ШУА-ИЙН ПАЛЕОНТОЛОГИ, ГЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНТЭЙ ХАМТАРСАН “МӨСТЛӨГИЙН ҮЕИЙН ҮЛЭМЖ БИЕТНҮҮД” ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2018 оны 03 сарын 19-ны 11 цагт
Төв аймгийн музей нь жил бүр тодорхой сэдвийн хүрээнд түр болон байнгын үзэсгэлэн дэглэж олон нийтийн хүртээл болгож ирсэн билээ.
ШУА-ийн Палеонтолги геологийн хүрээлэнтэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хийж байгаа ажлуудын нэг ШУА-ийн Палеонтологи, Геологийн хүрээлэнтэй хамтран Төв аймагт анх удаа дөрөвдөгч галавын үе буюу мөстлөгийн үеийн амьтад болох арслан заан, савагт хирс, одос үхрийн олдвороор “МӨСТЛӨГИЙН ҮЕИЙН ҮЛЭМЖ БИЕТНҮҮД” үзэсгэлэнг 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 11 цагт нээлээ. (more…)
Музейн 23017 оны Аудитын дүгнэлт
Аудит-2017
МУЗЕЙН 2 САРЫН ТӨСӨВ, ГҮЙЦЭТГЭЛ
2-r sar guits
МУЗЕЙН 2018 ОНЫ ТӨСӨВ
2018.1 sar guitsgel
МУЗЕЙН 2017 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН
2018 оны 01 дугаар сарын 03
Төв аймгийн Музей нь 2017 онд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, орон нутгийн эдийн засаг, нийгмийн зорилт, тухайн жилд засаг даргатай байгуулсан Үр дүнгийн гэрээний биелэлт, Байгууллагын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган ажиллаж, 2017 оны жилийн эцсийн байдлаар нийт 6 зорилтын 36 ажил үйлчилгээ, 5 тусгай ажил үйлчилгээг хэрэгжүүлж ажилласан.
(more…)
Музейн 2017 оны үйл ажиллагааны тайлан танилцуулага /10 сар хүртэлх/
Музейн үйл ажиллагааны танилцуулга
Музейн 10, 11 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ
10, 11 sar
Төв аймгийн Батсүмбэр суманд “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгууллаа
Төв аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн харъяа агентлаг, байгууллагуудаас төрийн үйлчилгээг сурталчилах, түргэн шуурхай хүртээмжтэй хүргэх, мэргэжил арга зүйн зөвлөлгөө өгөх, иргэдтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсон шийдвэрлэх зорилгоор “Нээлттэй хаалганы өдөр”-ийг Батсүмбэр сумын Мандал 1-р багт 2017 оны 10 дугаар сарын 30-нд зохион байгууллаа.
Тус багийн 108 хүнийг хамруулан доорхи ажлуудыг хийсэн. Үүнд:
Аймгийн музейгээс 2017 онд хийсэн онцлог ажлууд болон үйл ажиллагааны талаарх шторкоор танилцуулсан.
Манзушир хийдийн 1920-иод оны түүхэн гэрэл зургуудаар “Манзушир хийд ба цам” нэртэй нүүдлийн үзэсгэлэнг дэглэн гаргаж, иргэдэд сурталчиллаа.
Соёлын төвийн бүртгэл, судалгааны материалуудтай танилцан “Соёлын өвийг хамгаалах тухай хууль”-ийн зарим заалтын хэрэгжилт, соёлын өвийн хадгалалт хамгаалалт, үл хөдлөх дурсгалын хамгаалалтын гэрээг шинэчилэх зэрэг мэргэжил арга зүйн зөвлөлгөөг өглөө.
ТӨВ АЙМГИЙН МУЗЕЙ
НАЙРАМДАЛ ЗУСЛАНД АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН СКАУТЫН 31 ДҮГЭЭР ЖАМБОРЕ АРГА ХЭМЖЭЭНД ҮЗЭСГЭЛЭН ГАРГАЛАА
Аймгийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн бодлогын хэлтэс, Хүүхэд,залуус, гэр бүл, хөгжлийн хэлтсээс өгсөн үүрэг даалгаврын дагуу 2017 оны 07 сарын 30 ны өдөр Олон улсын найрамдал зусланд зохион байгуулагдсан Ази номхон далайн бүсийн скаутын 31 дүгээр Жамборе арга хэмжээнд оролцож буй 40 орны 7500 хүүхэд залууст Монгол ёс заншил, түүх, соёлыг сурталчлах, Төв аймгийн талаарх мэдээлэл өгөх “Монгол гэр” нүүдлийн үзэсгэлэнг амжилттай зохион байгууллаа.
Тус үзэсгэлэнд музейн сан хөмрөгөөс нийт 30 гаруй үзмэр үзүүллэгийг дэглэн тавьж, арга хэмжээнд оролцож буй 4000 гаруй хүүхэд залууст, Монгол тоглоом наадгайн төрөл болох бөгцөг няслах тухай, хөхүүрийн айраг исгэх арга техникийн талаар тайлбарлаж, шагай тоглуулж, Монгол гэрийн бэлгэдэл, ёс заншлын талаар мэдээлэл өгч, хамтдаа гэр барьлаа.
АЙМГИЙН МУЗЕЙ
МУЗЕЙН ҮЗЭГЧ ОРЛОГЫН ИНФОГРАФИК
ИНФОГРАФИК