Музейн 11-р сарын санхүүгийн мэдээ

  • Permalink Gallery

    Музейн 11-р сарын санхүүгийн мэдээ

11-р сарын мэдээ

Музейн 10-р сарын санхүүгийн мэдээ

  • Permalink Gallery

    Музейн 10-р сарын санхүүгийн мэдээ

10-р сарын мэдээ

Музейн 7, 8, 9-р сарын санхүүгийн мэдээ

  • Permalink Gallery

    Музейн 7, 8, 9-р сарын санхүүгийн мэдээ

7 сарын мэдээ 8 сарын мэдээ 9 Сарынмэдээ

Улсын хөдлөх дурсгалын тооллогын сургалтанд хамрагдлаа

  • Permalink Gallery

    Улсын хөдлөх дурсгалын тооллогын сургалтанд хамрагдлаа

Засгийн газрын 2018 оны 184 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралт “Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллого хийх тухай журам” -ын 2.7.1 дэх заалтын хэрэгжилтийг хангах хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас зохион байгуулсан Улаанбаатар хотын бүсчилсэн сургалт 2018 оны 11 сарын 30-ны өдөр Үндэсний төв музейн сургалтын танхимд боллоо. Сургалтанд аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн Соёл хариуцсан мэргэжилтэн Б.Тунгалаг, МХГ-ын Соёлын байцаагч Ц.Нарантуяа, Аймгийн музейн захирал Б.Сүхбаатар, арга зүйч Э.Оюун, Сан хөмрөгийн эрхлэгч Т.Алтантөгс, БМС Г.Дагмидмаа, ЭША Ц.Цэцэгжаргал нар хамрагдлаа. Сургалтаар хөдлөх дурсгалыг RCH программтай давхар хэрхэн тоолох, гэрэл зургийг авч программд хэрхэн суулгах, мөн тооллогын бэлтгэл ажлыг сайн ханган тооллогоо даруйхан эхлэхийг зөвлөсөн юм.

“Эрдэм шинжилгээний бага хуралд” оролцлоо

  • Permalink Gallery

    “Эрдэм шинжилгээний бага хуралд” оролцлоо

Үлэг гүрвэлийн төв музей байгуулагдсаны 5 жилийн ойн хүрээнд 2018 оны 11-р сарын 21-ны өдөр “Эрдэм шинжилгээний бага хурал”-ыг аймаг, нийслэлийн музейн эрдэм шинжилгээний ажилчдын дунд зохион байгуулагдаж, тус хуралд Богд Хааны ордон музей, Дорноговь аймгийн музей, Төв аймгийн музей, Говьсүмбэр аймгийн музейн эрдэм шинжилгээний ажилчид оролцлоо. Тус хуралд Төв аймгийн музейн эрдэм шинжилгээний ажилтан “Төв аймаг дахь угсаатны бүлгийн тархалт, тэдний өв соёлоос” сэдэвээр илтгэл тавьж 2-р байр эзэлж, үнэ бүхий зүйлээр шагнууллаа. Н.Жавзмаа захиралтай Үлэг гүрвэлийн музейн хамт олондоо эрдэм судлалын ажилд нь өндөр амжилтыг хүсье.

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДРИЙГ “СҮМБЭР” СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018.05.17 Аймгийн музейн үйл ажиллаганы төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2018 оны 10 сарын 25-ны өдөр Нийгмийн бодлогын хэлтсийн харъяа байгууллага буюу Нийтийн номын сан, Монгол туургатан театр,  аймгийн Музей хамтран “Сүмбэр” суманд “Нээлттэй хаалганы өдөр” –ийг зохион байгуулж ажиллалаа. (more…)

ТӨВ АЙМАГ ДАХЬ УГСААТНЫ БҮЛГИЙН ТАРХАЛТ, СОЁЛЫН ОНЦЛОГЫГ ТОДРУУЛАХ СУДАЛГААГ БАТСҮМБЭР, БАЯНЧАНДМАНЬ, БОРНУУР, ЖАРГАЛАНТ, ЦЭЭЛ СУМДАД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

  • Permalink Gallery

    ТӨВ АЙМАГ ДАХЬ УГСААТНЫ БҮЛГИЙН ТАРХАЛТ, СОЁЛЫН ОНЦЛОГЫГ ТОДРУУЛАХ СУДАЛГААГ БАТСҮМБЭР, БАЯНЧАНДМАНЬ, БОРНУУР, ЖАРГАЛАНТ, ЦЭЭЛ СУМДАД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

Аймгийн музейн үйл ажиллагааны 2018 оны төлөвлөгөөнд тусгагдсны дагуу Батсүмбэр, Баянчандмань, Борнуур, Жаргалант, Цээл сумдад угсаатны бүлгийн тархалт, угсаа гарал, шилжилт хөдөлгөөн, соёлын онцлогыг судлах судлагааны ажлын ажиллах удирдамжинд зааснаар 2018 оны 10 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд БМСанч Г.Дагмидмаа, ЭШАжилтан Ц.Цэцэгжаргал нар ажлаад ирлээ.   (more…)

ТӨВ АЙМГИЙН БОРНУУР СУМАНД “ЗӨВЛӨН ТУСЛАХ” АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  • Permalink Gallery

    ТӨВ АЙМГИЙН БОРНУУР СУМАНД “ЗӨВЛӨН ТУСЛАХ” АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018.10.22 Төв аймгийн музейн Эрдэм шинжилгээний ажилтан, Бүртгэл мэдээлийн санч нар Төв аймгийн музейгээс Борнуур суманд “Зөвлөн туслах” ажлыг зохион байгуулах тухай удирдамжийн дагуу 2018 оны 10 сарын 19 өдөр зөвлөн туслах ажлыг хийлээ. (more…)

МУЗЕЙН АЛБАН ХААГЧИД ГОЛЫН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД МОД ТАРИЛАА

  • Permalink Gallery

    МУЗЕЙН АЛБАН ХААГЧИД ГОЛЫН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД МОД ТАРИЛАА

Аймгийн Засаг даргын тамгын газрын 2018 оны 10 сарын 03-ны өдрийн № 02/1848 албан тоотын “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” –ийг зохион байгуулах ажлын хүрээнд аймгийн Музейн ажилтан албан хаагчид Зуунмод голын дэргэдэх цэцэрлэгт хүрээлэнд 3 ширхэг шинэс мод тариж, усаллаа. Мөн байгууллагын өмнөх цэцэрлэгийн талбайд 2 ширхэг суулгац тарилаа. (more…)

АЙМГИЙН ШИНЭ ТЕАТРЫН НЭЭЛТЭНД ЗОРИУЛЖ “ҮҮСЭЛ, ХӨГЖИЛ” –ИЙГ ХАРУУЛСАН ҮЗЭСГЭЛЭНГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  • Permalink Gallery

    АЙМГИЙН ШИНЭ ТЕАТРЫН НЭЭЛТЭНД ЗОРИУЛЖ “ҮҮСЭЛ, ХӨГЖИЛ” –ИЙГ ХАРУУЛСАН ҮЗЭСГЭЛЭНГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Төрийн хошой шагналт, ардын жүжигчин Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит “Монгол туургатан” театрын шинэ байрны нээлт намрын сүүл сарын Шинийн 6-ны цагаан луу өдөр буюу 10 сарын 15-нд боллоо. Аймгийн Музейгээс шинэ байрны нээлтэнд зориулж 2018 оны 10 сарын 15-17-ны өдрүүдэд Театрын үүсэл, хөгжил, театраас төрөн гарсан Монгол улсын Гавьяат нарыг мөхжүүлэх зорилгоор гэрэл зургийн болон холбогдох  эд зүйлсээр үзэсгэлэн гаргаж нээлтийн үйл ажиллагаанд ирсэн зочид төлөөлөгчид, ард иргэдэд тайлбар хийж  ажиллаа. (more…)