“МОНГОЛЫН АРХЕОЛОГИ-2017” эрдэм шинжилгээний хуралд хамрагдлаа

  • Permalink Gallery

    “МОНГОЛЫН АРХЕОЛОГИ-2017” эрдэм шинжилгээний хуралд хамрагдлаа

БСШУСЯ-ны дэргэдэх Мэргэжлийн зөвлөлийн зөвшөөрлийн дагуу археологийн судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэсэн байгууллага, судлаачдын ажлын үр дүнг танилцуулах, харилцан мэдээлэл солилцох, дүн шинжилгээ хийх, цаашдын зорилтоо тодорхойлох зорилгоор тухайн онд ажилласан бүх судалгааны баг, судлаачдын төлөөлөл оролцсон эрдэм шинжилгэний хурлыг 2011 оноос эхлэн тасралтгүй зохион байгуулж иржээ. Энэ жилийн 7 дахь удаагийн зохион байгуулагчаар ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, МУИС-ийн Антропологи-археологийн хүрээлэн ажиллажээ. “Монголын археологи-2017” эрдэм шинжлгээний хурал 2018 оны 2-р сарын 1,2 өдрүүдэд МУИС-ын Төв номын сангийн хурлын зааланд болж музейн ЭША хамрагдаж, археологи, хайгуул,  судлаачдын олон сайхан илтгэлийг шимтэн сонслоо.  /1-ний өдрийн илтгэлд суусан/ Тус хуралд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, МУИС-ийн Антропологи-археологийн хүрээлэн, Монголын үндэсний музей, Улаанбаатар их сургууль, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн зэрэг 10 гаруй байгууллагын 112, гадаадын хамтрагч байгууллагуудын 89 буюу нийт 201 эрдэмтэн судлаачдын хамтарсан багийн 60 гаруй илтгэл хэлэлцүүллээ. 2017 онд Монгол улсын 21 аймгийн 71 сумын нутагт үндэсний болон гадаадын их сургууль, музей, хүрээлэнгүүдийн хамтарсан төсөл, судалгааны ажлын хүрээнд 40 гаруй хээрийн шинжилгээний анги ажиллаж олон арван шинэ дурсгалт газар, олдвор хэрэглэгдэхүүн илрүүлсэн байна. Төв аймгийн нутаг дэвсгэрт 2017 онд хайгуул, малтлага судалгаа хийсэн 2 сумын 2 дурсгалт газар хамрагдсан байна. Үүнд: ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн судлаач Г.Эрэгзэн, П.Алдармөнх, С.Энхболд нар Монгол-Солоносын хамтарсан “Соёлын өвийн судалгаа, шинжилгээ” төслийн хүрээнд “Төв аймгийн Баянцагаан сумын Чихэртийн зоо хэмээх газарт хүннүгийн үед холбогдох 20 м голч бүхий чулуун дараастай булш /12м гүн/ -ийг малтан шинжилж сүйх тэрэг, алтан чимэглэл, хүрэл болон ясан зэв зэрэг сонирхолтой олдворууд илрүүлсэн нь он цагийн хувьд харьцангуй эрт үед буюу НТӨ III – II зуунд холбогдож байна. энэ нь цагараг хэлбэрийн чулуун дарааст хүннү булшны он цагийн хамаарал, бүтэц зохион байгуулалтын талаар судлаачдын дунд тогтсон үзэл баримтлалыг эргэн харахад хүргэж […]

“Хөдөлмөрийн эрх зүй”, “Зөрчлийн эрх зүй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа

  • Permalink Gallery

    “Хөдөлмөрийн эрх зүй”, “Зөрчлийн эрх зүй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа

2018 онд аймгийн хэмжээнд зохион байгуулагдаж буй хууль эрх зүйн сургалт сурталчилгааны ажлын хүрээнд 2018 оны 1 сарыг “Хөдөлмөрийн хууль тогтоомж” аяныг зохион байгуулж байна. Уг аяны хүрээнд 2018 оны 1-р сарын 19-ны өдөр Соёлын байгууллагуудын ажилчдыг хамруулсан сургалтыг зохион байгуулав. Уг сургалтыг Монгол туургатан театрт зохион байгуулж ХЗДХЯ-ны сургагч багш Б.Баярмагнай “Хөдөлмөрийн эрх зүй”, “Зөрчлийн эрх зүй” сэдэвт сургалт хичээлийг явуулав. Мөн 2018.01.22-нд ОБГ-аас “Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтанд Музей, МТТ, Нийтийн номын сангийн албан хаагчидтай хамтран хамрагдаж, МТТеатрын үзэгчдийн танхимд боллоо. Дээрх сургалтуудад аймгийн музейгээс  ажилчин албан хаагчын 80 хувийг хамруулсан байна. ТӨВ АЙМГИЙН МУЗЕЙ

Чойжин Лам Сүм музейн зохион байгуулсан сургалтанд хамрагдлаа

Япон улсын Киотогийн Их Сургуулийн Хүн ба Байгаль Шинжлэлийн Сургуулийн соёлын өвийн хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалтын докторант О.Ангарагсүрэн “Кофе юу цай юу”-“Уран барилга ба гэмтэл, түүнийг судлах” сэдэвт судалгааны ажлыг танилцуулсан 4 дэх удаагийн уулзалт-хэлэлцүүлгийг Чойжин Лам Сүм Музейд 2018 оны 01 сарын 23 өдөр зохион байгуулагдаж Музейн захирал, Арга зүйч, ЭША нар хамрагдлаа.

ТӨВ АЙМГИЙН МУЗЕЙГЭЭС “ҮНДСЭН ХУУЛЬ” СЭДЭВТ САРЫН АЯНЫГ ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛЫН ТАЙЛАН

2017 онд Монгол улсын шинэ Үндсэн хууль батлагдсны 25 жилийн ой болж, Монгол  улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онуудад Үндсэн хуулиа баталж байсан бөгөөд 1992 оны хууль нь Ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хүндэтгэх, шашин шүтэх, үзэл бодол, уран бүтээлээ чөлөөтэй туурвих, олон талт чөлөөт эдийн засгийг хөгжүүлэх үндсийг тавьсан бүх хуулийн үндэс болсон эх хууль юм.  Төрийн байгууллагын нэг чухал үүрэг   нь Үндсэн хуулийн үнэ цэнэ, утга агуулгыг хүүхэд залуус, иргэд олон нийтэд сурталчлах, таниулах явдал билээ. (more…)

МУЗЕЙН 2017 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

  • Permalink Gallery

    МУЗЕЙН 2017 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

2018 оны 01 дугаар сарын 03 Төв аймгийн Музей нь 2017 онд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, орон нутгийн эдийн засаг, нийгмийн зорилт, тухайн жилд засаг даргатай байгуулсан Үр дүнгийн гэрээний биелэлт, Байгууллагын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган ажиллаж, 2017 оны жилийн эцсийн байдлаар нийт 6 зорилтын 36 ажил үйлчилгээ, 5 тусгай ажил үйлчилгээг хэрэгжүүлж ажилласан. (more…)

МУЗЕЙН БОЛОВСРОЛЫН АЖИЛ “ХАЙРЦАГ ДАХ МУЗЕЙ”

  • Permalink Gallery

    МУЗЕЙН БОЛОВСРОЛЫН АЖИЛ “ХАЙРЦАГ ДАХ МУЗЕЙ”

МУЗЕЙН БОЛОВСРОЛЫН АЖИЛ

“ХҮНИЙ ЭРХЭД СУУРИЛСАН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ САРЫН АЯНЫ ТАЙЛАН

  • Permalink Gallery

    “ХҮНИЙ ЭРХЭД СУУРИЛСАН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ САРЫН АЯНЫ ТАЙЛАН

ХҮНИЙ ЭРХЭД СУУРИЛСАН ЧИГ ХАНДЛАГА тайлан

Музейн 2017 оны үйл ажиллагааны тайлан танилцуулага /10 сар хүртэлх/

  • Permalink Gallery

    Музейн 2017 оны үйл ажиллагааны тайлан танилцуулага /10 сар хүртэлх/

Музейн үйл ажиллагааны танилцуулга

Төв аймгийн Музейн үзмэрээс

Төв аймгийн музейн сан хөмрөгөөс -сайтад мэдээнд

Музейн 10, 11 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ

  • Permalink Gallery

    Музейн 10, 11 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ

10, 11 sar