймагт хийгдэж дууслаа

  • Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 13.1.6, Монгол улсын Засгийн газрын 2018 оны 06 сарын 20-ны өдрийн №184 тогтоол, БСШУСЯамны сайдын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/648 тоот тушаал, Соёл урлагийн газрын даргын 01/399 тоот албан бичгийн дагуу харьяалах нутаг дэвсгэрийнхээ төрийн болон орон нутгийн өмчийн түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллогыг заасан хугацаанд зохион байгуулахаар аймгийн Засаг даргын 2018 оны 11 сарын 19-ний өдрийн А/660 тоот захирамж, Аймгийн музейн захирлын тушаалаар байгуулагдсан тооллогын салбар комисс 2019 оны 01-р сарын 07-ний өдрөөс эхлэн 03-р сарын 25-ны өдрүүдэд аймгийн музей, салбар музей болон 26 сумдын ОНС танхим, 2 алдартны музейг тоолж дууссан.
  • Permalink Gallery

    Түүх, соёлын хөдлөх дурсгалын улсын тооллого Төв аймагт хийгдэж дууслаа

Төв аймгийн Ланс багт “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т музейгээс зохион байгуулсан ажлын тайлан

  • 2019.04.23 Төв аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн харьяа анентлагуудаас төрийн үйлчилгээг сурталчлах, түргэн шуурхай хүртээмжтэй хүргэх, иргэдтэй уулзах, тэдний санал хүсэлтийг сонсож шийдвэрлэх зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Төв аймгийн Зуунмод сумын Ланс 2-р багт 2019 оны 4 дүгээр сарын 17 өдөр зохион байгуулж, музейгээс 60 орчим иргэдэд хүрч үйлчиллээ. Тус өдөрлөгөөр аймгийн музейгээс дараах үйл ажиллагааг явууллаа. 1. Төв аймгийн Зуунмод сумын Ланс 2-р багийн иргэдэд музейн 2018 оны үйл ажиллагаа, 2019 онд зохион байгуулах ажил, Түүх соёлын дурсгал гэж юу вэ?, Хувь хүний гар дээрх соёлын өвийг хэрхэн бүртгүүлэх түүний ач холбогдол зэрэг иргэдээс ирсэн санал хүсэлтийг сонсон мэдээлэл өгсөн. 2. Мөн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй 14 дэсийн 14 ширхэг Манзушир хийдийн 1920-иод оны үеийн түүхэн гэрэл зураг, шашны холбогдолтой үзмэр, эд өлгийн зүйлээр “Манзушир хийдийн түүх” үзэсгэлэнг зохион байгуулав. 3. Соёлын өвийн мэдээ мэдээллийг багтаасан “Төв аймгийн музей”, “Халх Монголын Ар Утай Манзуширийн хийд”, “Соёлын биет бус өвөөсөө суралцъя” зэрэг гарын авлага, сурталчилгааны материалыг тараан, иргэдээс Төв аймгийн музейн талаар санал асуулга авч ажилалаа.
  • Permalink Gallery

    Төв аймгийн Ланс багт “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т музейгээс зохион байгуулсан ажлын тайлан

indoxploit shell hacklink panel evden eve nakliyat paykasa hacklink satış php shell download evden eve nakliyat hacklink satış Google
evden eve nakliyat İstanbul evden eve nakliyat nakliyat Google