Музейн 2017 оны Аудитын дүгнэлт

Аудит-2017  

МУЗЕЙН 2 САРЫН ТӨСӨВ, ГҮЙЦЭТГЭЛ

2-r sar guits

МУЗЕЙН 1 САРЫН ТӨСӨВ, ГҮЙЦЭТГЭЛ

2018.1 sar guitsgel

МУЗЕЙН 2018 ОНЫ ТӨСӨВ

2018.1 sar guitsgel

ГҮНЖИЙН СҮМ БУЮУ ХИЧЭЭНГҮЙ АМАРЛИНГУЙ ГҮНЖ

  • Permalink Gallery

    ГҮНЖИЙН СҮМ БУЮУ ХИЧЭЭНГҮЙ АМАРЛИНГУЙ ГҮНЖ

Улаанбаатараас зүүн хойш 120 орчим километрт, Төв аймгийн Эрдэнэ сумын төвөөс  баруун хойш 70 км зайд 3-р багийн нутаг Хан Хэнтийн дархан цаазат газарт орших ба Горхи Тэрэлжийн бүс нутгаар дайран, Тэрэлжийн голыг гатлан зүүн хойш явж хүрдэг. Баруунбаянгийн зүүн талын намгархаг замыг өгсөхөд Хөх чулуут гэдэг бөөгнөрсөн хад бий. Тэрхүү хадны хажуугаар өнгөрөөд битүү модонд хучигдсан  байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар бөгөөд эргэн тойрондоо нарс модон ойтой (more…)

ЦОГТ ХУН ТАЙЖИЙН ЯРУУ НАЙРГИЙГ СИЙЛЖ БИЧСЭН ХАД

  • Permalink Gallery

    ЦОГТ ХУН ТАЙЖИЙН ЯРУУ НАЙРГИЙГ СИЙЛЖ БИЧСЭН ХАД

Төв аймгийн Дэлгэрхаан сумын төвөөс урд зүгт 35 километр зайд Төхөм уулын орчим оршидог.  Дуут хад хэмээн нэрлэгддэг “Цогтын хадны бичээс” нь XVII зууны үеийн Монгол бичгийн хосгүй дурсгал юм. Онон мөрөнд нутаглаж байсан халуут авга эгчээ зохиогч санан мөрөөдсөн нь Цогтын хадны шүлгийн гол агуулга юм. (more…)

ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬ /Шинэчилсэн найруулга/

ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬ /Шинэчилсэн найруулга/  НЭГДҮГЭЭР БҮЛЭГ  НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ дүгээр зүйл. Хуулийн зорилт Энэ хуулийн зорилт нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогчийн нийтлэг эрх, үүрэг, хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн ганцаарчилсан ба хамтын маргаан, хөдөлмөрийн нөхцөл, удирдлага, хяналт болон хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг тодорхойлж талуудын харилцан эрх тэгш байдлыг хангахад оршино. 1.2. Энэ хууль нь  хөдөлмөрийн харилцаанд оролцогчдын тэгш байдлыг хангах, хөдөлмөр эрхлэлтийн олон хэлбэрийн хүрээнд үүсч байгаа харилцааг зохицуулан хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхахыг хориглох, гэр бүл, ажил мэргэжлийнхээ хүрээнд хүлээх үүргээ аль нэгийг нь орхигдуулалгүй хослуулан биелүүлэх нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах зарчимд үндэслэнэ. Xodolmoriin tuhai huuli

Соёлын тухай хууль

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ   1996 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хот   СОЁЛЫН ТУХАЙ   НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Нийтлэг үндэслэл 1 дүгээр зүйл. Хуулийн зорилт Энэ хуулийн зорилт нь Монгол Улсад соёлын үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн үндэс, соёлын үйл ажиллагаанд оролцогчдын эрх, үүрэг, соёлын удирдлагын тогтолцоо, соёлын ажилтны нийгмийн халамж баталгаа, соёлын байгууллагын өмч, санхүүжилтийн зарчим, арга хэлбэрийг тогтоож, уг үйл ажиллагаанд оролцогчдын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино. Хэвлэх 2 дугаар зүйл. Монгол Улсын соёлын хууль тогтоомж 1. Монгол Улсын соёлын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. 2. Монгол улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө. /Энэ хэсэгт 2002 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/ Хэвлэх  З дугаар зүйл. Хуулийн нэр томьёо  Энэ хуульд хэрэглэсэн дор дурдсан нэр томьёог дараахь утгаар ойлгоно: 1/ ”соёлын үйл ажиллагаа” гэдэгт соёлын үнэт зүйлийг бүтээх, эзэмших, ашиглах, хадгалж хамгаалах, судлах, түгээн дэлгэрүүлэхтэй холбоотой дараахь үйл ажиллагаа хамаарна:а/ уран зохиол, хөгжим, дүрслэх урлаг, театр, цирк, киноны урлаг, уран барилга, дизайн зэрэг урлагийн бүх төрлийн бүтээл туурвих, нийтийн хүртээл болгох;б/ соёлын үнэт зүйлийг бүтээх, хадгалж хамгаалах, нийтийн хүртээл болгоход чиглэсэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх; в/ монгол үндэстэн болон угсаатан, ястны хэл, аялгуу, аман болон бичгийн соёлыг хадгалж хамгаалах, сэргээн хөгжүүлэх; г/ иргэдийн соёлын ерөнхий төвшинг дээшлүүлэх, уран сайхан-гоо зүйн боловсрол, хүмүүжил олгох; д/ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр соёлын үйл ажиллагаа явуулах; е/ соёл судлалыг хөгжүүлэх; ж/ соёлын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх. 2/ ”соёлын үнэт зүйл“ гэдэгт гоо сайхны үзэл баримтлал, эх хэл, бичиг үсэг, аман аялгуу, уламжлалт технологи, газар усны нэр, зан заншил, бэлгэ тэмдэг, ардын аман зохиол, ном, судар, шашдир, угийн бичиг, им, […]

СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2014 оны 05 сарын 15 өдөр Улаанбаатар хот СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 1 дүгээр зүйл.Хуулийн зорилт 1.1.Энэ хуулийн зорилт нь соёлын өвийг эрэн сурвалжлах, бүртгэх, судалж шинжлэх, зэрэглэл тогтоох, үнэлэх, хадгалах, хамгаалах, сэргээн засварлах, сэргээн уламжлуулах, өвлүүлэх, өмчлөх, эзэмших, ашиглах, сурталчлахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Хэвлэх 2 дугаар зүйл.Соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомж 2.1.Соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Соёлын тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. 2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө. 3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт 3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: 3.1.1.“соёлын өв” гэж түүхэн тодорхой орон зай, цаг үеийн аль нэг хэсгийг төлөөлж чадах байгаль, нийгэм, түүх, соёл, урлаг, шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдол бүхий өвийг; 3.1.2.“соёлын биет өв” гэж түүхэн тодорхой орон зай, цаг үеийг төлөөлөх биетээр оршин байгаа дурсгалыг; 3.1.3.“түүх, соёлын үл хөдлөх дурсгал” гэж унаган газартаа хүрээлэн байгаа орчны хамт үнэ цэнэ, ач холбогдол нь илэрхийлэгдэх дурсгалыг; 3.1.4.“түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл” гэж тодорхой орон зайд шилжүүлэн байрлуулах боломжтой дурсгалыг; 3.1.5.“соёлын биет бус өв” гэж хамт олон, бүлэг, хувь хүн соёлын өвийнхөө бүрэлдэхүүн хэсэг гэж хүлээн зөвшөөрсөн зан заншил, дүрслэх болон илэрхийлэх хэлбэр, уламжлалт мэдлэг, арга барил, тэдгээртэй холбоотой эд өлгийн зүйл, зэмсэг, урлагийн бүтээл, соёлын орон зайг; 3.1.6.“соёлын өвийн дурсгалт газар” гэж соёлын биет болон биет бус өв нь байгаль орчин, уламжлалт ахуйтайгаа харилцан шүтэлцсэн соёлын орон зай, газар нутгийг; 3.1.7.“түүх, соёлын дурсгалт газар” гэж энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан түүх, соёлын үл хөдлөх дурсгал бүхий газар, түүний хэвлийг; 3.1.8.“соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч” гэж соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөн эзэмшсэн, түүнийгээ олны хүртээл болгож, дараагийн үедээ өвлүүлэн […]

“ДӨРВӨН БЭРХ” ТАНИН МЭДЭХҮЙН ТЭМЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  • Permalink Gallery

    “ДӨРВӨН БЭРХ” ТАНИН МЭДЭХҮЙН ТЭМЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018.02.09 Төв аймгийн музей, Баруун зуунмод 6-р багийн хамтарсан Монгол үндэсний түүхэн уламжлалт сар шинийн баяр “Цагаан сар”-ын баярыг тохиолдуулан Зуунмод сумын Баруун зуунмод 6-р багийн төрийн албан хаагчид болон иргэдийн дунд “ДӨРВӨН БЭРХ” танин мэдэхүйн асуулт хариулт, хойч ирээдүй болсон хүүхэд багачууд, залуучуудад уламжлалт ёс заншилтай холбоотой мэдээлэл өгөх, өв соёлоо сэргээх, өвлөн уламжлуулах, сурталчлан таниулах зорилгоор 2018 оны 02 сарын 09-ны өдөр Баруун зуунмод 6-р багийн хурлын танхимд амжилттай зохион байгууллаа. Арга хэмжээг аймгийн музейн захирал Б.Сүхбаатар нээж эхэлүүлсэнээр эхэлсэн бөгөөд 1-р үе: Багуудын мэндчилгээ /багийн нэртэйгээ холбогдуулан мэндчилгээгээ хүргэнэ. 2-р үе: Асуулт хариултын тэмцээн  4 баг тус бүр цагаан сарын ёс заншилтай холбоотой асуулт бэлдэж ирэх 3-р үе: Шагай шүүрэх наадгай  /багийн нэг гишүүн оролцоно/ 4-р үе: Аман наадгай /ахмад ажилтны зөвлөх үйлчилгээний боловсрол соёлын багаас бэлтгэнэ/ 5-р үе:  Багийн ахлагч нарын тэмцээн /бөгж нийлүүлэх/  – гэсэн 5 үе шаттайгаар өрсөлдөөнтэй явагдаж тэмцээний журам ёсоор бодын буюу богийн шагайг хэн их цуглуулсан баг нь хождог уламжлалаар 1-р байранд “”ЯМААЧИН”  баг, 2-р байранд “АДУУЧИН” баг, 3-р байранд “ХОНЬЧИН” баг, тусгай байранд “ТЭМЭЭЧИН” баг шалгарч бэлэг бэлгийн дээд ном, хуанли, мөнгөн шагнал гардууллаа. Тэмцээнийг зохион байгуулахад хамтран ажилласан Баруун зуунмод 6 багийн иргэд, Ахамд ажилтны Боловсрол соёлын баг, Монгол туургатан театрын дуучин н.Баттөмөр, Аймгийн нийтийн номын сан, “ТӨВ” телевиз, “TBS” телевиз, ивээн тэтгэсэн Зуунмод сумын ЗДТГ, “ЭХЛЭЛ” бэйкерийн хамт олонд баярласан талархсанаа илэрхийлж, ажил үйлсэд нь өндөрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе. Нар хурайлж цэнгэлдэх дэлхийд ганцхан монгол заяа Наран тойрогт алдарахгүй Эзэн Чингисийн угсаа Сааршгүй сайныг билэглэх эцэг дээдсийн заншилтай Сайхан бүхнийг ерөөх энх мэндийн учиралтай Монгол түмэн минь сар шиндээ сайхан шинэлээрэй […]